x

НАРАНТУУЛ захад СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС 50-130 мянган төгрөгийн үнэтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны үнэ ханш, худалдан авалтыг сурвалжлахаар бид Нарантуул захыг зорьсон юм.

Захын баруун хаалгаар дөнгөж орж ирмэгц эгнүүлэн зассан лангуун дээр төрөл бүрийн бал, дэвтэр, өнгийн харандааг дэлгэн тавьжээ.

Энд дэвтэр хамгийн нимгэн нь 300 төгрөг. Харин цүнх хамгийн багадаа 45 мянган төгрөг байлаа.

Ёстой л нэг хүний хэрэгцээ цөм бүрэн гэдэг үг санаанд бууна. Хичээлийн бэлтгэлээ хангахаар баярлаж хөөрсөн хүүхдүүд аав, өвөө эмээгээтэй явна. Зарим нь найз нөхдөөрөө яваа харагдана.

Сурагчийн дүрэмт хувцасны лангуу хүний хөлд дарагджээ.

Хүн бүрт бараагаа тайлбарлан, үнэ ханшаа хэлэх "Нарантуул" захын худалдаачин н.Нарангэрэл “Энэ жилийн хувьд худалдан авалт өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад адил байна. Иргэд дүрэмт хувцсыг иж бүрнээр нь авах нь багассан. Бага ангийн хүүхдийн форм л иж бүрэн зарагдаж байна.

Зах худалдааны төвд зарагддаг боломжийн үнэтэй гэхээр иргэд чанар муу, ганц жилийн эдэлгээтэй л байх гэж боддог. Үнийн хувьд айхавтар өсөөгүй. Бага ангийн эмэгтэй сарафан хамгийн багадаа 55 мянган төгрөг. Зарим үед 50 мянган төгрөгөнд өгчихдөг юм. Тэгээд эрэгтэй бага ангийн хүүхдийнх 75 мянган төгрөг, эмэгтэй дунд ахлах ангийн форм 95-105 мянган төгрөг, эрэгтэй нь 105-130 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна” гэлээ.

Цааш явтал хүүхдүүдтэйгээ ямар хувцас авах талаар ярилцаж буй иргэн Т.Цэнгэлмаа “Энэ жил гурван хүүхдийн хичээлийн хэрэгсэл, хувцсыг бэлдэх санаатай л явж байна даа. Том хүү маань наймдугаар анги, хоёр охины нэг нь дөрөвдүгээр анги, нөгөөх нь нэгдүгээр ангид орцгооно. Өнөөдөр бараг л бүх лангуугаар орлоо. Энэ жил нэгдүгээр ангид орох охиндоо л шинэ хувцас, хэрэгсэл аваад хоёр томыг нь өмнөх формыг өмсүүлчихье л гэж бодож байгаа.

Бага охиндоо нэг форм 50 мянган төгрөгөөр авсан. Өмнө жил бас эндээс авч байсан. Үнийн хувьд боломжийн санагдаж байна” хэмээн ярилаа.

Бид цааш явж нэлээд хэдэн лангуугаар орж үзэхэд үнэ, материалын хувьд зөрүү байсангүй.

Нарантуул зах дээр сурагчийн дүрэмт хувцас 50-130 мянган төгрөгийн үнэтэй байна

-Харин үндэсний үйлдвэрлэлийн компани болон нэрийн дэлгүүрүүдэд 78- 198 мянган төгрөгийн ханшаар худалдаалагдаж байна-

Улаанбаатарчууд төдийгүй аймаг орон нутгаас хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базаахаар хүн бүр энэхүү захыг зорин ирдэг.

Тэдний нэг болох Тэлмэн хүү Баянхонгор аймгаас иржээ. Энэ жил аравдугаар ангид орох гэнэ.

Тэрбээр “Одоо ахлах ангид орох болохоор өмдөө шинээр авсан. Өмнөх нь цэнхэр байсан юм. Сая саарал өнгөтэйг авсан. 40 мянган төгрөг гэж байна” хэмээн хуучиллаа.

Дунд ангид ороход нь ээж аав нь үндэсний үйлдвэрийн форм авч өгсөн ч хоёр жил болоод жижигддэг гэв.

Өдрийн сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 20 цаг 20 мин Монтенегро улсын түүхийн товч 20 цаг 29 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 20 цаг 35 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 20 цаг 40 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 20 цаг 44 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 20 цаг 48 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 21 цаг 42 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top