x

Лу.Гантөмөр: Англи хэлгүй ард түмэн бүтээх нь ирээдүйд хэнд ашигтай юм бэ?!

АН-ын дарга Лу.Гантөмөр энэ үгээрээ юу хэлнэ вэ. Тэрээр “Дэлхий нийт төв рүүгээ тэмүүлж байна. Биеэсээ улам хамааралтай болж, хамтдаа урагшлах, хил хязгааргүй болж байна. Төвөөс зугтаасан бүхэн харанхуй ард түмэн болно гэсэн үзэл санаа олон улсад гүн бат ойлголт боллоо. Дэлхий нийт биеэсээ хоцрохгүйг хичээж байгаа нь тэр. Энэ үзэл санаа нь энэ дэлхийн хүн амын гурван хүн тутмын нэгийг аль хэдүйн англи хэлтэй болгожээ. Хөгжлийн хэл бол англи хэл. Хөгжихийг хүсч байгаа үндэстэн бүхэн хар шар, өнгөт, цагаан ялгалгүй англи хэлийг үндэсний хоёр дахь хэлээ болголоо. Манай хамгийн ойрын хөрш Казакстан улс гэхэд үндсэн хоёр дахь хэл бол англи хэл хэмээн албан ёсоор зарлаж, хууль гарган батлаад хоёр жил болж байна.

Харин дэлхий нийтийн энэ үзэл санааны эсрэг явж байгаа хуруу дарам хэдэн улс оронд олон улсын зүгээс ноцтой тодорхойлолт өгч байгаа юм. Тийм улсуудын нэгээр өнөөдрийн ардчилсан Монгол Улс тодрох болж байгаа нь харамсалтай. Дэлхийн хамтын нийгэмлэг англи хэлийг үгүйсгэсэн улс орнуудыг гурван янзаар тодорхойлсон. Нэгдүгээрт, нэг нам, нэг дарангуйлагч руу явж байгаа, системийн хямралд орсон улсууд. Тэд ард түмнээ дэлхийгээс тасалж, нийгмийн сэтгэл зүйг үзэл сурталжуулах бодлого

хэрэгжүүлж байна гэж. Хоёрдугаарт, “Үндэстний үнэт зүйлгүй, гадны нөлөөнд хэт автсан, гадны гар хөл төрийн бодлогод нь шургалсан, нийгмийн сэтгэл зүйн инженерчлэл байнга явагдаж байгаа улс оронд байгаа үзэгдэл” гэж үзжээ. Гурав дахь нь “Тухайн ард түмнийг харанхуй, мунхаг, мэдлэг боловсролгүй байлгаж, үүгээр нь далимдуулж эх орныг нь тонон дээрэмддэг технологи хэрэгжиж байгаа улс үндэстэн” гэжээ.

Тэгэхээр АН-ын дарга Лу.Гантөмөрийн үзэж байгаагаар өнөөдөр УИХ-аас гаргаж байгаа “Бага ангид нь англи хэл зааж болохгүй” гэж хориглосон заалтыг дээрх гурван тодорхойлолтын алинд нь хамруулж ойлгох юм ёстой вэ. Түүний хэлсэн үгээр бол өнөөдөр эрх барьж байгаа МАН-ын гишүүд, төрийн түшээд чухам ямар үзэл санаагаар, хэний нөлөөнд автаж ийм шийдвэр гаргав. Лу.Гантөмөрийн “Англи хэлгүй ард түмэн бүтээх нь хэнд ашигтай юм бэ” гэсэн үг ноцтой биш үү. Мань эр бол УИХ-д гурвантаа сонгогдсон, Боловсролын сайдаар ажилласан хүн шүү дээ.

Эсрэг санал өгсөн гишүүд байр сууриа илэрхийлэхдээ “Үндэсний аюулгүй байдлын үүднээс” гэсэн утгатай үгийг унагасан байна лээ. Англи хэлтэй ардын хүүхдүүд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ямар аюул занал учруулахаар байгааг албан ёсоор тайлбарламаар байна. Дээр нь Монголын улс төрийн хамгийн том сөрөг хүчин АН-ын дарга Лу.Гантөмөрийн “Англи хэлгүй ард түмэн байх нь хэнд ашигтай вэ” гэдэг үгэнд ард түмэн хариулт олмоор байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ саяхан Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 25 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 3 цаг 27 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 3 цаг 27 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 3 цаг 28 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 3 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 3 цаг 32 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 5 цаг 24 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 5 цаг 28 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 5 цаг 29 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 5 цаг 30 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 5 цаг 31 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 5 цаг 32 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 5 цаг 34 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 5 цаг 35 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 6 цаг 41 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 6 цаг 51 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 7 цаг 6 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 7 цаг 9 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 7 цаг 22 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top