x

Монголын гэрэл зургийн албаны 90 жилийн ой тохиож байна

Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож буй.

Ойн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд 23 илтгэгч оролцож байгаагаас зургаа нь гадаадын эрдэмтэн, доктор юм. Тус хурал нь гэрэл зургийн хөгжлийг шинжлэх ухааны үүднээс судлах, шүүмжлэх, судлаачдыг бэлтгэх зорилготой бөгөөд цаашид Монголын гэрэл зургийг дотоодод болон олон улсын түвшинд судлах, сурталчлах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байна. 

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Ц.Батбаатар ярихдаа, “Өнөөдөр Монгол Улсад гэрэл зургийн холбоо үүссэний 90 жилийн ой тохиож байна. Дэлхийд гэрэл зураг үүссэний 200 жилийн ой ирэх жил тохионо. Манай орны гэрэл зургийн хөгжлийг судалбал Азид тэргүүлэх байрт орно. Одоогийн судалгаанаас үзэхэд монголд 1845 онд анхны гэрэл зургийг авсан түүхтэй. Энэ утгаараа бид 180 жилийн түүхтэй ард түмэн юм. Манай уран бүтээлчид сүүлийн жилд социализмын бүтээн байгуулалтын үеийн гэрэл зургийг системтэй хөгжүүлж ирсэн. Өнөө үед залуу уран бүтээлчид бие даан суралцаж, БНХАУ, Япон, Америк  зэрэг улсад  мэргэжлээ дээшлүүлж байна. Их дээд сургуулийн сэтгүүл зүйн ангид гэрэл зургийн хичээлийг орж байна.  Мөн СУИС-д гэрэл зургийн бие даасан анги байдаг. Сүүлийн үед хиймэл оюун ухаан гэрэл зургийн салбарт нэвтэрч байна. Гэвч жинхэнэ гэрэл зураг гэдэг хүний гараар авсан, амьд мэдрэмжтэй бүтээл байдаг. Тиймээс бид гэрэл зургийн уламжлалт үнэ цэнийг хадгалан хөгжүүлэхэд анхаарч байна” гэв.

Ташрамд дурдахад, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо 300 гаруй гишүүнтэй. Үүнээс  хамгийн залуу нь 18 настай бол  ахмад нь 90 нас хүрч яваа гэрэл зурагчид байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Корпорацуудын аварга шалгаруулах “Алтан Бэрс” шатрын тэмцээнд “Голомт” банкны баг түрүүллээ саяхан Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ 3 мин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна 4 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ 6 мин Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 21 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 40 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 1 цаг 59 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 2 цаг 5 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 2 цаг 7 мин Улсын арслан Э.Батмагнай "Алтан цом"-ын манлай бөхөөр шалгарлаа 2 цаг 7 мин Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 9 мин Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү 2 цаг 57 мин Г.Отгонтамир: Жолооч нар “Би ерөөсөө л амжина” гэсэн бодолтой гүйцэж түрүүлэх эрсдэлтэй үйлдэл хийж байна 3 цаг 11 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 5 мин 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тойм 4 цаг 8 мин АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ 4 цаг 10 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 4 цаг 11 мин Үндэсний бөхийн "Алтан цом"-ын эзнээр "Хатант интернэшнл" баг тодорлоо 4 цаг 13 мин Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай 4 цаг 14 мин Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 16 цаг 55 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top