x

Э.Хонгорзул: Парк дотор автомашины зогсоол, дугуйн зам төлөвлөөгүй

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайд Рио Тинто Монгол компани нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна. Тэгвэл тус бүтээн байгуулалтын ажлын явцын талаар "Рио Тинто Монгол" ХХК-ийн Бизнес хөгжлийн захирал Э.Хонгорзулаас тодрууллаа.

-Паркийн ажлын явц ямар шатандаа явж байгаа тухай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Паркийн төсөл гүйцэтгэх шатандаа орж эхэлсэн. Бид нэлээн их цаг хугацааг зураг төсөл, тендерийн үйл ажиллагаанд зарцуулж, үндсэн гүйцэтгэгч нарыг сонгон шалгаруулаад, угсралтынхаа ажил руу орж байгаа. Угсралтын үйл ажиллагааг буулгалтаас эхэлсэн. Тодруулбал хуучин бетоны суурь болон замуудыг хуулаад шинээр тавих буулгалтын ажлууд хийгдэж байгаа. Энэ ажлууд тавдугаар сарын 26-наас эхэлсэн.

Үндсэн гүйцэтгэгч зургаадугаар сараас үндсэн гүйцэтгэлийн ажлаа хийж эхэлсэн. Бид паркийн төслийг урдаас нь хойшоо барьж угсрах төлөвлөгөөтэй. Үндсэн гүйцэтгэгчийн хувьд энэ жилийн арванхоёрдугаар сар хүртэл хатуу дэд бүтцийн угсралтыг хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй яваа. 

-Ямар онцлогтой парк байх вэ гээд иргэд ихээхэн сонирхож байгаа, онцлох зүйлсээсээ хуваалцахгүй юу?

-Паркийн бүтээн байгуулалтын гоё, сонирхолтой элемент юу вэ гэвэл өргөн чөлөөтэй явган хүний алхах замтай байна. Ботаник цэцэрлэгт хүрээлэнгийн дундуур сүлжилдсэн явган хүний зам байх юм. Үүнтэй холбоотойгоор газар шорооны ажил их хийгдэхээр байгаа.

Мөн энэхүү парк нь хотын нүргээн чимээнээс тасарсан, амгалан тайван орчин бүрдсэн байхыг зорьж байна. Парк дотор ямар нэгэн автомашины зогсоол төлөвлөөгүй гэдгээрээ онцлогтой. Шалтгаан нь паркт хүмүүс амарч, ая тухтай амгалан тайван байдлыг эдлээсэй гэх үүднээс явган хөдөлгөөнийг дэмжих концефцийг баримталж, төлөвлөлтөө хийсэн. Санал асуулгын дүнгээр ч энэ нь нэлээн тод гарч ирсэн. Нэвтрэх замуудад зөвхөн дугуйн замыг төлөвлөсөн. Харин парк дундуур дугуйтай явах зам байхгүй. Ингэснээр парк дотор хурдны зөрчилдөөн гарахгүй ба иргэд тайван алхах боломжийг бүрдүүлнэ.

Түүнчлэн паркийн хувьд 10.2 га газартай. Тэр утгаараа нэлээн их хэмжээний мод, бут ургамлыг тарина. Нэг бүрчлэн тоолбол 40 мянга, том мод бутыг тоолбол 4,000 гаруй болно. Тэгэхээр усалгааны систем чухал. Бид усалгааны системийг эко, дахин ашиглах боломжтой байдлаар шийдэхийг зорьсон. Өөрөөр хэлбэл усаа дахин ашиглах бололцоотой цөөрөм байгуулна. Уг цөөрөмд усалгаанд ашигласан усыг цуглуулаад, худгаасаа тэжээгдээд усалгаандаа дахин ашиглах боломжтой болох шийдлийг төлөвлөсөн. Бид энэхүү паркийг өөрийн гэсэн онцлогтой, хотын иргэдийн хамгийн их очих дуртай газрын нэг болоосой гэж хүсэж байна.

-Парк хэзээ нээгдэх вэ, бүрэн дууссаны дараа нээх үү?

-Аль болох хурдан хугацаанд нээж бүрэн ашиглалтад оруулахыг зорьж байна. Энэ жилдээ хатуу дэд бүтцийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэж дуусахаар төлөвлөсөн. Тэгээд хүлээлт өндөр байгаа тул урд хэсгээ бага багаар нээгээд явах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Бүрэн тохижсон парк дундуур алхах боломж ирэх жил тохионо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 14 цаг 54 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 14 цаг 58 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 15 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 15 цаг 8 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 17 цаг 13 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 17 цаг 20 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 17 цаг 39 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 17 цаг 44 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 17 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 17 цаг 56 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 18 цаг 1 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 18 цаг 33 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top