x

"Гэмт этгээд хоёр гартаа хутга скочоор наасан байсан тул буу ашигласан"

Цагдаагийн байгууллагад 2023 оны наймдугаар сарын 7-ны 21:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах цахим тоглоомын газарт хүн хутгалуулсан байна гэх дуудлага мэдээлэл иржээ. Шалгалтын явцад 33 настай иргэн У-г 39 настай иргэн Б нэг удаа хутгалж, хэргийн газраас зугтсан байна. Уг хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд "Өчигдөр буюу наймдугаар сарын 7-нд цагдаагийн байгууллагад бусдын эрх чөлөөнд зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, халдсан гэх дуудлага мэдээлэл ирсэн.

БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиход тухайн хэргийг үйлдсэн гэх этгээд хэргийн газраас зугтсан учир эрэн сурвалжилж, дуудлага ирснээс 30-40 минутын дараа Бөхийн өргөөний урд байрлах 22 дугаар байрны гаднаас хэргийг үйлдээд зугтсан иргэн Б-г олж тогтоосон. Тухайн иргэн хоёр гартаа хутга скочоор наасан байдалтай байсан. Цагдаагийн алба хаагчийн хутгаа тавих шаардлагыг үл биелүүлж "Би шийдсэн" гэдэг яриаг гаргасан. Ийм учраас цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн ямар зорилгоор цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа талаар 2 цаг хэлэлцээр хийсэн юм. Түүний тавьсан шаардлага цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх боломжгүй байсан учир албадлага хэрэглэх зайлшгүй шаардлага гарлаа. 

Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу албадлага буюу резинэн сумтай бууг ашиглан тухайн этгээдийг дайчлан баривчилсан. Энэ тохиолдолд буун дуу гарлаа хэмээн олон нийт шуугьж байгаа. Энэ нь цагдаагийн алба хаагчийн хэрэглэсэн резинэн сумтай буун дууны чимээ байсан юм.

Хутгаа тавих шаардлагыг биелүүлээгүй тул галт зэвсэг хэрэглэх зайлшгүй шаардлага гарсан гэдгийг хэлье. Резинэн сумтай бууг хэрэглэсний дараа иргэн Б-д эрүүл мэндийн үзлэг шалгалт хийлгэхэд биеийн байдал хэвийн байсан тул мөрдөн шалгах эрх бүхий цагдаагийн алба хаагчид хүлээлгэж өгсөн болно.

Иргэн Б өөрийн бага насны хүүхэдтэйгээ уулзана гэдэг шаардлагыг тавьсан. Бидний зүгээс хүүхэдтэй нь уулзуулж болно, гартаа барьсан балиус болон жижиг, халаасандаа байгаа хутга зэрэг гурван төрлийн хутгыг салгах шаардлагыг тавихад хүлээж аваагүй.

Ноцтой гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан, 13 дугаар хорооллын ойр орчмын оршин суугчдын биед халдаж болзошгүй байсан, цагдаагийн алба хаагчийг өөртөө ойртуулахгүй байсан зэрэг нь албадлага хэрэглэх хангалттай үндэслэл байсан учир уг аргыг хэрэглэлээ.

Иргэн Б өмнө нь ял шийтгэгдэж байсан этгээд. Тухайн үед буюу өчигдөр сэтгэлзүйн байдал маш тогтворгүй байсан учир иргэд болон цагдаагийн алба хаагч, өөрийнх нь аюулгүй байдлыг хангах үүднээс резинэн сумтай буу хэрэглэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна, хувь хүний нууцтай холбоотой учир овог нэр, ямар хэргээр ял эдэлж байсан тухай мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

Дөрвөн удаа буудсан гэх асуудлын тухайд тэрбээр "Эхлээд анхааруулж нэг удаа хий буудах, дараагийн удаад тухайн иргэний биеийн зөөлөн хэсэгт резинэн сумаар хоёр удаа буудах үйлдлийг хийсэн. Түүний гэр бүл болон ээжтэй нь биечлэн уулзсан. Гэмтэл, ноцтой хор учруулаагүйг тэд хэлсэн. Тухайн орчмын оршин суугчдын төлөөлөлд учир байдлаа мэдэгдсэн" хэмээн тайлбарлалаа.

Резинэн сумтай бууг сургалтад хамрагдсан цагдаагийн алба хаагч прокурор, ХЗДХЯ-ны зөвшөөрлөөр зааврын дагуу хэрэглэдэг байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (172.69.252.172)
    Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүнийг баривчлах ажиллагааг хуульд зааснаар хийхэд буруудахгүй. Олон нийт харин ч ойлгожх байх. Ийм арга хэмжээ авсны хүчинд өөр хүний амь нас хохироогүй бна. Баярлалаа
    2023 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (172.69.252.153)
    2tsag heleltseer hiih gej yariltssan chixshig. Garandaa hutga skodchidson pizdaatai yugaa yaridiin shuud l rezinen sumaar buudaj barivchlah heregtei.
    2023 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (172.69.45.135)
    Нөхцөл байдал баталгаажсан бол төрийн цагдаа зэвсэг хэрэглэх эрхтэй шүү. Тиймгүй бол ард иргэд амиа хэрхэн хамгаалах вэ ?
    2023 оны 08 сарын 11 | Хариулах
  • Ээж (172.69.45.134)
    ТИЙМ ХҮЧИРХИЙЛЭГЧИЙН БИЕД СУМ ЗООХОД ЯАХАВ ДЭЭ МУУ ХҮН ҮХЭХГҮЙ. ХЭТЭРХИЙ НУРШУУ ТАЙЛБАРЛАХ ЮМ. АЖИЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙХДАА ХЭТ ИХ ТАЙЛБАР ХИЙХ АЛБАГҮЙ. УГААС МУШГИХ ДУРТАЙ ХАР МАСС МУШГИХ Л БОЛНО
    2023 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (172.69.252.168)
    жинхэнэ сумаар буудаад л тонилгочихгүй дээ
    2023 оны 08 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 13 цаг 21 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 13 цаг 25 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 13 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 13 цаг 35 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 15 цаг 40 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 15 цаг 47 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 16 цаг 6 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 16 цаг 11 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 16 цаг 16 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 16 цаг 23 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 16 цаг 28 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 17 цаг 0 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top