x

Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадад суралцах 50 оюутныг зарлалаа

Өнгөрсөн сар гаруйн хугацаанд үргэлжилсэн БЗС-гийн заал тойрсон хэрүүл, маргааны дараа тус сангийн зээлээр суралцах оюутнуудыг шалгаруулалтыг анх удаагаа нээллтэй явуулав. Дэлхийн шилдэг 50 сургуульд элсэн суралцах урилга авсан 100 оюутан өчигдөр "Суралцах чадварын ерөнхий үнэлгээ"-ний тест өгч, тестийн үр дүнг нээлттэй мэдээлэв. Энэ тухай Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат дараах мэдээллийг өгсөн байна. 

Материал уншсан дарааллаар сурагчдын эрэмбэ автоматаар өөрчлөгдөж, эхний 50 байранд жагссан хүүхдүүдийн зураг мэдээлэлтэйгээ гарч ирнэ. Эдгээр сурагч дэлхийн топ сургуулиудад бакалаврын түвшинд суралцахдаа БЗС-гийн хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо. Нэр бүхий 50 шалгуулагч зохих процессын дагуу БШУЯ-нд хандаж гэрээгээ байгуулах дараагийнхаа үйл ажиллагаанд орох ёстой. Суурь оноо болон суралцах түвшний ерөнхий оноогоор сурагч У.Эрдэнэтуул тэргүүлж, БЗС-гийн зээлээр суралцах эрхээ авчээ. 

Шалгуулагч У.Эрдэнэтуул "Би Торонтогийн их сургуульд компьютерын шинжлэх ухааны чиглэлээр суралцах урилга авсан. Суралцах чадварын ерөнхий үнэлгээний асуултууд ихэвчлэн хувь хүнийг таньж мэдэх зорилготой байлаа. Миний хувьд өөрийн амьдралын туршлагаас хариулж явсан. Гадаадын их сургуульд суралцахаар зорьж байгаа бол өөрийнхөөрөө байгаарай" гэсэн байна. 

Суралцах чадварын ерөнхий үнэлгээг 

  • Танин мэдэхүйн чадвар
  • Хувь хүний өсөлт хөгжил
  • Хүн хоорондын харилцааны чадварыг үнэлж, 50 сурагчийг өнөөдөр сонгон шалгаруулжээ.

Энэ тухай БШУЯ-ны албан ёсны пэйж хуудсанд,   

"Дэлхийн шилдэг сургуулийн бакалаврын түвшинд суралцуулах сонгон шалгаруулалт болж өнгөрлөө.

Суралцагчдыг

🔹️ Сургуулийн эрэмбэ

🔹️ Тэргүүлэх мэргэжил

🔹️ Хэлний оноо

🔹️ Голч дүн

🔹️ Суралцах чадварын ерөнхий үнэлгээ гэсэн 5 шалгуур үзүүлэлтээр эрэмбэллээ.

Сүүлийн буюу суралцах чадварын ерөнхий үнэлгээг өнөөдөр зохион байгуулж 98 шалгуулагч оролцов. Энэ шалгуураар

1. Танин мэдэхүй

2. Хувь хүний өсөлт, хөгжил

3. Хүн хоорондын харилцааны ур чадваруудыг үнэлэв.

Шалгалтын материалыг шууд засалтын системээр засаж автоматаар эрэмбэлсэн юм. 5 шалгуурын нийлбэрээр 98 суралцагчийг эрэмбэлсэн байдлыг танилцуулж байна.

Шалгаруулалттай холбоотой гомдол санал гаргах бол даваа гаригийн 18.00 цагаас өмнө бичгээр ирүүлнэ үү" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 14 цаг 10 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 14 цаг 14 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 14 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 14 цаг 23 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 16 цаг 29 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 16 цаг 36 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 16 цаг 55 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 17 цаг 0 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 17 цаг 5 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 17 цаг 12 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 17 цаг 17 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 17 цаг 49 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top