x

Цусны донорын хуулийн төсөлд цусны чанар, донорын урамшууллын асуудлыг тусгах санал гаргав

Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 253 дугаар захирамжаар байгуулагдсан Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2025.10.08) Цус сэлбэлт, судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Х.Болормаа, Д.Ганмаа, Д.Рэгдэл, У.Отгонбаяр, М.Сарнай, Л.Энхнасан, С.Эрдэнэбат нар ажиллаж буй юм.

ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцахад ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, гишүүн Х.Болормаа, С.Эрдэнэбат, Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа, тус Байнгын хорооны гишүүн А.Ганбаатар, М.Ганхүлэг нар оролцож, төвийн Донор зохион байгуулалтын тасаг, Нэгдсэн лаборатори, Үйлдвэрлэлийн тасгийн болон түгээлтийн зарим ажилтай танилцаж, цусаа хандивлалаа. Төвийн шинэ барилга Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд баригдаж 2016 онд ашиглалтад оржээ. Аюулгүй цус сэлбэлтийн тогтолцоог бэхжүүлэх дэд төслийг уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж, улсын хэмжээний 26 цусны төвийн дэд бүтцийг сайжруулж, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн Хархорин, Завхан аймгийн Тосонцэнгэл, Сэлэнгэ аймгийн  Мандал сумын эмнэлэг, нийслэлийн Багануур, Налайх дүүргийн цусны төвийн барилгыг засварлан, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр хангасан байна.

Хэдийгээр боломжийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр тухайн үед тоноглогдсон ч арван жилийн хугацаанд дахин шинэчлэх, технологийн шинэчлэлтийг нэвтрүүлэх шаардлага бий болсон гэдгийг төвийн захирал, анагаах ухааны доктор Б.Нарантуяа хэлсэн юм. Улсын хэмжээнд цус сэлбэлтийн дэд бүтэц, лабораторийн хүчин чадлыг сайжруулснаар аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд ажиллаж буй цусны төвүүд тус тусын хэрэгцээг хангаж буй ч ЦССҮТ-д чанарын хянан баталгаажуулалт хийх боломжгүй байгааг тэрбээр онцолсон юм. Мөн төвийн орон тоо, цалингийн санг анх 70 хүнээр баталж, төдөлгүй 80 хүнтэй байхаар орон тоог нэмэгдүүлсэн боловч цалингийн санг шинэчлэлгүй, хуучнаар нь үлдээсэн байна. Иймд төвийн эмч, бага эмч, сувилагчдын цөөнгүй хэсэг нь давхар ажил хавсран гүйцэтгэж, илүү ачаалалтай ажиллаж байгааг захирал Б.Нарантуяа дурдав. Цус сэлбэлт эмчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус төв орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, энэхүү давсан орлогоороо зарим тоног төхөөрөмж, техник хэрэгслээ сайжруулах, эмч, ажилчдад урамшуулал олгох зэрэг асуудлаа шийдвэрлэж байна. Гэвч эмнэлгүүдээс авах авлагын хэмжээ 3.0 тэрбум төгрөгөөс даваад байгааг танилцуулсан юм.

Цус, цусан бүтээгдэхүүний хянан баталгаажуулах шинжилгээг өргөжүүлэхийн тулд аймгуудаас сорьц, дээж авч шинжлэн, хариуг онлайнаар мэдээлж ажиллах нь зүйтэй гэсэн хувилбарыг тус төвийнхөн ярилцаж буй юм. Гэвч сорьцоо татан авах тээвэрлэлийн асуудлыг хэрхэн зохицуулахаа шийдэх шаардлагатай болсон байна. Япон Улс энэ ажилд шуудангийн сүлжээг өргөн ашиглаж байгаа талаар Б.Нарантуяа захирал танилцуулж, энэ талаар хуулийн төсөлд тодорхой тусгах шаардлагатайг хэлсэн юм. Тус төвийнхөн эмнэлгүүдийн захиалгат цус, цусан бүтээгдэхүүний хүргэлтийг Улаанбаатарт хотын дотор дрон ашиглан хийж байгаагаа танилцуулсан юм.

Нэг удаа цус өгсөн донор 650 орчим калори алддаг учир түүнийг нөхөх тохирсон илчлэг бүхий зууш, ундыг бэлтгэж өгдөг бөгөөд эдгээрийн үнэ, өртөг жил ирэх тутам өссөөр байгааг Донор зохион байгуулалтын тасгийн технологич эмч Ё.Улсболд танилцуулсан юм. Цусаа хандивлах бүрдээ гурван хүний амь аварч байдаг донорын үйл хэргийг идэвхжүүлэхийн тулд хуулийн төсөлд энэ төрлийн зардал, санхүүжилтийн асуудлыг тодорхой тусгах шаардлага бийг тэрбээр өгүүлэв.

Тус төвийн нэгдсэн лабаораторид донорын болон бүтээгдэхүүний нарийвчилсан шинжилгээг хийхийн зэрэгцээ Улаанбаатар хотын дүүргүүдийн цусны төвүүдийн бүтээгдэхүүнийг нэгдсэн байдлаар шинжилж, баталгаа гаргадаг байна. Цусны донорын хандивласан цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг бөгөөд ЦССҮТ-ийн Үйлдвэрлэлийн тасагт өнөөдрийн байдлаар 36 нэр, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй юм. Тэдгээрийг гэрлээр болон рентгенээр шарж, эмгэг төрүүлэгч болон дархлагийн эсийг идэвхгүй болгодог бөгөөд эдгээр төхөөрөмжүүдийг шинэчлэх хугацаа болоод байгааг тус тасгийн технологич эмч, Монгол Улсын Гавьяат эмч Н.Халиун танилцуулав. Бүтээгдэхүүн тус бүрийн хадгалалт, нөөцлөлт, түүний горим, тохиргоо нь харилцан адилгүй бөгөөд 30-80 хэмийн хүйтэн орчинд, таван хоногоос 10 жил ч хадгалж болдог онцлогтой юм. Харьцангуй хүйтэн орчинд ажилладаг учир ханиад хүрчихгүй байхыг хичээдэг гэдгээ тэрбээр дурдаж байлаа.

Мөн цусны донорыг урамшуулах, алдаршуулах үйл ажиллагааны талаар төвийн Нийгмийн ажилтан Д.Дулмаа танилцууллаа. Дэлхий дахинд жил бүрийн зургадугаар сарын 10-ныг Цусны донорын өдөр болгон тэмдэглэдэг бол манай улс сар бүрийн 03-ныг “Цусаа бэлэглэх өдөр” болгоод байгаа юм. Одоогийн байдлаар манай улсад 35-аас дээш удаа цусаа хандивласан “Хүндэт донор” 3699 байгаа бол 70-аас дээш удаа өгсөн “Хүрэл донор” 228, 100-аас дээш удаа өгсөн “Мөнгөн донор” 50, 150-иас дээш удаа өгсөн “Алтан донор” 15 байна. Мөн 200-аас олон удаа цусаа хандивлаж олон зуун хүний амь, амьдралыг аварсан хоёр “Топ донор” байгааг Нийгмийн ажилтан Д.Дулмаа онцолж, 150-иас дээс удаа цусаа өгсөн доноруудыг ЦССҮТ-өөс тодорхойлон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнуулдаг гэлээ. Хамгийн олон буюу 256 удаа өөрийн “шингэн эрхтэн”-ээсээ хандивласан донорын үйл хэргийг үнэлэх, “Гавьяат донор” цол бий болгох талаар хуулийн төсөлд тусгах боломжтой эсэхийг хөндөж байв.

ЦССҮТ-өөс цусаа бэлэглэх үйлсийг дэлгэрүүлэх зорилгоор “Бахархал” тэмдгийг бий болгосон байна. Энэ өдөр 10 дахь удаагаа цусаа хандивласан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатад “Бахархал 10” тэмдэг гардуулж, баяр хүргэлээ. 10 удаа цусаа хандивлахад хоёр жил зарцуулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат сонирхуулсан юм.

Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан дэлхийн 171 улсаас 110 улс цус сэлбэлтийн аюулгүй байдал, чанарыг зохицуулсан бие даасан тусгай хуультай байгааг дурдаж, Монгол Улсын цус сэлбэлтийн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудлын талаар товч танилцуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын санаачилж, энэ оны гуравдугаар сард өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөл найман бүлэг, 35 зүйлтэй, цусны донор, аюулгүй байдалтай холбоотой төрийн бодлого, удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн байдлыг зохицуулах зорилготой юм. Хуулийг баталснаар цус сэлбэлт, судлалын салбарын эрх зүйн орчин улам боловсронгуй болж, цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж сайжран, тус салбар хөгжин дэвших шинэ боломжууд бий болно гэдгийг тэрбээр онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэмжлэх жуух бичиг гардууллаа 9 цаг 22 мин Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл олгож эхэллээ 9 цаг 24 мин ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөвлөлөө 9 цаг 25 мин Зарим улс иргэдээ Иранаас яаралтай гарахыг зөвлөжээ 9 цаг 26 мин АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ 9 цаг 28 мин "Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлнэ 9 цаг 29 мин Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 9 цаг 31 мин Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 31 мин Скүүтэр, мопедыг 16-аас дээш насныханд түрээсэлж, зориулалтын зогсоолтой болгоно 9 цаг 33 мин 50 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлжээ 14 цаг 12 мин Боловсролын салбарт хэрэгжих гадаадын төслүүдийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа 14 цаг 12 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн төслийг эрчимжүүлэхээр ярилцлаа 14 цаг 14 мин "Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлав 16 цаг 13 мин “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулна 16 цаг 15 мин Instagram-аар аюултай контентыг хайвал эцэг эхчүүдэд анхааруулга илгээнэ 16 цаг 16 мин Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарлаа 16 цаг 18 мин Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн шилмэл, цогц стратеги юм 16 цаг 56 мин Билл Клинтон Эпштейний хэргээр Конгресст мэдүүлэг өгчээ 18 цаг 43 мин МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" илтгэл тавилаа 18 цаг 45 мин Г.Занданшатар: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ 18 цаг 45 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Top