x

Ерөнхий сайд Монголын хүүхдийн спортын VII наадмын тамирчдад баяр хүргэж, амжилт хүсэв

Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт эхэллээ. Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ наадмыг нээж үг хэлэхдээ Засгийн газар Монголын хүүхдийн спортын наадмыг хоёр жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэснээс хойш энэ жил орон нутагт анх удаа, олон улсын спортын наадмын жишгээр зохион байгуулагдаж байгааг тэмдэглэлээ.

Анхан шатанд 21 аймаг, есөн дүүргийн 43 мянга гаруй өсвөрийн тамирчин өрсөлдсөнөөс 5000 гаруй тамирчин шалгарч тус наадамд оролцож байна. Энэхүү наадам нь оюун санаа, бие бялдар, ёс суртахуун, хүмүүжлийн хувьд алсын хараатай, ирээдүйн Монголыг бүтээх урам зоригийг бадраах эрхэм зорилготойг Ерөнхий сайд онцлоод хоорондоо өрсөлдөж, хэн нэг нь ялагч болохоос илүү өөрийгөө ялж ирсэнд нь өсвөрийн тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ.

Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо хүний хөгжил, тэр дундаа хүүхэд залуучуудын хөгжлийг гол цөм болгон тусгасан. Монгол Улсын нийт хүн амын 70 хувь нь хүүхэд залуучууд бөгөөд энэ нь ирээдүйн хөгжлийн маш том боломж юм. Тун удахгүй хүүхэд залуус та бүхэн улс орноо нуруундаа үүрч, тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, хөгжил дэвшлийнхээ түүчээ болон урагшлах болно. Харин бид бидний маргааш өнөөдрөөс илүү байхын төлөө би-гээс бидрүү шилжиж, өөрчлөлт, дэвшилтэт хандлага, авлигагүй нийгмийг дараа үедээ өвлүүлэхийн төлөө шударга ёсны тэмцлийн гүүр болох учиртай. Бүргэд өндөрт нисэхдээ илүү алсыг хардаг гэдэг. Шинэ Монголын залуу үе Та бүхэн хурднаас хурдан, хүчтэйгээс хүчтэй байж, хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй хэмээн Ерөнхий сайд ерөөв.

Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд өсвөрийн тамирчид спортын 23 төрөлд өрсөлдөж байна. Манай улсын нэн ховор амьтан мазаалайг тэмцээний бэлгэдлээр сонгосон бөгөөд хүүхдийн спортын наадмын бэлгэ тэмдэг Галхүү түүнийг дагалдах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 22 цаг 6 мин Монтенегро улсын түүхийн товч 22 цаг 15 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 22 цаг 22 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 22 цаг 26 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 22 цаг 31 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 22 цаг 34 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 23 цаг 29 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top