x

Ламхай нарын гэх хэрэгт холбогдсон нэг ламыг 30 хоног цагдан хорихоор боллоо

Ламхай нарын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан хүүхдүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. 

Шүүх хурлын дараа хохирогч ламхай нарын өмгөөлөгч Р.Булгамаа шүүхээс гарсан шийдвэрийг танилцуулав. 

Тэрээр "Прокурорын зүгээс бага насны дөрвөн хүүхдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал оруулж ирсэн.

Шүүхээс тус дөрвөн хүүхдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Харин хүүхдүүдтэй хамт нэг дацанд байсан нэг ламд 30 хоног цагдан хорих арга хэмжээ авч байна. 

Прокурорын зүгээс хүүхдийн хүсэл зоригийн эсрэг бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж бэлгийн шинжтэй буюу хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн нь хэргийг мөрдөн шалгах үед холбогдох нотлох баримтуудаар нотлогдож байна гэсэн үндэслэлээр нийт таван хүүхдэд холбогдуулан яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. 

Гэм буруугийн шүүх хурлаар дээрх хүүхдүүдийг гэм буруутай эсэх нь тодорхойлогдоно. Энэ хэрэг гарснаас хойш мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явж байгаа. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуусаагүй. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хэрэг шүүхэд шилжинэ. 

Мөрдөн шалгах ажлын явцад яллагдагчаар татагдсан хүүхдүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах, дахин гэмт хэрэгт холбогдуулахгүй байх, амь нас, эрүүл мэндийг хамгаалсан зохицуулалт хэмээн хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөлөгч үзэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 13 цаг 20 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 13 цаг 24 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 13 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 13 цаг 34 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 15 цаг 39 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 15 цаг 46 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 16 цаг 6 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 16 цаг 10 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 16 цаг 15 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 16 цаг 23 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 16 цаг 27 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 16 цаг 59 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top