x

Н.Хэрлэнчимэг: Мөөг хорт хавдраас сэргийлж, үрэвсэлт өвчнүүдийг дардаг

Энэ амралтын өдрүүдэд “Мөөг фестиваль 2023” болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Монголд ургадаг бүх төрлийн мөөгийг дэлгэн харуулж, иргэдэд мөөгний талаарх сургалт орж байсан юм. Энэ үеэр Монголын мөөг судлаач сонирхогчдын нэгдсэн нийгэмлэгийн тэргүүн Н.Хэрлэнчимэгтэй ярилцсанаа хүргэж байна.

-Ярилцлагынхаа эхэнд мөөг ер нь ямар ач тустай талаар яриагаа эхлүүлье?

-Хүн төрөлхтөн мах идсэнээр уургийн дутагдлаа нөхдөг, жимс жимсгэнээр витаминаа авч, хүнсний ногооноос эрдсээ нөхдөг. Харин байгаль дээрх мөөг нь уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис, витаминуудыг өөртөө агуулдгаараа онцлог.

Ийм учраас хорт хавдраас сэргийлэх, хорт хавдрын эсийн өсөлтийг бууруулах, сахар үүсэх эрсдэлийг багасгах, витамины дутагдлыг бууруулах гээд янз бүрийн үрэвсэлт өвчнүүдийг дарах эрүүл мэндийг дэмжих ач холбогдолтой.

Байгальд ургаад ялзраад эргээд хөрсөндөө шингэх бус иргэд зөв түүж, хүнсний мөөгөө таньж хүнсэндээ хэрэглэснээр аливаа өвчин эмгэгээс өөрсдийгөө хамгаалж эрүүл Монгол хүн өсөж бойжиход тустай гэж бодож байна. Өмнөх үеэ бодоход монголчууд олон хоршоо байгуулаад тарималжуулж байна. Одоо сүрэл будаан дээр тарихаас гадна модны хожуул дээр тарьж эхэлсэн. Хамгийн энгийн жишээ хэлэхэд мөөгчид бид ковидын үед нэг нь ч корона тусаагүй. Эд дэлгэрч байх үед мөөгөө идээд л байж байсан. Үүнийг би мөөгний ач тус гэж бодож байгаа.

-Фестиваль хэддэх жилдээ зохион байгуулагдаж байгаа вэ?

-Мөөг сонирхогч, судлаачид хамтран “Мөөг фестиваль 2023”-г гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Анх 2019 онд зохион байгуулагдаж байсан. Цаашдаа жил бүр уламжлал болгоно.

Байгалийн мөөгөө түүж иргэдэд мэдлэг түгээх, хортой хоргүйгээр нь ялгаж сургах, хүмүүсийг мөөгөнд дуртай болгох, хэрхэн зөв түүх соёлд суралцуулахад бидний зорилго оршино. Монголчууд мөөг идэхийг хүсэж байгаа хэрнээ таньж чаддаггүй. Хэрхэн боловсруулж хэрэглэх тал дээр мэдлэг дутмаг учраас алдаа гаргаж өдөр тутмын амьдралдаа хэрэглэж заншихгүй байгаа юм. Байгалийн өөрөө нөхөн сэргээгддэг баялгийг зөв зохистой хэрэглэж сургахын тулд энэ үйл ажиллагааг зохион байгуулсан.

-Энэхүү фестивальд хэдэн төрлийн мөөг танилцуулж байгаа вэ?

-Ойролцоогоор 60-70 зүйлийн мөөг бий.

-Байгальд хэчнээн төрлийн мөөг ургадаг вэ?

-Монголд 630 төрлийн дээд мөөг ургадаг. Үүнээс 116-г нь хүнсэнд хэрэглэж болдог. Мөн 145 төрөл нь ургамлын өвчин үүсгэгч, жижигхэн мөөг ургадаг. Эдгээрээс 27 зүйлийн мөөг нь шууд үхэлд хүргэж болзошгүй.

-Хэчнээн нэр төрлийг хүнсэндээ болон эмийн зориулалтаар ашигладаг вэ?

-116 зүйлийн мөөгийг хүнсэнд хэрэглэгдэж болно. Мөн хортой мөөгний бодисыг ялган эмийн зориулалтаар ашигладаг. Монголд эмийн болон хүнсний 150 гаруй мөөг ургадаг.

-Гэрийн нөхцөлд хэрхэн мөөгөө ургуулах талаар тайлбарлахгүй юу?

-Одоогоор монголчууд хясаан мөөгийг гар аргаар ургуулж байна. Үүнээс гадна олон хоршоо үйлдвэр байгуулагдсан. Субстратын үйлдвэр байгуулагдчихлаа. Мицелийг нь бид үйлдвэрлээд зарж байна. Хясаан мөөгийг өрхийн хэмжээнд тарихад ямар ч асуудалгүй. Бид цаашдаа шампиньон мөөг болон өөр төрлийн хүнсний мөөгийг тарималжуулах технологийг боловсруулах ажил хийгдэж байгаа.

-Мөөгийг хортой, хоргүйгээр хэрхэн таних вэ?

-Хортой, хоргүй мөөгний ерөнхий шинж ийм байдаг гэж хэлэхэд маш хэцүү. Хортой мөөг нь ерөнхийдөө нарийхан гонзгой иштэй, гоёмсог, өнгөлөг, малгайныхаа гадаргуу дээр цагаан толбонуудтай, шилбэнийхээ гол хэсэгт бөгжилсөн цагаригтай, суурь хэсэгтээ уутанцартай байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 13 цаг 0 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 13 цаг 4 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 13 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 13 цаг 14 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 15 цаг 19 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 15 цаг 26 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 15 цаг 46 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 15 цаг 50 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 15 цаг 55 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 16 цаг 2 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 16 цаг 7 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 16 цаг 39 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top