x

ХААИС-ийн дэргэд Мал, амьтны эмнэлэг үүдээ нээлээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжаар Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн дэргэд “Мал, амьтны эрүүл мэндийн төв” байгуулж, өнөөдөр (2023-06-28) нээлтийг нь хийлээ. Сургуулийн дэргэд мал, амьтны эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлж буй нь суралцагчдад сурч мэдсэн зүйлээ бодитоор туршиж дадлагажих, багш нар судалгаа, шинжилгээ хийх, мал, амьтны халдварт болон халдваргүй өвчнийг орчин үеийн дэвшилтэт технологи, багаж, тоног төхөөрөмж ашиглан эмчлэх өргөн боломж бүрдэж байна.  

Тус эмнэлгийг БНСУ-ын Хөдөөгийн Хөгжлийн Корпорац (KRC) болон Хүнс, хөдөө аж ахуйн яам (MAFRA)-ны буцалтгүй тусламжаар “Монгол Улсын мал эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх, мал, амьтны эрүүл мэндийн төв байгуулах” төслийн хүрээнд байгуулжээ. 

Төслийг Монголын талаас ХХААХҮЯ, Сангийн Яам болон ХААИС, БНСУ-ын талаас Хөдөөгийн Хөгжлийн Корпорац болон Хүнс хөдөө аж ахуйн яам хоорондын гэрээгээр 2019 оноос 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжүүлэхээр талууд гарын үсэг зурсан. Уг төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар Солонгосын “WOSEM” компани, Кёнгбүкийн Их Сургуулийн Мал эмнэлгийн сургууль шалгарч бүтээн байгуулалт, багш, судлаачдыг чадавхжуулж, дадлагажуулах ажлыг гүйцэтгэжээ. 

Төслийн нийт төсөвт өртөг 4 сая ам.доллар бөгөөд 1432 м.кв зоорины давхраас гадна 3 давхар барилга, тавилга, эд хогшил, эмнэлгийн үйл ажиллагаанд зориулсан мэс засал, лабораторийн тоног төхөөрөмж бусад багаж хэрэгслүүд бүтээн байгуулалтын зардалд тусгагдсан байна. Мөн Мал эмнэлгийн сургуулийн багш нар, малын эмч нарын ур чадварыг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх зорилгоор тухайн төвд хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах болон Солонгосын мал эмнэлгийн орчин үеийн эмчилгээний арга барил, туршлага олгох сургалтыг БНСУ-ын Кёнгбүкийн Их Сургуультай хамтран хэрэгжүүлжээ. 

Багш, малын эмч, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах сургалтын хүрээнд Мал эмнэлгийн сургуулиас 7 багшийн бүрэлдэхүүнтэй баг 7 хоногоор тус бүр 2 удаа, 15 багшийн бүрэлдэхүүнтэй баг 10 хоногоор 1 удаа БНСУ-д ирж мэргэжлийн ур чадвар сайжруулах сургалтад хамрагджээ. Мөн БНСУ-ын Кёнгбүкийн их сургуулийн багш, судлаачид Монголд зочилж, багш, оюутан, малын эмч нарт 10 удаагийн сургалт, семинар, 4 удаагийн дадлага олгох сургалтыг зохион байгуулжээ. Үүний зэрэгцээ барилгын гүйцэтгэл, тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалт, үйл ажиллагааны менежментийн чиглэлээр мэргэжлийн экспертүүд зөвлөн ажиллаж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 13 цаг 51 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 13 цаг 55 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 13 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 14 цаг 5 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 16 цаг 10 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 16 цаг 17 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 16 цаг 37 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 16 цаг 41 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 16 цаг 46 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 16 цаг 53 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 16 цаг 58 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 17 цаг 30 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top