x

Англи хэлний боловсролыг Ардчилсан намд захиалъя

-Боловсролын сайдын “нүд рүүгээ хатгасан” Боловсролын тухай хууль-

Англи хэлийг хоёрдагч хэл болгох тухай асуудлаас болж Боловсролын ерөнхий хуулийн төслөөр гурав хоногийн завсарлага аваад байсан МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж шийдвэрээ гаргажээ.Тэд “Англи хэлийг нэг, эсвэл хоёрдугаар ангиас нь заах асуудлыг хуульчлах нь буруу. Үүнийг сургалтын хөтөлбөрөөр зохицуулж болно. Хэддүгээр ангиас нь ямар хэл заахыг боловсролын байгууллага нь шийдэх ёстой" гэж шийдсэн байна. Мөн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Харин хууль хэрэгжүүлэх тогтоолдоо "англи хэлний сургалтыг сайжруулах, болж өгвөл нэгдүгээр ангиас нь заах бэлтгэлийг хангах чиглэлд анхаарах хэрэгтэй” гэв.

Ингээд монголчууд англи хэлийг хоёр дахь үндсэн хэлээ болгох, бага сургуулиасаа үзэх хөг нь өнгөрөв бололтой. “Англи хэлний сургалтыг сайжруулах” гэдгийн ард хэдэн үг байгааг тоолоод үзээрэй. "Болж өгвөл нэгдүгээр ангиасаа үзэх" гэдэг нь болохгүй ч байх магадлалтай гэсэн үг. Тэгээд араас нь “бэлтгэлийг хангах чиглэлд анхаарах хэрэгтэй..” гэдэг нь лав өнөөдрөөс бэлтгээд эхлэхгүй юм байна гэсэн үг. "Бэлтгэл хангах" гэдэг үгийн араас залгасан үг нэг бүр нь англи хэлийг “нэгдүгээр ангиас нь үзэх” бодлогыг арав, арван жилээр хойш татах нь ээ гээд л ойлгочих.  Хууль хэрэгжүүлэх тогтоол гээд байгаа зүйл нь ийм л юм гарах нь байна.

"Хэддүгээр ангиас нь ямар хэл үзэхийг боловсолын байгууллага шийдэх ёстой"  гэжээ. Уг нь бол англи хэлийг хоёр дахь хэлээ болгох чинь өнөөдөр ирж, Л.Энх-Амгалангийн үед л яригдаж байгаа юм биш, өнгөрсөн 30 гаруй жилд ажилласан үе үеийн Боловсролын сайд нарын мөрөөдөл байсан юм билээ шүү дээ. Хоёр жилийн өмнө 2021 онд боловсролын салбарын 100 жилийн ойгоор уулзаж ярьсан тэдний гол сэдэв. Тэгээд өнөөдөр анх удаа салбарын сайд нь бодлого болгоод хууль болгож бичсэн нь энэ. Гэтэл нам нь Боловсролын сайдаа “Чи яасан олон юм ярьдаг юм” гээд нам дараад авлаа л даа. Ямар аргаа барсандаа сайд нь өөрөө Байнгын хороон дээр эсрэг санал өгөөд хуулиа унагаж байх вэ дээ. Боловсролын салбарын бодлогыг Боловсролын сайдаас өөр хэн тодорхойлох ёстой гэж. Тэр нь Засгийн газрын бодлого болоод нам нь дэмжээд явах ёстой биз дээ. Гэтэл Боловсролын хууль дээр лав нам нь Засгийн газрынхаа эсрэг ажиллачихлаа. Ардын нам ингэж англи хэлийг хоёр дахь хэлээ болгох боловсролын бодлого, англи хэлээр дамжиж дэлхийнтэй хөл нийлэх монголчуудын мөрөөдлийг тас цохилоо. Хэрвээ хууль болгоод баталчихвал хэрэгжүүлэхээс аргагүйд хүрнэ гэдгээс айж л дээ. Хэрэгжүүлж болохгүй шалтгаан нь чухам юу байгаа юм бол? Ерөөсөө Монголын хүүхдүүдэд боловсролыг ялгавартайгаар олгох, боломжийн тэгш бус байдлыг бий болгох нь МАН-ын бодлого юм болов уу.

Саяхан дэгдсэн Боловсролын зээлийн сангийн асуудлыг санаж байгаа биз дээ. Яагаад зөвхөн баячуудын, томчуудын, дарга нарын хүүхдүүд БЗС-гийн зээлээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах ёстой юм бэ? Ардын хүүхдүүд яагаад сурч болдоггүй юм? гээд нийгмээрээ, нийтээрээ хараасан, нулимсан. Яагаад гэвэл тэр чинь IELTS, TOEFL-ийн хамгийн өндөр оноотой хүүхдүүдэд олддог боломж юм аа. Монгол сургуулиар, монгол хэлээр боловсрол авсан хүүхдүүд тэр түвшинд хүрч чадахгүй байна аа гэж мөн ч их хуцсан даа. Энэ л манай боловсролын ялгаатай байдал, улсын сургуулиудын гол хоцрогдол болчихоод байгаа юм шүү дээ. Гэтэл МАН энэ ялгаатай байдлыг дэмжиж байгаа юм байна. Ардын хүүхэд англиар хэлд, хөлд орж болохгүй ээ л гэж байна. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг гол бодлогоо болгодог социал демократ үзэлтэй нам ийм ялгаварлал гаргана гэдэг байж болох зүйл үү?

Тэгвэл АН-ын дарга Л.Гантөмөр “Дэлхий нийт төв рүүгээ тэмүүлж байна. Биеэсээ улам хамааралтай болж, хил хязгааргүй болж байна. Төвөөс зугтсан бүхэн харанхуй ард түмэн болно гэсэн үзэл санаа гүн бат ойлголт боллоо.  Энэ үзэл санаа нь дэлхийн хүн амын гурван хүн тутмын нэгийг англи хэлтэй болголоо. Хөгжихийг хүсч байгаа бүх үндэстэн хар шар, өнгөт, цагаан арьстан гэж ялгаралгүй англи хэлийг үндэсний хоёр дахь хэлээ болголоо. Манай хамгийн ойрын хөрш (саяхан л Назарбаевын дарангуйлалд байсан) Казакстан улс англи хэлийг үндсэн хоёр дахь хэл гэж албан ёсоор зарлаж, хууль батлаад хоёр жил болж байна” хэмээн ярьсан байна.

Мөн дэлхийн хамтын нийгэмлэг англи хэлийг үгүйсгэсэн улс орнуудыг гурван янзаар тодорхойлсон байна. Үүнд,

-Нэг нам, нэг дарангуйлагч руу явж байгаа, системийн хямралд орсон улсууд. Тэд ард түмнээ дэлхийгээс тасалж, нийгмийн сэтгэл зүйг үзэл сурталжуулах бодлого хэрэгжүүлдэг.

-Үндэстний үнэт зүйлгүй, гадны нөлөөнд хэт автсан, гадны гар хөл төрийн бодлогод нь шургалсан, нийгмийн сэтгэл зүйн инженерчлэл байнга явагдаж байдаг улс орнууд.

-Тухайн ард түмнийг харанхуй, мунхаг, мэдлэг боловсролгүй байлгаж, үүгээр нь далимдуулж эх орныг нь тонон дээрэмддэг технологи хэрэгжиж байгаа улс үндэстнүүд... гэж тодорхойлжээ. Тэгвэл Ардын  нам төр барьж байгаа Ардчилсан Монгол улс тэгвэл аль категорид нь багтах бол. Англи хэлний боловсролыг Ардчилсан намд захиалах ёстой юм болов уу?!

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа саяхан Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 1 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 3 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 4 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 5 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 30 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 3 цаг 32 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 3 цаг 32 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 3 цаг 33 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 3 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 3 цаг 37 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 5 цаг 29 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 5 цаг 33 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 5 цаг 34 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 5 цаг 35 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 5 цаг 36 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 5 цаг 37 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 5 цаг 39 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 5 цаг 40 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top