x

Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг цахимаар авч эхэллээ

Үндэсний их баяр наадмын үеэр Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд Төв цэнгэлдэх хүрээлэнд, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд Хүй долоон худагт, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-аас Хүй долоон худгийн Соёл урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэх хүсэлтийг https://service.ulaanbaatar.mn/home цахим бүртгэлийн системээр 2023 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн 08:00 цагаас зургаадугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргахад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр тухайн дүүрэгт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсад бүхий хуулийн этгээд байх шаардлага тавина.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх Бүртгэлийн хуудас;

- Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн бүртгэлийн хуудас; /igov.mn/

- Тогоочийн мэргэжлийн үнэмлэх;

- Тогооч болон ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх).

2. Худалдаа эрхлэх чиглэлээр хүсэлт гаргахад худалдаа, үйлчилгээ (хүнсний худалдаа, гар урлал, бэлэг дурсгал, үндэсний хувцас, малгай, хүүхдийн тоглоомын худалдаа, бусад) чиглэлээр тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд байх шаардлага тавина.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

- Хүнсний худалдаа эрхлэх бол хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн сангийн бүртгэлийн хуудас /igov.mn/, ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх);

- Худалдаалах бараа бүтээгдэхүүний нэр төрөл, зураг.

3. Хүй долоон худгийн Соёл урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэх чиглэлээр хүсэлт гаргахад нийслэлийн нутаг дэвсгэрт тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд байх шаардлага тавина.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

- Худалдаалах бараа бүтээгдэхүүн, хөдөлгөөнт тоглоомын танилцуулга, зураг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 13 цаг 53 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 13 цаг 57 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 14 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 14 цаг 6 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 16 цаг 11 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 16 цаг 18 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 16 цаг 38 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 16 цаг 43 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 16 цаг 47 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 16 цаг 55 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 17 цаг 0 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 17 цаг 32 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top