x

Х.Нямбаатар: Мал хулгайлах гэмт хэргийн ялыг чангатгасан нь үр дүнгээ өгч байна

"Найман ишигний" гэж нэрлэгдэх болсон малын хулгайн хэргийн давж заалдах шатны шүүх хурал наймдугаар сарын 2-нд болж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр сум дундын анхан шатны шүүхэд буцаагаад буй. Уг асуудлаар болон авлига хорооллын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Өнчин ишиг хэмээн шуугиад буй энэ хэрэг аль аль талдаа хатуу сургамж болж байна. Малын хулгайн хэрэг 2017-2020 оны хооронд огцом нэмэгдэж, 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг 1,809 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 90 хувиар өссөн байдаг. Учир нь малын хулгайчид 24-өөс бага бог, 8-аас бага бод мал хулгайлбал хөнгөн ял шийтгэлтэйг далимдуулж малын хулгайн тоо  ийнхүү огцом өссөн дүн гарч байлаа.

Өөрөөр хэлбэл цөөн тооны мал хулгайлж, бага хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх гэх мэт зохицуулалт байсан.

2020 онд УИХ-аас Эрүүгийн хуульд малын хулгайтай тэмцэх бодлогын хүрээнд дээрх үйлдлийг таслан зогсоож зохих өөрчлөлтүүдийг хийж баталсан. Ингэснээр сүүлийн жилүүдэд малын хулгайн тоо багасаж 2023 оны долдугаар сарын байдлаар малын хулгайн гэмт хэрэг 437 бүртгэгдсэн нь уг хуулийн өөрчлөлт үр дүнгээ өгч байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт Авлига хорооллын хувьд хууль зүйн үндэслэлтэй шийдвэрийн төсөл бэлтгэгдэж байна" гэв.

Авлига хороолол гэж нэрлэгдээд буй Дунд голын хөвөөнд баригдаж буй "Aqua Garden" хорооллын барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргаад буй. Тус хорооллын газрыг усны нөөц бүрдүүлэх зориулалтаар чөлөөлөх ёстой гэсэн дүгнэлт гарсныг мэргэжлийн байгууллагаас танилцуулж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • N (172.69.45.140)
    Ulsiin mongo idej uuj bga xvmvvsee engej xoridog boloosoi
    2023 оны 08 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 20 цаг 23 мин Монтенегро улсын түүхийн товч 20 цаг 32 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 20 цаг 38 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 20 цаг 43 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 20 цаг 47 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 20 цаг 51 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 21 цаг 45 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top