x

Гашуунсухайт-Ганцмод боомттой холбогдох гэрээг ил болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг /2025.10.08/ танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой, олны дунд нэршсэнээр нүүрсний хулгайтай холбоотой олон нууц гэрээ байдаг. Төрийн, албаны нууцад авч байгаад хууль зөрчдөг, хулгай хийж, ашиг сонирхлын зөрчил гаргадаг асуудал байдаг талаар ярьж ирсэн. Энэ бүгдийг ил болгох ёстой гэдэг шаардлагыг зарим улстөрчид тавьдаг. Тийм учраас өмнөх Засгийн газрын хуралдаанаар 2022 онд оффтейк гэрээтэй холбоотой 32 гэрээг нийтэд ил болгож, зарласан. Зарим нэг холбогдох мэдээллүүд нь нууц байсан учраас нэмж, бүх мэдээллийг ил тод болгох шийдвэрийг гаргалаа. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрс худалдах гэрээ хэлэлцээрүүдийг бүгдийг нь ил болгох шийдвэрийг гаргалаа. Харилцан солилцсон албан бичиг, мэдээллүүдийг ил тод болгоно. Миний хувьд Монгол Улсын ҮАБЗ-тэй холбоотой мэдээллээс бусад нь нээлттэй, ил болох ёстой гэдэг байр суурьтай байдаг. Энэ ч үүднээс ажил албан тушаал хашиж байх үедээ Төрийн болон албаны нууцын тухай хуулийг УИХ-аар батлуулж, холбогдох гэрээнүүдийг ил болгох ажлыг зохион байгуулж байсан.

Тэгвэл өнөөдөр Гашуунсухайт-Ганцмод хил холболтын гэрээг ил болгох асуудлыг зохион байгуулж байна. УИХ-аар 2024 оны арванхоёрдугаар сарын 27-нд баталсан гэрээ байгуулах удирдамж чиглэл, 2025 оны хоёрдугаар сарын 14-нд гэрээ байгуулсан, энэ гэрээг бас ил болгож байна. Мөн УИХ-аар гуравдугаар сарын 27-нд хэлэлцээрийг баталсан. Мөн хоёр талын санал солилцсон, хэлэлцээр хийсэн бүх албан бичиг, тэмдэглэлийг ил болгож байна. Холбогдох мэдээллийг Засгийн газрын вэб сайт болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн вэб сайтаас татаж авах бүрэн боломжтой болж байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал:

-Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 149 төслийг эрэмбэлж
танилцуулахыг Эдийн засаг, хөгжлийн яаманд даалгасан. Үүний дагуу Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан нийт 149 хөгжлийн төслийг хэрэгжих боломжоор нь жагсаалт гаргаж, үнэлж эрэмбэлсэн. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын баримталж буй “Шинэ ИтгэлШинэтгэл” бодлогын хүрээнд төслүүдийг 4 бүлгийн 14 үзүүлэлтээр үнэлж,
эрэмбэлсэн. Үүнд:

  • Макро эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ,
  • Төслийн бэлэн байдлын нөлөөллийн үнэлгээ,
  • Санхүүжилтийн эх үүсвэрийн нөлөөллийн үнэлгээ,
  • Нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэсэн 4 үндсэн бүлэгт хуваасан.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийт 149 хөгжлийн төслүүдийг хэрэгжих салбар, бүс, санхүүжилтийн эх үүсвэр, ач холбогдол, бэлэн
байдал зэргээр нь дараах байдлаар ангилсан. Төслийн хэрэгжилтийг харвал 149 төслөөс 105 төсөл буюу 70 хувь нь хэрэгжиж эхлээгүй байна. Харин төслийн бэлэн байдлыг харгалзан үзэхэд, техник, эдийн засгийн үндэслэлтэй 85 төсөл, ТЭЗҮ-гүй 54 төсөл, ТЭЗҮ шаардлагагүй 2 төсөл, ТЭЗҮ-д тодотгол хийгдэж байгаа 8 төсөл байна.
Мөн санхүүжилтийн эх үүсвэрээр нь ангилахад, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх 44 төслийн 14 их наяд төгрөг, гадаад зээл, тусламжаар хэрэгжүүлэх 26 төслийн 13 их наяд төгрөг бол төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх 17 төслийн 31 их наяд төгрөг, холимог эх үүсвэртэй 15 төслийн 6 их наяд, санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдээгүй 22 төслийн 3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй байхаар тусгасан.

Улсын төсөвт туссан байдлаар нь авч үзвэл:

2025 оны улсын төсөвт 13 төслийн 353.9 тэрбум төгрөг, 2026 оны улсын төсөвт 14 төслийн 318.1 тэрбум төгрөг туссан.

Энэхүү төслүүдэд дээр дурдсан аргачлалын дагуу үнэлгээг хийж, тэргүүн ээлжид хэрэгжүүлэх нийт хөгжлийн төслүүдийг тодорхойлсон. Энэхүү 81 төслөөс одоогоор 35 төсөл нь хэрэгжиж эхэлсэн бөгөөд ТЭЗҮ хийсэн болон ТЭЗҮ хийх шаардлагагүй 72 төсөл байна. Санхүүжилтын эх үүсвэрээр харвал, гадаадын зээл, тусламжаар 17, шууд хөрөнгө оруулалтаар 11, улс болон орон нутгийн төсвөөр 18, ТХХТ-ээр 10, бусад эх үүсвэрээс 24 төсөл хэрэгжихээр байна. Хөгжлийн төслүүдийг үнэлж, эрэмбэлэх нь улс орны нөөц бололцоог оновчтой хуваарилах, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бодит үр дүн гаргах ач холбогдолтой. Төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлснээр хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан арга хэмжээг бодитоор, үр дүнтэй хэрэгжүүлэх
нөхцөл бүрдэнэ. Дээр дурдсан 81 төслөөс бусад хөгжлийн төслүүдийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хугацаанд багтаан хэрэгжүүлэхэд уг эрэмбэ нөлөөлөхгүй бөгөөд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрийн биелэлтийг хангахад холбогдох байгууллага, албан тушаалтнууд хариуцлагажуулж байгаагаараа онцлогтой юм.

Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нийт 149 төслөөс 22 төслийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, 54 төслийн ТЭЗҮ хийгдээгүй байгааг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, яаралтай шийдвэрлэх арга хэмжээ авахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгалаа. Мөн үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хэрэгжилт хангалтгүй байгаа төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг судалж, санхүүгийн схемийг 2025 оны 4 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасан.

Тэргүүн ээлжид хэрэгжүүлэх ач холбогдол өндөртэй төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр үр дүнтэй, шуурхай арга хэмжээг авч ажиллах шаардлагатай
байгаагаас гадна үлдсэн төслүүдийн хувьд үе шаттайгаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Засгийн газраас жил бүр гаргадаг шатахуун дизель түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх тогтоолыг баталлаа. Монголын шатахууны аюулгүйн нөөц хувийн хэвшлийн компаниуд дээрээ байдаг. Энэ нь гэрээ хэлцлийн хүрээнд зайлшгүй компаниуд нөөцлөх үүргийг хүлээдэг тогтоол байдаг. Сүүлийн үед олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бензин шатахууны тасалдал үүссэн гэх мэдээллийг зориуд зохион байгуулалттай, худал мэдээллийг цацаж байна. Олон нийтийг тавгүй байдалд оруулж, дугаарлуулах, шатахууны хэвийн хангалтад садаа учруулах байдал ажиглагдаж байна.

Тийм учраас энэ асуудлыг мухарлаж, хуулийн байгууллагатай  хамтран ажиллах шийдвэрийг гаргалаа.

Хэдийгээр бид ОХУ-аас 100 хувь шатуу импортын шатахуунаар хангагддаг ч ОХУ-аас нөхцөл байдал хүнд байгаа ч шатахуунаар таслахгүй гэдгээ мэдэгдэж, гэрээний дагуу хэвийн нийлүүлж байна. Энэ хэмжээгээрээ хэвийн байгаа. Толгойт, Рашаант өртөө болон хил давж орж ирж буй АИ-92 бензин гэхэд 150 мянган чингэлэг вагон ирж байна. Өдөрт нормоороо захиалгууд ирж байна. Манай гол нийлүүлэлтийг хангадаг Ангарскийн үйлдвэрийн засвар долоо хоногийн дараа бүрэн дуусна. Баруун аймгуудад хэрэглээ тун бага  учраас шатахуун нийлүүлдэг "Газфромнефть" үйлдвэрээс дунд нь худалдааны компаниуд шатахуун нийлүүлдэг. ОХУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу жижиг хэмжээний худалдааны компаниуддаа нийлүүлэлт хийхгүй байгаа учраас баруун аймгуудын шатахууныг Улаанбаатар хотоос хангаад явж байна. Энэ асуудлыг ОХУ-ын талд тавьж, баруун аймгуудыг 11 дүгээр сараас эхлэн шатахуунаар хангана. Бензин түлшний хэмжээний хувьд олон нийтийг төөрөгдүүлэхгүй байх хэрэгтэй байна.

Бид энэ удаа хоёр чиглэлийн санхүүжилтыг хямд өртөгтэй зээлээр аж ахуйн нэгжүүдийг дэмжиж хийх шийдвэр рүү ойртож байна. Салбарын яамнаас тогтоол Засгийн газарт тогтоолын төсөл өргөн барьчихсан. Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, манай яамны хамтарсан ажлын хэсэг гарч, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бий болгох шийдвэрүүд удахгүй гарна. Энэ хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 3-6 сарын хугацааны нөөцөө бүрдүүлж хадгалдаг байх зорилтоо биелүүлэх ёстой. Шатахууны нэг сарын нөөцийг хадгалдаг сав барихад 500 тэрбум төгрөг болж байна. Үүнд 10 хувийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг ААН-үүдэд өгье гээд 50 тэрбум төгрөг орчим эх үүсвэрийг бий болгохоор ажиллаж байна. Бид олон жил ярьсан ч бодит ажил болгож чадалгүй ирсэн. Тийм учраас төрөөс энэ нөөцөө хийж, нөөцөө бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Бид БНХАУ-аа одоо ч шатахуун нийлүүлж байгаа ч дамжуулан ачиж, буулгах төвүүдийг нэмэх хөрөнгө оруулалтыг хийх чиглэлд аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • VERONICA FREDDIE (158.173.154.187)
    Earlier this year, I made a mistake that changed everything. I downloaded what I thought was a legitimate trading app I’d found through a Telegram channel. At first, everything looked real until I tried to withdraw. My entire investment vanished into a bot account, and that’s when the truth hit me: I had been scammed. I can’t describe the feeling. It was as if the ground dropped out from under me. I blamed myself. I felt stupid, ashamed, helpless every painful emotion at once. For a while, I couldn’t even talk about it. I thought no one would understand. But then I found someone Agent Jasmine Lopez (Recoveryfundprovider@gmail.com)WhatsApp at +44 736-644-5035. ,She didn’t brush me off or judge me. She took my fear seriously. She followed leads I didn’t even know existed, and identified multiple off-chain indicators and wallet clusters linked to the scammer network, she helped me understand what had truly happened behind the scenes. For the first time since everything fell apart, I felt hope. Hearing that other people students, parents, hardworking people had been targeted the same way made me realize I wasn’t alone. What happened to us wasn’t stupidity. It was a coordinated attack. We were prey in a system built to deceive. And somehow, through all the chaos, Agent Jasmine stepped in and shined a light into the darkest moment of my life. I’m still healing from the experience. It changed me. But it also reminded me that even when you think you’re at the end, sometimes a lifeline appears where you least expect it.
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Susan Tyler (96.0.24.174)
    I recently recovered 260,870 Crypt0currency that had been stolen from me in an investment scam. After months of effort I worked with a cybersecurity specialist, Brunoe Quick Hack, and law-enforcement partners. Together we traced the transactions, secured evidence, and executed a lawful recovery strategy that returned the funds. This experience taught me three things: act quickly, preserve all records, and work only with verified recovery professionals and authorities. If you’ve been scammed, document everything and contact both reputable cyber-recovery experts. Ema-ill>>BrunoeQuickHack (at) Gmail.com >>Whats-APP +(1)-70578-42635....
    2025 оны 11 сарын 16 | Хариулах
  • eva1 (102.129.143.5)
    A user faced a scary theft of their cryptocurrency. They didn't know how to get their coins back. A friend suggested reaching out to Marie. The user messaged via WhatsApp at +1 7127594675, mail at Infocyberrecoveryinc@gmail.com. Marie's team recovered the stolen bitcoin. Now the user can trade again.
    2025 оны 10 сарын 09 | Хариулах
  • Marcus Henderson (191.101.157.168)
    Bitcoin Recovery Testimonial After falling victim to a cryptocurrency scam group, I lost $354,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. Fortunately, I started searching for help to recover my stolen funds and I came across a lot of testimonials online about Capital Crypto Recovery, an agent who helps in recovery of lost bitcoin funds, I contacted Capital Crypto Recover Service, and with their expertise, they successfully traced and recovered my stolen assets. Their team was professional, kept me updated throughout the process, and demonstrated a deep understanding of blockchain transactions and recovery protocols. They are trusted and very reliable with a 100% successful rate record Recovery bitcoin, I’m grateful for their help and highly recommend their services to anyone seeking assistance with lost crypto. Contact: Capitalcryptorecover@zohomail.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 10 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэмжлэх жуух бичиг гардууллаа 9 цаг 21 мин Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл олгож эхэллээ 9 цаг 23 мин ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөвлөлөө 9 цаг 24 мин Зарим улс иргэдээ Иранаас яаралтай гарахыг зөвлөжээ 9 цаг 25 мин АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ 9 цаг 27 мин "Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлнэ 9 цаг 28 мин Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 9 цаг 30 мин Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 30 мин Скүүтэр, мопедыг 16-аас дээш насныханд түрээсэлж, зориулалтын зогсоолтой болгоно 9 цаг 32 мин 50 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлжээ 14 цаг 11 мин Боловсролын салбарт хэрэгжих гадаадын төслүүдийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа 14 цаг 11 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн төслийг эрчимжүүлэхээр ярилцлаа 14 цаг 13 мин "Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлав 16 цаг 12 мин “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулна 16 цаг 14 мин Instagram-аар аюултай контентыг хайвал эцэг эхчүүдэд анхааруулга илгээнэ 16 цаг 15 мин Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарлаа 16 цаг 17 мин Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн шилмэл, цогц стратеги юм 16 цаг 55 мин Билл Клинтон Эпштейний хэргээр Конгресст мэдүүлэг өгчээ 18 цаг 42 мин МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" илтгэл тавилаа 18 цаг 44 мин Г.Занданшатар: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ 18 цаг 44 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Top