x

Пригожиний марш хойд хөрш маань ёроолдоо хүртэл унасныг харуулав

Оросын “Вагнер” хөлсний цэргийн үүсгэн байгуулагч Евгений Пригожин олон мянган цэргүүдээ зэвсэглэн агсаж өнгөрсөн бямба гаригт ОХУ-ын Ростов хотын цэргийн өмнөд тойргийн байрыг хяналтдаа авсан явдал дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Пригожин үргэлжлүүлэн цэргийн хүчээ Москва руу залснаар ОХУ даяар онцгой байдалд шилжиж, Украин дахь армиа эргүүлэн татаж, олон нийтийн хөдөлгөөнийг хорин Улаан талбай тэргүүтэй гол объектуудаа хамгаалалтад авах зэргээр дайны нөхцөл байдалд хойд хөрш шилжсэн юм.

Хөрш улстайгаа дайнтай, төв нийслэл рүү нь олон мянган цэргийн хүч дайран ирж буй үйл явцыг дэлхийн төв хэвлэлүүд ээлж дараалан мэдээлж байхад Путины бодлогыг дэмжигч манай зарим иргэд сошиал сүлжээнд Орост юу ч болоогүй, тайван амгалан байна гэж цуурч харагдсан нь сонирхолтой. Үнэндээ хойд хөршид ганц өдрийн дотор өрнөсөн энэ үйл явдлаас ОХУ, түүний удирдагч В.Путин ямар хүнд нөхцөл байдалтай байгааг дэлхий нийтээрээ харлаа.

В.Путины эзэнт гүрэн үгүйрэн хоосорчээ. Материаллаг хийгээд оюун санааны хувьд аль аль нь нөөцгүй болсныг хүн төрөлхтөн харж байна. Москваг чиглэсэн Пригожиний цэргүүдийн сургаар Путин сөргүүлэн зогсоох цэрэг армигүй, зэвсэг техникгүй гэдгээ баталж, хот руу орох төв замууддаа элс ачсан хүнд даацын машинуудаар эгнүүлэн хаалаа. Түүгээр зогсохгүй том замуудаа эвдэж сүйдлэн, дайсны цэргийн техник явах боломжийг хаах гэж оролдов. Зөвхөн төв талбайгаа, Кремлийн ордноо тойруулан цэргийн хамгаалалт авч харагдав. Орос гүрэн, аугаа удирдагч хэмээн бидний зарим монголчуудын тахин шүтдэг, одоо ч цээжээрээ хамгаалсаар байдаг тэр том гүрэн нэг компанийн хөлсний цэргүүдийн өмнө санаанд оромгүйгээр хүчин мөхөсдөв. Ялангуяа төв замаа том техникээр эвдэж, элстэй машинаар зам хааж буй үйлдлүүд нь дайны түүхэнд ялагдал хүлээж буй тал амиа аврахын тулд сүүлчийн аргаа хэрэглэж байгаа мэт харагдах нь цочирдмоор аж. Батлан хамгаалах бодлогогүй болсон Путин амиа бодон зугтаахад бэлэн байна хэмээн олон улсын шинжээчид бичиж эхэлсэн. Зугтаасан ч байж болзошгүй гэж тэдний зарим нь үзэж байна.

Энэ үйл явдлын эцэст Оросын ард түмэн Путинаас илүү Пригожинийг дэмжсээр байна. Пригожин болон түүний цэргүүд Ростов хотын цэргийн гол байгууламжийг эзлээд хотоос гарахаар бэлтгэж байх үед оршин суугчид Вагнерын босстой гар барин, дэмжиж буйгаа илэрхийлж байгаа дүрс бичлэг CNN-ээр цацагдсанаас харж болохоор юм. Пирогожинийг дэмжиж байгаа нь тэр сайн гэсэн ойлголт бол биш. Оросууд аль хүчтэйг нь л дагадаг ард түмэн. Тэр ч утгаар Пригожин Путинээс хүчирхэг байна гэсэн үг шүү дээ.

Үүнийг баталж, олон улсын улс төр, цэргийн шинжээч ажиглагчид “Вагнерын бослого бол удаан хугацаанд дарагдсан эсэргүүцлийн илрэл. Путины сул талыг харуулж байна” дүгнэж байна. АНУ-д төвтэй Маккейн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Эвелин Фаркас “Путин сул дорой болсон нь илт байна” гэж олон улсад зарлачихлаа. Түүгээр зогсохгүй Оросын армийн чадавх суларч, ялангуяа шуурхай нэгдмэл стратеги байхгүй байгаа нь бослогод хэрхэн хариу үйлдэл үзүүлснээс харагдлаа гэж дүгнэх мэргэжилтнүүд ч байна. Товчхондоо Пригожиний марш хойд хөрш ОХУ-ыг ёроолдоо хүртэл унасныг харуулсан том үйл явдал байлаа.

Путин дэлхийгээс тасарсан, олон улсын харилцаа, мэдээллээс хэт холдсон, хайрцаглагдсан гэж сүүлийн жилүүдэд дүгнэж ирсэн. Тэр ч үнэн байж, манай хойд хөрш ОХУ дэлхийн хамгийн том Хойд Солонгос болжээ. Путины эзлэн түрэмгийлэл, Украинд эхлүүлсэн дайны сэдлийг дэлхийн олон улс орнуудаас Умард Солонгос л дэмжсээр ирсэн. Өнөөдөр ч тэр дэлхий нийтээрээ Путины нөхцөл байдлыг бодитоор үнэлэлт дүгнэлт хийж байхад “Вагнер”-ын хөлсний цэргүүдийн бослогын хариу арга хэмжээний ямар ч шийдвэрийг тууштай дэмжинэ гэж Хойд Солонгос ганцаараа мэдэгдээд байна. Гэтэл ОХУ-ын хоёр дахь дэмжигч улс нь Монгол Улс, тэр дундаа МАН-ын гурван том дарга л дэмждэг болох нь онцгойрон ялгарлаа. Дайн тулаантай, дээр нь зэвсэгт мөргөлдөөнтэй Орос улсад Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй том бүрэлдэхүүн саяхны өдрүүдэд айлчлал хийж, том асуудлууд шийдвэрлүүлж чадлаа хэмээн ихэд сэтгэл хангалуун зарлацгаах нь хачирхалтай.

Гэвч үнэн хэрэг дээрээ тэр том амлалтууд нь биелэхгүй байх магадлал тун өндөр юм. Орост дараагийн

нэг Пригожин марш гээчээ хийхэд юу болохыг хэн ч тааварлашгүй. Пригожин хийж болж байгаа юм чинь би яагаад болохгүй байх билээ гэж армитай болгон нь бодох байлгүй. Хувийн хориод арми байгаа гэж хэвлэл мэдээллээр зарлаад байгаа нь үнэн бол энэ үргэлжилнэ гэсэн үг юм. Лавтай бат бөх Орос гүрэн байх баталгаа тун бага бололтой. Тиймээс Монгол Улс одоо геополитикийн бодлогоо эргэж харж, шинэчлэх ёстой боллоо. Монгол Улсын стратегийн гол бүтээгдэхүүнүүд болох шатахуун, эрчим хүчний эх үүсвэр болдог энэ улсад нэг өглөө бослого, мөргөлдөөн үүссэн байхыг үгүйсгэхгүй. Тэр цагт оросуудын өгсөн амлалт, гэрээ хэлэлцээр лөөлөө болно шүү дээ. Шатахуун, эрчим хүчээрээ бүрэн хараат бидний хувьд нэг л өглөө тэг зогсолт хийж болзошгүй.

Ийм л учраас шатахууныг гэхэд өөр улс орнуудаас импортлох гарц хайх, түүнийгээ нэн яаралтай ажил хэрэг болгох, дотоодын үйлдвэрийг ашиглалтад орохыг эрчимжүүлэх амин чухал ажлууд өнөөдрийн эрх баригчдын ширээн дээр шийдлээ нэхэж байх учиртай. Нөөцөөсөө давсан нефтийн үйлдвэр эхлүүлж, эдийн засгийн дарамтад орж хэзээ ашиглалтад оруулахаа мэдэхгүй сууснаас нефть нэрэх жижиг үйлдвэрүүд барьчих нь цаг хугацаа, эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж эдийн засагчид анхааруулсаар байна.

Зөвхөн шатахуунаар тогтохгүй эрчим хүч гэдэг асар том хөгжлийн тулгуур ганц улсаас хамааралтай. Тэр нь өнөөдрийн дайн тулаан, зэвсэгт мөргөлдөөнтэй улс хойд хөрш. Бид ийм улсад тусгаар тогтносон улс орны стратегийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг хариуцуулаад санаа амар сууж огт болохгүй. Ялангуяа тун удахгүй монголчуудын бүтэн жилийн хүнсний хэрэгцээг хангах ургац хураалтын цаг эхлэх гэж буй энэ үед цаг минуттай уралдан өөр шийдлүүд эрэлхийлж, ажил болгомоор байна. Дээр нь дарангуйлагч дэглэм ямар хэврэг байдагын тод илрэл энэ марш хэмээх ойлгомжгүй зүйл харууллаа. Ард түмнээсээ тасрах, ард түмнээ үл сонсох нь тэр дарангуйлагчаас гадна улс орондоо ямар гай зовлон авч ирж болзошгүйг мэдрүүлсэн зүйл боллоо. Одоо бүх зүйл өнгөрсөн хойно яаж ч жүжиг байсан юм инженерчлэл байхгүй юу гэж яриад хүн үнэмшимгүй. Ард түмэнд ч нэг хүнийг тахин шүтэх нэг намыг толгой дээрээ залах ямар хор уршигтайг харуулсан зүйл боллоо. Монголын эрх баригчид хүчтэй удирдагчтай ард түмэн яаж жаргадгийг Оросоос хар гэж тархи угаадаг нь худал гэдэг нь илчлэгдлээ. Зэвсэглэсэн армиуд хоорондоо тэмцэлдэх нь улс орны хувьд гамшиг гэхээс өөр зүйл биш. Эзэнт гүрнүүдийг гаднаас нь биш дотроос нь унагадаг гэсэн түүхийн сургамж биеллээ олоход их ойртсон зүйл болоод өнгөрөв. Үүний үр дүн улс орны хувь заяанд цаашид хэрхэн нөлөөлөхийг хэн ч хэлж мэдэхгүй. Лав л сайнаар нөлөөлөхгүй гэдэг нь маргаангүй юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.170)
    энэ мэдээллийг бичсэн нөхөр үнэхээр хоосон толгойтой худлаа мэдэмхийрсэн нөхөр байна хэлэх ч үг алга
    2023 оны 06 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ саяхан Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 25 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 3 цаг 27 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 3 цаг 27 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 3 цаг 28 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 3 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 3 цаг 32 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 5 цаг 24 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 5 цаг 28 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 5 цаг 29 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 5 цаг 30 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 5 цаг 31 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 5 цаг 32 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 5 цаг 34 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 5 цаг 35 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 6 цаг 41 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 6 цаг 51 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 7 цаг 5 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 7 цаг 9 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 7 цаг 22 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top