x

Х.Булгантуяа: Ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 550,000 төгрөг болголоо

Долдугаар сарын 1-нээс тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон асаргааны тэтгэмж нэмэгдэж буйтай холбогдуулан ХНХЯ-наас мэдээлэл хийлээ.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Энэ оны хоёр их наяд төгрөгийн төсвийн тодотголын 90 хувь нь ХНХЯ-ны хүрээний төсөвт зарцуулагдана. 2023 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж буй төсвийн тодотголын хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг хүргэе.

Итгэлцүүрээр ахмадуудын тэтгэврийн зөрүүг 10 жилийн дараа шийдэж байна.

Бүх тэтгэвэр авагчдын тэтгэвэр 10 хувиар нэмэгдэнэ. 168,000 иргэний тэтгэврийн зөрүү арилж байна. Тэтгэврийн доод хэмжээг 550,000 төгрөг болгох арга хэмжээг авлаа. Нийгмийн даатгалын сангаас нийт 488,000 иргэн тэтгэвэр авдгаас 75 орчим хувь нь буюу 361,000 иргэн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа. Үүнд итгэлцүүрээр тэтгэвэр нь нэмэгдэх ахмадууд бий.

Тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээнд 496.2 мянган иргэн хамрагдах бөгөөд нийгмийн даатгалын сангаас 194.4 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна.

Долдугаар сарын 1-нээс нийгмийн халамжийн тэтгэвэр 325,000, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмж 325,000, ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа хүнд олгох тэтгэмж 275,000, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа хүний тэтгэмж 275,000 төгрөг болж нэмэгдэж байна.

Үндэсний их баяр наадмын өмнө тэтгэмжүүдийг олгохоор боллоо.

Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт дахин гаргахгүйгээр наадмын өмнө авч байсан данс руу нь нөхөн шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр 0-18 насны бүх хүүхдэд мөнгөн тэтгэмж олгоно.

Төрийн албан хаагчдын цалинг 2023 оны долдугаар сарын 1-нээс 26-50 хувиар нэмэгдүүлж байгаа. Төрийн захиргааны байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, биеийн тамир спортын салбарын төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ нэг сая төгрөгт хүрч байгаа.

Төрийн тусгай албан хаагчдын цалингийн зөрүүг арилгаж, дунджаар 242,000 төгрөгөөр нэмэгдэнэ.

Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн. Нэг их наяд төгрөг эдгээрт зарцуулагдана" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 13 цаг 51 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 13 цаг 55 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 13 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 14 цаг 4 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 16 цаг 10 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 16 цаг 16 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 16 цаг 36 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 16 цаг 41 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 16 цаг 45 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 16 цаг 53 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 16 цаг 58 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 17 цаг 30 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top