x

Өмчийг хулгайлах нь ялгүй, мал хулгайлах нь ялтай

Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд дуулиан болсон “найман ишигний” гэх хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар анх удаагаа ам нээв. Ингэхдээ “Найман ишигний” гэх хэрэг нь аль аль талдаа сургамж боллоо” гэсэн байна. Бодоход хохирогч талдаа ч, хохироосон талдаа ч сургамж боллоо гэсэн үг байх л даа. Гэхдээ, мал хулгайлсан хүнд сургамж болдог юмаа гэхэд малаа хулгайд алдсан хүнд ямар сургамж ирэх ёстой вэ? Арай нөгөө нийгмийн сүлжээгээр хоёр сар гаруй нүдүүлж, “хүн чанаргүй, өрөвдөх сэтгэлгүй, нялх хүүхэдтэй эмэгтэйг шоронгийн хоригдол болголоо” хэмээн буруутгагдсаныг нь хэлээд байна уу?

Ингэхдээ сайд Х.Нямбаатар “Малын хулгайн хэрэг 2017-2020 оны хооронд огцом нэмэгдэж, 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг 1809 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 90 хувиар өссөн байдаг. Малын хулгайчид 24-өөс бага бог, 8-аас бага бод мал хулгайлбал хөнгөн ял шийтгэлтэйг далимдуулж малын хулгайн тоо огцом өссөн. Мал хулгайлах гэмт хэргийн ялыг нэмэгдүүлсэн нь үр дүнгээ өгч, 2023 оны эхний долоон сарын байдлаар мал хулгайлах гэмт хэргийн тоо 437 болж буурсан” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн удаад “найман ишигний” гэх (үнэн хэрэгтээ 56, түүнээс дээш тооны мал хулгайлсан асуудал яригдаж байгаа) энэ хэрэгт оногдуулсан шүүхийн шийдвэр үндэслэлтэй байсан гэдгийг салбарын сайд нь хүлээн зөвшөөрлөө. Харин одоо энэ төрлийн хэрэгт оногдуулж байгаа ялын бодлого нь хэр үндэслэлтэй, нийгмийн шударга ёсыг хангасан эсэх тухай дараачийн шатны асуудал яригдах ёстой болж байна.

Сануулахад, энэ удаагийн хэрэг дээр нийт 56 (44 ишиг, 9 хурга 3 бүдүүн хонь) тооны мал хулгайлсан гэмт хэргийн нийт хохирол 2,9 сая төгрөг болсон. Үүнээс 8 ишгийг хасаад үлдсэн малыг нь бүрэн бүтэн буцаан өгсөн буюу шүүх хурлаас өмнө хохирлыг барагдуулсан. Үүнээс болоод “8 ишигний” хэмээн нэрлэгдэх болсон байдаг. Гэсэн ч энэ нь ял, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болоогүй. Харин ч гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэдэг утгаараа ял нь хүндрээд явчихсан. Үүнийг сайд Х.Нямбаатар “ялын бодлогыг чанатгасан нь гэмт хэргийг бууруулахад үр дүнгээ өгсөн” гэж үзэж байгаа юм байна.

Нөгөө талаас, ЦЕГ-ын сайтад өнгөрөгч 2022 оны гэмт хэргийн статистикийг мэдээлэхдээ “Улсын хэмжээнд 2022 оны эхний 7 сарын байдлаар хулгайлах гэмт хэрэг 4395 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2430 нэгжээр буюу 2.2 дахин, үүнээс халаасны хулгайн гэмт хэрэг 385 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 226 нэгжээр буюу 2.4 дахин, нийслэлд 376 буюу 2.3 дахин өссөн. Хулгайн гэмт хэргийн 90 хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн” гэсэн байна. Мөн орон байрны хулгай 2022 оны эхний хагас 3531, нийслэлийн хэмжээнд 2760 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 55,7 хувь өссөн. Иргэдийн хайрамж, болгоомжгүй байдал нь энэ гэмт хэрэгт өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг хэмээн мэдээлжээ.

Тэгвэл хулгайн гэмт хэрэг өссөн нь бас л ял хөнгөдсөнөөс болсон гэсэн үг үү? Гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд дахиад л ялын бодлогоо чангатгах уу? Ялыг чангатгах нь гэмт хэрэгтэй тэмцэх цорын ганц арга зам мөн үү? Эргээд нөгөө "шоронжсон" гэдэг 2002 оны Эрүүгийн хууль руугаа ухрах уу? Эсвэл цагдаагийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй болгох, гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, өмчийн хэлбэрийг ялгаварлалгүйгээр өмчийг хамгаалах, хуулийн хариуцлагыг ижил тэгш байлгах тухай ярих ёстой юу?  

Эдгээрээс илүү чухал зүйл бол хулгайн гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлж байгаа нийгмийн хүчин зүйл, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ажлын байр, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг өсгөх талаар хэн ярих, юу хийх ёстой вэ?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 1 мин ЭМГЭНЭЛ 1 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 3 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 4 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 5 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 6 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 31 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 3 цаг 33 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 3 цаг 33 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 3 цаг 34 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 3 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 3 цаг 38 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 5 цаг 30 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 5 цаг 34 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 5 цаг 34 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 5 цаг 36 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 5 цаг 37 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 5 цаг 38 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 5 цаг 40 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top