x

Сү.Батболдын туслахыг шалгаж чадах уу?

Нэгэн үе “Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэх шахам “саакардаг” байсан төрийн мөнгийг идэж уугчид, албан тушаалаа урвуулан ашиглагчид энэ Засгийн газрын зарласан “5 Ш”-ийн ажиллагааны “буян”-аар бас ч гэж сүрддэг, хулчийдаг болоод байгаа. Гэвч “хаяа хатавчинд” чинь намын нэр барьж томордог, улсын өмчийн газар компанийг өөрийн мэт омойтдог, дарга цэрэг, хууль дүрэм “5 Ш” цаашаа гэж чээжээ дэлдэгсэд “үржсээр” байна, эрхмүүд ээ. Тиймээс энэ удаад ТӨҮГ-т хаан болно гэж буй нэгэн дураараа этгээдийн талаар ШҮГЭЛ үлээсүй.

“Наад мөнгө чинь О.Мөнгөншагайд ордог юм”

Энэ бол хүмүүсийн нэрлэдгээр Авто худалдааны төв буюу энгийнээр хэлэхэд 22-ын товчоо рүү нүүсэн Авто худалдааны төвд өрнөж буй адал балмад гэмээр үйл явдлын тухай өгүүлж буй хэрэг юм. Эрх баригчид Авто худалдааны төвийг хотын зах руу нүүлгээд, түгжрэл буурч асуудал цэгцэрнэ гэж олон жил ярьсан тухай шүүмж бараг домог болоод байсан. Өдгөөгөөс  бараг арван жилийн өмнө энэ асуудал яригдсан мөртлөө сүртэй Авто төвийн ажил нь нэг л унхиагүй, гялалзсан ашиг олох нь бүү хэл, тэрбум, тэрбум төгрөгний өрөнд ороод байсан.

Харин муу нэртэй болоод байсан энэ төвийн нэр сүүлийн үед харин өөрөөр сонсогдох болж,  талбай зогсоол нь ч автомашинаар дүүрч, ажил нь жигдэрч эхэлтэл, өмнө нь ажиллаж байсан экс захирал нь өөрийн мэт аашлах болжээ. Тухайлбал, энд өмнө захирлаар ажиллаж байсан О.Мөнгөншагай гэгч Авто зогсоолын павьилонуудыг дамлан зардаг, бусдыг сууцыг хууран мэхэлсэн, бүр “Би удахгүй наана чинь дахиад захирлаар очно. Газрын мөнгөө битгий төл” гэж саакардаг гэсэн баримт дэлгэгдэж байна. Зах зухаас нь дэлгэрүүлбэл, тэрээр өөрийнх нь ажиллаж байх үед Харуулын дарга байсан Н гэж хүнийг нас барахад нь түүний жижиг сууцыг нь ар гэрийнхэнд нь багахан мөнгө өгч аваад Д гэх хүнд менежерээрээ дамжуулан дамлан зарсан. Уг худалдаж авсан хүнийг ч мөн дарамтлан “Би удахгүй наад төвийн чинь захирлаар очно. Дуугай байж бай” гэж томордог талаар иргэд гомдол гаргасан байдаг. \Баримт болгон хадгалсан бичлэг байгаа бөгөөд энэ удаад өргөдлийг хавсаргав\

Мөн өөрийн хүн гэх К.Олимпиадыг тус төвийн захирлаар ажиллуулж, гадуур 8-10 сая төгрөг байдаг павьилоныг 20-40 сая төгрөгөөр зардаг гэсэн нэг баримт байдаг аж. Ийнхүү дураараа аашилдаг О.Мөнгөншагай гэж хэн бэ?

Сү. Батболдын туслахаас “суга” дэвшсэн О.Мөнгөншагай

Түүний намтрыг харвал ажлын гараагаа  УИХ-ын гишүүний туслахаас эхэлсэн. Сү.Батболддын туслах, Сүхбаатар дүүргийн МАН-ын дэд дарга, Авто худалдааны төвийн захирал, Нийслэлийн Засаг даргын орлогч, Авто худалдааны төвийн зөвлөхөөр ажиллаж байснаас өөрөөр бизнес хийсэн гэх тодотгол үгүй. Аа бас Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Намаасаа НИТХ-д нэр дэвших квот авсан ч сонгуулийн үед бүтэлгүйтэж, намдаа нэг суудал алдсан зэмтэй. Авто худалдааны төвийн захирлаар ажиллаж байхдаа ч байгуулсан гавьяа гэж үгүй. Хэдэн мянган машин худалдаалах боломжтой, гялалзсан ашигтай ажиллахаар Авто худалдааны төв нь хэдэн тэрбумын өртэй. Бараг банк болгонд данс нээж, өрөө төлөөгүй гэж дансаа хаалган, сүүлдээ өрөөндөө сейф авчирч тавиад бэлэн мөнгөөр орлого авдаг болсон “бардаак” түүх О.Мөнгөншагай, К.Олимпиад нарын ажиллаж байсан үеийн дүр зураг.

Уг нь нийслэлийн өмч болох энэхүү төвд О.Мөнгөншагай “хаан” сууж, бэлэн мөнгөний орлого авдаг, ажилчдаа шөнө дүлээр дуудан дарамталдаг. Бүр сайн үүлдрийн нохойгоо “Гэрт хүүхэд байгаа учраас” гэж ажлынхаа өрөөнд байлгадаг. Нохойны баас шээс, нохойны эзэн-эрхэм захирлын сахилгагүйтсэн үлдэгдлийг ажилтнууд нь цэвэрлэдэг гэсэн хүн итгэмээргүй явдлуудыг хуучин ажилчид нь ярьдаг аж. Эрх баригч намыг төлөөлөн Иргэдийн хурлын төлөөлөгч, нэг дүүргийн МАН-ын дэд дарга, Хотын Засаг даргын орлогч байсан хүн ийм заваан, дураараа, даруулгагүй байна гэхэд сонссон хүн итгэмээргүй. Гэвч харамсалтай нь үүнээс ч гайхмаар, аймаар зүйлс яригддаг гэнэ. Гэвч үүнийг түр орхиод намын чинь төлөөлөл болох хүний талаар яригдаж буй илүү ноцтой баримтыг хүргэе, эрхэм шүгэл үлээгч, шүүр хөдөлгөгч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан дарга нар аа. Хотын чинь өмчийг хариуцангаа бусниулж байсныг мэдсэн үү, Д.Сумьяабазар дарга аа. Мэдээгүй байгаа бол үүнд анхаарал хандуулна уу. 

Нэг шүгэл буюу анхаарахгүй байхын аргагүй баримтууд

О.Мөнгөншагайг том худалдааны төвтэй, Банк бус санхүүгийн байгууллагатай, түүнийхээ захирлаар өөрийнхөө туслахыг ажиллуулдаг гэдэг. Тэгэхээр түүний хэрхэн хөрөнгөжсөн талаар шалгах шаардлагатай болов уу? Түүний хийсэн “бизнес” гэвэл”

-Хаанаас ч юм гэрэлтүүлгийн хуучин шон авчран Авто худалдааны машин угаалгад өгч будуулаад хотод шахсан \Арай ч дээ, гэмээр байгаа биз. Гэвч үүнийг тухай үед тэнд ажиллаж байсан хүмүүс нотолдог юм билээ\

-Нийслэлийн Засаг даргын орлогч байхдаа Яармагийн шинэ Хангардь ордныг барихад Хусмейн гэх Туркийн бизнесмэнээс хямдхан авсан барилгын материалаа үнэтэй шахаж, зөрүү мөнгийг нь өөр дансаар авч байсан гэх баримт

-Мөн 8-10 сая төгрөгний үнэтэй павьилоныг 20-40 сая төгрөгөөр зарсан гэхээс гадна Авто худалдааны төв дэх сэндвичин барилгыг 170 сая төгрөгөөр зарах гэж хүмүүсийн ятгахын зэрэгцээ “Удахгүй би Авто төвийн захирлаар очно, асуудал байхгүй” гэсэн үгээ мөн л омог бардмаар дайдаг гэнэ.

Ийм л баримтууд байсаар атал О.Мөнгөншагай гэгч этгээд “Би удахгүй Авто худалдааны төвийн захирлаар очно” гэж аархаж байдаг гэнэ \бичлэг байдаг\. Ингэж аархах болсон нь ч учир шалтгаантай ажлын анхны гараагаа цүнхийг нь барьж эхэлсэн Сү. Батболд ахыгаа хотын дарга нар руу “илгээн”, О.Мөнгөншагайг захирал болгох, цаашилбал ид цэцэглэж байгаа Авто худалдааны төвийг менежментийн хувьчлалаар авах тухай яриа хөөрөө өрнүүлж байгаа гэнэ. Өмнө нь ажиллаж байгаад өрөнд унагасан байгууллагынхаа захирлаар дахиж очно гэж Сү.Батболд “ах”-гаа “гүйлгээд” байдаг нь ямар ч ашиг сонирхол байгаа юм бэ? Ямар ч гэсэн ёс зүй болон ичих нүүр үгүй бололтой.

Эцэст нь асуухад Хотын дарга Д.Сумьяабазар аа, хотын чинь өмчөөр хэн нэгэн ингэж тоглож, хотын дарга аятай “Би удахгүй захирал болно” гэж даналзаж болдог юм уу? Хоттой холбоотой “идэлт, уулт”-ын ийм баримт байгааг та анхааралдаа авна уу?

Дээр нь “5 Ш” ажиллагаа явуулж, иргэдийн талархлыг хүлээж, төрийн албыг авлига, албан тушаалын хэргээс цэвэрлэнэ гэж байгаа яг энэ үед чинь “эрүүн” дор чинь нэг ийм этгээд даналзаж байгааг дуулгая, Д.Амарбаясгалан дарга аа.  Дахин сануулахад намын чинь нөхөд, дүүргийн ИТХ-ийн төлөөлөгч, Хотын Засаг даргын орлогчоор сонгогдож байсан энэ мэт нөхөд намын чинь нэрийг унагаж байна шүү. Сү.Батболд “ах”-ыг нь шалгаж чаддаггүй юм аа гэхэд, “суга” дэвшсэн туслахыг шалгаж болдоггүй юм болов уу, хууль хяналтын байгууллага, АТГ.

Дашрамд дурдахад дээр өгүүлснээс цааш гэрээ, хэлэлцээр, санхүүгийн асуудалтай холбоотой өөр “но”- ч байгаа гэх бөгөөд энэ удаад цухас өгүүлэхэд л ийм. Цаашид хууль хяналтынхан шалгаж эхэлтэл, манай сурвалжлага үргэлжлэх болно.

Эх сурвалж: infomongol.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.170)
    Энэ архичинд муриагүй хүн үлдээгүйдээ
    2023 оны 06 сарын 19 | Хариулах
  • Нацагдорж (172.69.252.171)
    Сү тэй түй ч хамаагүй сда шүү
    2023 оны 06 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол Улсын зээлжих зэрэглэл “BB-, тогтвортой” болж, 13 жилийн дээд түвшинд хүрлээ 8 цаг 37 мин Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг эхлүүллээ 8 цаг 40 мин Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонголоо 8 цаг 40 мин “Nvidia”-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуан Өмнөд Солонгост айлчилж байна 11 цаг 10 мин Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээрт гарын үсэг зурав 11 цаг 12 мин АНУ-д хүн дүрст “NEO” гэрийн роботын урьдчилсан захиалга эхэллээ 11 цаг 13 мин 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүүлж олгож байна 11 цаг 14 мин Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг сайжруулах зорилготой форум болж байна 11 цаг 14 мин АНУ, Хятад худалдааны маргаанаа зөөлрүүлж, тариф бууруулахаар тохирлоо 11 цаг 42 мин Савласан усны эзэн технологийн магнатуудыг гүйцэж, Хятадын баячуудыг тэргүүллээ 11 цаг 58 мин Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцов 12 цаг 0 мин “Гишүүн асанд 12 сарын тэтгэмж олгох” заалтыг хүчингүй болгуулах санал УИХ-д хүрлээ 12 цаг 1 мин Хятад “Шэнжөү-21” жолоодлогот хөлгийн багийн гишүүдийг танилцууллаа 13 цаг 0 мин С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцээрийг баталгаажуулах хэрэгтэй 13 цаг 7 мин Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын зураг төслийг батлав 13 цаг 12 мин СХД-ийн 129 дүгээр сургуулийн орчмын авто замын ажил 11 дүгээр сард дуусна 13 цаг 15 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”-ийг УИХ-д өргөн барив 13 цаг 16 мин Агаарын чанарыг сайжруулахад Солонгосын туршлага, технологийг нэвтрүүлнэ 13 цаг 19 мин Солонгост төгссөн эрдэмтэн судлаачдын чуулга уулзалт Улаанбаатарт болно 13 цаг 20 мин Багш нарын ажил хаялт 14 дэх өдрөө үргэлжилж байна 13 цаг 26 мин
iИх уншсан
Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээ... Урлахуй ухааны танхимыг бурханч лам Г.Пүрэвбатын нэрэмжит бо... Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр Монголд 13 дахь жилдэ... УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд...
Top