x

Зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн 107 барилга байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт холбогдох эрх бүхий байгууллагаас барилгын ажлын зөвшөөрөл авалгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн, гүйцэтгэсэн иргэн, хуулийн этгээдүүдэд цаашид авах арга хэмжээний тухай Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн 50 иргэн, хуулийн этгээдийн 107 блок барилга байгаа юм. Эдгээрээс 49 нь газрын гэрчилгээтэй бол нэгийнх нь газрын гэрчилгээг цуцалжээ. Дээрх 107 блок барилгыг дөрөв ангилсан. Нэгдүгээрт, барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй 17 иргэн, аж ахуйн нэгжийн 31 блок барилга байна. Хоёрдугаарт, онцгой төвөгшилтэй буюу 17 давхар 51 метрээс дээш өндөртэй барьж байгаа гурван аж ахуйн нэгжийн 18 блок барилгыг БХБЯ руу албан хүсэлтээр шилжүүлж, шийдвэрлүүлэх саналтай байгаа юм.

Гуравдугаарт, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө аваагүй, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа 21 аж ахуйн нэгжийн 48 блок барилга байна.

Дөрөвдүгээрт, барилга угсралтын ажил дуусаад, ашиглаж байгаа есөн аж ахуйн нэгжийн 10 блок барилга байгаа тул барилгын хийц, бүтээц, бат бэхийн байдалд шинжилгээ хийж, чанар, аюулгүй байдалд дүгнэлт гаргуулж, шийдвэр гаргуулах саналтай байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Барилга, хот байгуулалт хариуцсан зөвлөх Б.Сүхбаатар “Зөвшөөрөлгүй барилга барьж, ашиглалтад оруулаад, дараа нь зөвшөөрөл авдгийг болиулах хэрэгтэй. Ийм байгууллагуудыг торгодог, барилгыг нь нураадаг хууль, эрх зүйн хатуу зохицуулалт шаардлагатай байна” хэмээлээ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, холбогдох хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан иргэн, хуулийн этгээдийн барилга, байгууламжийг албадан буулгах арга хэмжээний талаар зохих хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэр гаргуулж, хэрэгжилтийг хангуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.171)
    зөвшөөрөлгүй барьсан бол шууд нураа тэгэхгүй болохоор наадуул чинь давраад байхгүй юу
    2023 оны 06 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 14 цаг 10 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 14 цаг 14 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 14 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 14 цаг 23 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 16 цаг 29 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 16 цаг 36 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 16 цаг 55 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 17 цаг 0 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 17 цаг 5 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 17 цаг 12 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 17 цаг 17 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 17 цаг 49 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top