x

Ц.Амгаланбаатарын ард Ц.Элбэгдорж, Б.Хурц биш, Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар байх магадлалтай

С.Зоригийн хэргийн яллагдагч Ц.Амгаланбаатар өөртөө гэрчийн хамгаалалт хүсч, ХЭҮК-т хандсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан байлаа. Нийгмийн сүлжээгээр нэвт явсан, мэдээллийн бараг бүх сайтаар цацагдсан энэ мэдээллийг өчигдөр орой 25-р суваг телевиз 168 цагаараа онцолж, Ц.Амгаланбаатарын яриаг бүтнээр нь давтсан нь бүр ч гайхал төрүүлэв. Долоо хоногийн хугацаанд хэдэн ч удаа давтсан юм бүү мэд.

Мэргэжлийн байгууллага, мэдээллийн телевизүүд ингэж болдог ч юм уу? Мэдээллийн үнэн бодит байдлыг эрхэмлэх, эх сурвалжийг нягтлах, хүний нэр төр, алдар хүндийг эрхэмлэх, худал мэдээллээс хамгаалах гэх мэт мэргэжлийн зарчим, ёс зүй гэдэг зүйл хаана байна? Нийгмийн сүлжээнд хэдэн саяараа байдаг троллуудтайгаа яг адилхан мэдээлэл дамжуулдаг, мэдээллийнх нь эх сурвалж хүртэл нэг байж болдог юм уу? Ц.Амгаланбаатар гэдэг хүн хэзээ, яагаад, ямар шалтгаанаар ийм мэдээлэл хийх болов? гэдэгт дүн шинжилгээ хийх, шалтгааныг нь эрж хайх сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа хаана байна?

Харин манай телевизүүд Ц.Амгаланбаатарын яриаг тэр чигээр нь дамжуулаад араас нь "Шоронд хүнийг эрүүдэж байгаад хэрэг хүлээлгэх, ял наймаалцах явдал байдаг юм биш биз" гэх өнгөтэй өнөөх л улиг болсон тайлбараараа унжуурга хийгээд дамжуулж байна. Атал Ц.Амгаланбаатарын ярианд нэр дурдагдсан хүмүүс, Ц.Элбэгдорж, Б.Хурц гэдэг хүмүүст хамгаалагдах ёстой нэр төр гэж байхгүй юу? Хэрвээ Ц.Амгаланбаатар “Х.Нямбаатар, Ц.Нямдорж хоёр надтай ял наймаалцаад буцчихлаа” гэж ярьсан бол ХЭҮК-ийнхон энэ мэдээллийг гадагш нь гаргаж цацах байсан уу?

Бодит байдал гэвэл Ц.Амгаланбаатарыг эрүүдсэн, ял наймаалцсан хүн нь Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёр биш, Ц.Нямдорж, Х.Нямбаатар хоёр байх магадлалтай. Хэрвээ түүнийг “С.Зоригийн хэргийг хүлээчихвэл чамайг үхсэн болгоод АНУ руу гаргачихна” гэсэн нь үнэн юм бол тэр чигээрээ АНУ руугаа явахын оронд яагаад хоёрхон жилийн дараа хэргээ задалсан байх вэ? Яагаад Ц.Нямдорж хаалттай хорих ангиар эргэлдэж, төлөөнийн хүнээ дотогш нь оруулж Ц.Амгаланбаатартай уулзуулав, тэрний дараа Ц.Амгаланбаатар яагаад хэргээ задалсан байх вэ?

С.Зоригийн аллагын хэргийг шүүхээр эцэслэн шийдсэн нь 2017 оны арванхоёрдугаар сар. Ц.Нямдорж “эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн байна” гэж зарласан, нууцын архиваас бичлэг задалсан нь 2019-2020 он. Тэрэндээ тулбал тухайн үед Ц.Нямдорж гэдэг хүн өөрөө “хэргийн захиалагчийг шалгахад саад учруулсан, хэргийн холбогдогч нартай харилцаа тогтоосон” үндэслэлээр тагнуулд шалгагдаад явж байсан хүн шүү дээ. Энэ хэрэгт хяналт тавьж байсан прокурор Г.Эрдэнэбат С1 телевизийн “Цензургүй яриа”-гаар орохдоо өөрийн амаар хэлсэн үг.

Тэгээд Ц.Нямдорж гүйцэтгэх ажлын бичлэгийг задалж, “эрүүдэн шүүлт”-ийн тухай цацсаны дараа захиалагчийн хэргийг шалгаж байсан ажлын хэсгийг тараасан, Ц.Нямдорж дээр явуулж байсан шалгалтын ажиллагааг ч зогсоосон. Энэ ч гэсэн прокурорын эх сурвалжтай үг. Одоо гэнэт тайзан дээр гарч ирсэн Ц.Амгаланбаатарын ард ч гэсэн Ц.Нямдорж, Х.Нямбаатар хоёр байх магадлалтай. Нэг нь Монголын хуулийн салбарыг хорин жил толгойлсон, нөгөө нь одоо ч толгойлж байгаа хүмүүс. ШШГБ бол Хууль зүйн, дотоод хэргийн яамны харьяа байгууллага. ХЭҮК-ийнхныг ШШГБ-ын харьяа хаалттай хорих анги руу оруулж, ялтантай уулзуулсан хүн ч гэсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өөр хүн байх боломжгүй. Анх мэдээллийг цацахдаа л “Ц.Амгаланбаатар ХЭҮК-т хүсэлт гаргалаа" гэж эхэлснээс үзвэл уг ярилцлагын эх сурвалж нь ч ХЭҮК юм байна. 

Хоёрдугаарт, хэрвээ Ц.Амгаланбаатарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн, ял наймаалцсан нь үнэн юм бол яагаад өмнө нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай хамт хэргийг нь хэрэгсэхгүй болгоогүй юм? Өмнө үйлдсэн хүн амины хэргийг нь цагаатгах боломжгүй ч "С.Зоригийн аллагын хэрэгт холбогдолгүй" гэдгийг нь нотлох хангалттай хугацаа байсан шүү дээ. Гэтэл тийм зүйл болоогүй мөртлөө яагаад өнөөдөр гэнэт гарч ирээд гэрчийн хамгаалалт хүсэв? Ингэхэд ШШГБ-д ял эдэлж байгаа хүний аюулгүй байдал нь ШШГБ, салбарын яамны асуудал биш юм уу?

Ингээд харсан ч Ц. Амгаланбаатартай ял наймаалцсан хүн нь Ц.Элбэгдорж, Б.Хурц биш, Ц.Нямдорж, Х.Нямбаатар байх магадлалтай. Сонгууль дөхөхөөр л МАН-ын гаргаж ирж сэвдэг ганц сэдэв нь. Өмнө нь нэг удаа Ц.Нямдорж өөрөө шорон луу явж орсон бол энэ удаа ХЭҮК-ийнхон өмнөөс нь ажлыг нь хийж өгч байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (108.162.216.133)
    Сэдэв байсан. Гол дуйлаан биш.
    2023 оны 06 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа саяхан НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 1 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 26 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 3 цаг 28 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 3 цаг 28 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 3 цаг 29 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 3 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 3 цаг 33 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 5 цаг 25 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 5 цаг 29 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 5 цаг 29 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 5 цаг 31 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 5 цаг 32 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 5 цаг 33 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 5 цаг 35 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 5 цаг 36 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 6 цаг 42 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 6 цаг 52 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 7 цаг 6 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 7 цаг 10 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top