x

Таван хүний амиар боссон Тусгаар тогтнолын ордныг МАН-аас хураая

УИХ өнгөрөгч долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн баталсан. Энэ долоо хоногт Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцсэнээр хаврын чуулган өндөрлөнө. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 14-нд Монгол Улсын Ерөнхиийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өмнө хуульд байгаагүй зарим зохицуулалтыг тусгасан байна. Үүнд,

-Улс төрийн намуудад төрөөс санхүүжилт олгох, дэмжлэг үзүүлэх

-Улс төрийн намууд дүрэм, мөрийн хөтөлбөр болон үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан, гишүүдийн тоог нийтэд ил тод байлгаж, тогтмол мэдээлэхээр хуульд тусгасан байна. Мөн улс төрийн намууд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтуудыг оруулжээ. Үүнд,

-Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах аливаа үйл ажиллагаа явуулах,

-Зэвсэглэх эсхүл цэрэгжих, цэрэгжсэн бүтэцтэй болох, үймээн самуун дэгдээх, хүчирхийллийн замаар зорилгоо гүйцэлдүүлэх,

-Хүнийг үндэс, угсаа, яс үндэс, нас, хүйс, арьсны өнгө, нийгмийн гарлаар ялгаварлан гадуурхах зэргийг хориглосон байна.

Улс төрийн  намыг төсвөөс санхүүжүүлэх, хувь хүн болон бизнесийн байгууллагаас хандив авахыг хориглох (зөвхөн гишүүдийнхээ татвараар санхүүжих), санхүүжилтийг ил тод байлгах тухай асуудал сүүлийн 10 гаруй жилийн турш яригдаж байгаа боловч хуульд сууж орж ирж байгаа нь анхных болж байна. Бидний мэдэж байгаачлан улс төрийн намууд зөвхөн сонгуулийн зардлын тайлангаа дөрвөн жилд нэг удаа тайлагнадаг боловч тэр нь бүрэн бус байдаг, сонгуулиас бусад үед тухайн намын санхүүжилт болон зардлын тайлан хаалттай явж ирсэн билээ.

Улстөрийн намыг төрөөс санхүүжүүлэх тухай асуудал нь намуудын санхүүжилтийг ил тод нээлттэй болгохоос гадна намуудад өрсөлдөөний ижил тэнцүү нөхцлийг бий болгох зорилготой байв. Хуулийн энэ зорилго, зорилтын үүднээс аваад үзвэл улс төрийн намуудын хөрөнгийн асуудал давхар яригдаж ёстой болно. Тухайлбал, бидний мэдэж байгаачлан улс төрийн намуудаас хамгийн их хөрөнгө хуримтлуулсан нь эрх баригч МАН. Хотын тав талбайд боссон Тусгаар тогтнолын ордноос гадна аймаг, сум бүрт байгаа намын хороодын байшин барилгыг үнэлбэл тоймгүй эд болох биз.

Хоёрдугаарт улстөрийн намуудад үнэхээр шинэчлэл хийе, ижил тэгш гараанаас өрсөлдүүлье гэвэл тэдгээрийг татан буулгаж, шинээр бүртгэх тухай асуудал яригдах ёстой. Тэгэхгүйгээр 100 жилийн түүхтэй МАН, гучин жилийн түүхтэй АН хоёрыг “гарааны ижил түвшин” гэж хэлэх ямар ч боломжгүй юм. Өнгөрсөн 30 жилийн турш энэ сэдэв улс төрийн намын төлөвшилтэй холбоотой гол эмзэг цэг байсаар ирсэн. Одоо хэр нь “1990 онд шинэ нийгэмд шилжсэний дараа МАХН-ыг татан буулгаад шинээр байгуулах ёстой байсан” гэдэг үзэл улс төрийн онолтнуудын хувьд амь бөхтэй байсаар ирсэн. Ер нь ч манайтай ижил социалист лагерьт байгаад ардчилсан тогтолцоонд шилжсэн бүх улс орнууд коммунист намуудаа татан буулгаад, шинээр байгуулсан байдаг. Зөвхөн Орос, Монгол хоёроос бусад нь.

Тиймээс МАН өнгөрсөн зууны Монголын түүхийн 70 жилийг өөртөө өмчилж, өнгөрсөн зуунд хуримтлуулсан бүх өмч хөрөнгөө авч үлдсэн хэрнээ зөвхөн нэрээ сольчихоод “Бид коммунист нам биш, социалист нам болсон” гэж ярих нь учир шалтгааны хувьд ойлгомжгүй. Гэтэл бид үүнтэй эвлэрч амьдраад бүхэл бүтэн 30 жилийг ардаа үдчихсэн байна. Тэр ч байтугай ардчиллын жилүүдэд тус намын хөрөнгө, хүчийг татвар төлөгчдийн мөнгөөр зузаатгаж ирсэн нь бүр ч эмзэглүүштэй зүйл мөн. Түүний нэг жишээ нь гэм зэмгүй таван иргэний амь насаар бүтсэн МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордон.

2008 оны УИХ-ын сонгуулийн дараа ард иргэд сонгуулийн үр дүнг эсэргүүцэн жагсч, тухайн үеийн МАХН-ын байрны өмнө жагсаал зохион байгуулахад тухайн үеийн намын дарга, Ерөнхий сайд С.Баяр иргэдтэй уулзахаас зугтаж намын байрандаа нуугдаж суусаар эсэргүүцслийн жагсаал нь бослого болж, МАХН-ын төв байр галд шатаж, жагсаалд оролцсон хэдэн зуун залуус шүүхээр ял аван шоронгийн хоригдол болж, цагдаагийн байгууллага гэм зэмгүй таван хүнийг буудан хороосон. Шүүхээс МАХН-ыг долдугаар сарын 1-ний хэргийн хохирогчоор тогтоож, намын байрыг шинээр бариулахад төсвөөс 19 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж байлаа. Харин ямар ч гэм зэмгүй, гудамжинд алхаж яваад цагдаагийнхны шөнөөр явуулсан “ан авын” бай болсон таван залуугийн амь насыг төр нь 50 сая төгрөгөөр үнэлж байлаа. Тухайн үеийн ханшаар нэг өрөө байрны л үнэ.

Үүний дараа МАХН нэрээ сольж, МАН болоод долдугаар сарын 1-ний хэргийн хариуцлагаас мултарсан. Намынхаа төв байрны нэрийг хүртэл сольж “Тусгаар тогтнолын ордон” болгосон. Үүгээрээ Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхийг бүхэл бүтэн 10 жилээр ухрааж, Монголын түүхийг МАН-ын түүхээр эхлүүлсэн байдаг юм. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөр тэмцэж олсон Монгол Улсын тусгаар тогтнолыг Оросын улаан арми Монголд орж ирж, хаант засгийг халсан 1921 оны хувьсгалаар сольсон байдаг юм.

Тиймээс хэрвээ улс төрийн намуудыг жинхэнээсээ өөрчилье, шинэ түвшинд гаргая гэвэл МАН-ын түүх 1990 оны хувьсгалаар бий болсон Ардчилсан Монгол улсын түүхээс эхлэх ёстой. Нэг намын тогтолцоо, нам төвтэй төр бий болсон социалист Монголын түүхээс эхлэх ёсгүй. Тэгээд зогсохгүй татвар төлөгчдийн мөнгөөр бариулсан МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордныг төрийн өмчид авах ёстой. Түүнээс биш хамгийн баян намд хамгийн их мөнгийг төсвөөс хуваарилах нь “гарааны ижил нөхцөл” болж чадахгүй.

Хоёрдугаарт, хуулийн төсөлд бичсэнчлэн “Хүнийг үндэс, угсаа, яс үндэс, нас, хүйс, арьсны өнгө, нийгмийн гарлаар ялгаварлан гадуурхахыг” хориглож байгаа нь үнэн бол улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн, залуучуудын, ахмадын байгууллагуудыг бүгдийг нь татан буулгах ёстой.     

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • З (172.69.45.142)
    Зөвдөө
    2023 оны 06 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 1 цаг 22 мин ЭМГЭНЭЛ 1 цаг 31 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 1 цаг 31 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 1 цаг 32 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 1 цаг 33 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 1 цаг 34 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 1 цаг 35 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 36 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 5 цаг 1 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 5 цаг 3 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 5 цаг 3 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 5 цаг 4 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 5 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 5 цаг 8 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 7 цаг 0 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 7 цаг 4 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 7 цаг 4 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 7 цаг 6 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 7 цаг 7 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 7 цаг 8 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top