x

Ц.Даваасүрэн: Хархорин хотыг байгуулах газраа сонгоод системээс газар олголтыг зогсоосон

Шинэ Хархорин хотын бүтээн байгуулалтын талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө.

Хотын төлөвлөлтийг хийх асуудлаар Астана, Дубай хотуудыг барьж байгуулахад оролцсон, Хятадын томоохон гүүр, барилгын байгууламжийн архитекторчдыг урьж, уулзалт хийжээ.

Тэрбээр "Сүүлийн үед гаднын компаниуд дагуулсан хүмүүс Хархорин хотыг бүхэлд нь бариад өгье, нисэх буудал болон хурдны галт тэрэгний замыг нь бариад өгье гээд гарч ирж, ерөнхийлөгчтэй уулзъя гэдэг. Ерөнхийлөгч болон сайд нар гаднын компанийнхантай уулзалт хийхдээ ГХЯ-тай зөвшилцөж, нэг цонхны бодлогоор харьцдаг.

Хархорин хот Улаанбаатар шиг төлөвлөлтгүй хот болохгүй. Хархорин хотыг байгуулах газраа сонгосон байгаа. Газрын геодезийн судалгааг хийж усны нөөц болон хот байгуулах хөрс шороотой эсэхийг тогтооно. Судалгааны ажлын дараа аль хэсэгт орон сууцны хороолол байх вэ гэдэг орон зайн төлөвлөлтийг хийх юм. Үүнд нэлээд хугацаа шаардана. Ингэсний дараа хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ.

Тэр үед хөрөнгө оруулалтыг агентлаг, яамдаар дамжуулан хийнэ. Гаднын компанийг том, жижиг гэж буруутгахгүй. Хэн нэгэн шантаажлаад Хархоринд газар авч, байшин бариад Улаанбаатар шиг хот босгох зүйл байхгүй. Олон улсын стандартын дагуу Хархорин хот байгуулагдана.

Бид хот байгуулж байсан туршлага муу учраас орчин үеийн архитектор болон төлөвлөгч нарын арга зүйгээс суралцах шаардлага бий. Астана хотыг байгуулахад оролцсон мэргэжилтнүүд гаргасан алдаагаа хэлж, давтахгүй байхыг зөвлөсөн. Бусдын сайн туршлагыг нэвтрүүлбэл цаг хугацаа хожиж, хөрөнгө мөнгө хэмнэх нөхцөл бүрдэнэ.

Хархорин хотыг байгуулах газраа сонгоод системээс газар олголтыг зогсоосон. Тэнд газар олголт хийгдэхгүй.

Уламжлалт ахуй соёлдоо түшиглэсэн, ухаалаг, ногоон хот гэсэн хослуулсан төлөвлөлтийг хийнэ. Төлөвлөлтийн хувьд олон улсын туршлагатай архитектор, компаниудтай хамтран ажиллана" хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган эхэллээ 9 мин Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсжээ 10 мин Дархан-Уул аймаг IELTS-ийн өндөр оноотой сурагчдыг компьютерээр урамшууллаа 11 мин Польшийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 13 мин Volkswagen компани 2030 он гэхэд 50 мянган ажлын байр цомхотгоно 16 мин АТГ төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, дүрэм журамд хяналт хийж зөвлөмж хүргүүлэв 18 мин Завхан аймагт цоохор ирвэс хамгаалах байгаль хамгаалагчдыг чадавхжуулах сургалт боллоо 2 цаг 3 мин АНУ Хятад, Европын Холбоо болон бусад 14 орныг шалгаж эхэллээ 2 цаг 7 мин УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох өргөдөлд гарын үсэг цуглуулна 2 цаг 14 мин Улаанбурхан өвчний шинж тэмдэг ба урьдчилан сэргийлэх арга 2 цаг 19 мин Явган хүний гарцаар гарч байсан хоёр хүүхдийг автомашин мөргөжээ 2 цаг 19 мин Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна 2 цаг 20 мин Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхаарууллаа 2 цаг 21 мин Хүний эрхийн чиглэлээр хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо 2 цаг 22 мин УИХ-ын ажлын хэсэг Ойн тухай хуулийн төслийг хэлэлцлээ 4 цаг 24 мин Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 25 мин Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж, хориг зөрчсөн иргэдээр аврах ажиллагааны зардлыг нөхөн төлүүлж байна 4 цаг 25 мин Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт 4 цаг 29 мин УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь 4 цаг 46 мин 16 насанд хүрээгүй хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэхийг хуулиар хязгаарлана 4 цаг 56 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс га... Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа... "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодруу...
Top