x

Хүчирхэг капитализм

Хүчирхэг капитализм

Бид янз бүрийн шалтгаанаар “Зах зээл хүндэрлээ, төр засгийн дэмжлэг хэрэгтэй байна” гэдэг улиг болсон яриаг өд  өр болгон шахуу зурагтаар сонсдог. Харин түүхч Райнэр Цитэлманн улс гүрэн, орон газраар түүхийн аялал хийгээд төрийн хяналт суларч, чөлөөт зах зээл цэцэглэсэн нутаг орон л хөгжиж, ядуурал нь буурч байгааг олж тогтоожээ.

Тэрээр дэвшүүлсэн тезисийнхээ баталгааг Африк, Ази, Европ, Өмнө ба Хойд Америкийн орнууд, тэр дундаа Баруун ба Зүүн Герман, Өмнө ба Хойд Солонгос, мөн капиталист Чили ба социалист Венесуэль, түүнчлэн Хятадын эдийн засгийн ер бусын өсөлтийг харьцуулан гаргаж иржээ. 

Хүн төрөлхтнийг түүхийн туршид өөд нь өндийлгөдөггүй байсан гачигдал дутагдлын дааж давшгүй мэт шалтгааныг капитализм сүүлийн 250 жилд ар араас нь гялалзтал нь шийдэж иржээ. Гэвч хүний хөгжил дэвшлийн гол дайсан нь энэ үүх түүхээ ор тас мартсан явдал. Төр засаг нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе шигээ ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ өдөр тутмын амьдралд хуруу дүрэх нь хэтийдсэн энэ өдрүүдэд заавал унших ёстой номын нэг мөн.

Райнэр Цитэлман “Хүчирхэг капитализм” бүтээлээ “Чөлөөт зах зээлийн түүх” гээд нэрлэчихэд гэмгүй байж. Түүний ном эдийн засгийн либериал бодлого баримтлан 70 жилийн дотор хөгжил цэцэглэлтэд хүрсэн таван тивийн улс орнуудын түүхийг өгүүлнэ. Мөн тэднээс чанх эсрэг зүгт замнаад эцсийн бүлэгтээ ядуурч, доройтон, сүйрсэн зарим улсын тухай ч бий. 

Өнөөдөр хүн төрөлхтөн зүүний үзлээр амьсгалж байна. “Мянганы социализм” ид мандаж байх шиг. Капитализмын үзэл санааг байж болох бүх аргаар үгүйсгэн, нухчин дарах нь манай зууны зорилго мэт болж. Ийм цаг дор “Бидний хүрсэн бүх ололт амжилтын хөдөлгүүр нь капитализм” гэдэг агуулгатай ном хэрэг байна уу гэж асуувал “Зайлшгүй унш” гэж зөвлөнө. Туулсан түүхээ эргээд судлах шаардлага тулжээ. Энэ бол яг тийм ном.

Номын эхний бүлэг сүүлийн 40 жилд Хятадын эдийн засгийн гайхам түүхийг өгүүлнэ. 1970 оны төгсгөлөөр Маогийн социализм туйлдан сүйрч унахад зах зээлийг аажим аажмаар чөлөөлжээ. Удирдан чиглүүлэгч нь либериал бодлоготон Дэн Сяопин. Райнэр Цитэлман хэт төвлөрлийг бага багаар сулласан үйл явцыг орон нутгийн жишээ татан бичиж. Гэхдээ Дэн Сяопины хийсэн эдийн засгийн реформуудыг Райнэр Цитэлман нэг их магтсангүй. Хэдий эдийн засгийг бүрэн төгс чөлөөлөөгүй ч хүмүүсийн амьдрал огцом дээшилсэн нь баримт. Хүн амынх нь 90 хувь ядуу ангилалд байсан бол өдгөө дөнгөж 10 хувь болжээ.

Хоёрдугаар бүлэгт Африкийн эдийн засгийн түүхийг дэлгэжээ. Колончлолоос салсан Африкийн улсуудын ихэнх нь төрийн эрх мэдэл давамгайлсан социалист туршилт хийсэн ч бүтэлтэй төгссөн нь ганц үгүй. 1990 оноос бүгд шахам чөлөөт зах зээлийн тогтолцоо руу шилжсэнээр зарим нэг ахиц гарчээ. Хууль эрх зүйн тогтолцооны доголдлоос нь шалтгаалаад эдийн засгийн либериалчлалын үр дүн сайнгүй байна. Ямартаа ч Африк бол өлсгөлөн, иргэний дайны тив гэдэг ойлголтоос холдож эхэлсэн.

Гуравдугаар бүлэг Дэлхийн II дайны дараах Баруун Германы эдийн засгийг социалист Зүүн Германтай харьцуулсан буй. Түүхийг ухраагаад харвал Зүүн Германы эдийн засгийн зүтгүүрийг унтраачихаад явж буй мэт ганхуулаад байсан лугаа адил, харин Баруун Германы капитализм шулуун зам дээр давхих галт тэргийг санагдуулна. Хоёр хуваагдсан нэг ард түмний хөгжлийн ялгаа өдөр шөнө шиг. Гэхдээ дайны дараа Баруун Германд капитализмыг эсэргүүцэгчид олонх байсан ч иргэдийнх нь хичээл зүтгэлээр улс орон нь хүчирхэг гүрэн болжээ. Социалист блок дотроо тэргүүлэгч гэгдэж байсан Зүүн Герман хөршөөсөө хол хоцорсон нь хоёр Герман нэгдэхэд тодорхой харагдсан.

Яг ийм жишээ бол 1960-аад оноос социализмаар замнасан Хойд Солонгос, хувийн аж ахуй дээр суурилсан Өмнөд Солонгос хоёр. Хэдий төрийн эрх мэдэл хүчтэй, хатуу чанга гараар орсон боловч засгийн газар нь үйлдвэржилтийн бодлого тууштай баримталж, капитализмыг тугаа болгосон болохоор 1980 оны сүүлээс эдийн засгийн гайхалтай өсөлтөд хүрсэн юм.

“Хүчирхэг капитализм”-ын удаах бүлэг Райнэр Цитэлман номынхоо гол агуулгыг шингээжээ гэхэд хилстэхгүй. Их Британий одоогийн консервативууд 1980 оны Тэтчерийн баримжааг алдаж, бараг л түүнээс ичдэг хэмээн ярих нь халаг болсон аж. Тиймээс Райнэр Цитэлман дэлхийн дайны дараах хүндрэл бэрхшээлийг гагцхүү Тэтчерийн реформын ачаар давж гарснаа эргээд нэг санахыг уриалжээ. Энэ бүлэгт АНУ-ын “рейгономик”-ийн үүрэг ролийг бас хөндсөн.

Олон хүн жишээ татах дуртай “Шведийн социализм” гэж юу болохыг тодорхой тайлбарласан буй. Шведүүд “социализм” гэдгийг Зүүн Герман эсвэл Хойд Солонгосынх шиг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэж үздэггүй. Иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө төрөөс хийх ёстой бүхнийг ном ёсоор гүйцэтгэдэг засгийн газар, түүнээс “социализм” огт биш.

Ном түүхэн баримтаас бүтсэн гэдгийг ахин сануулъя. Капитализм, социализмын талаар мэтгэлцэхэд хамгийн шилдэг гарын авлага.

baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 1 цаг 19 мин ЭМГЭНЭЛ 1 цаг 28 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 1 цаг 28 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 1 цаг 29 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 1 цаг 30 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 1 цаг 31 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 1 цаг 32 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 33 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 58 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 5 цаг 0 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 5 цаг 0 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 5 цаг 1 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 5 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 5 цаг 5 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 6 цаг 57 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 7 цаг 1 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 7 цаг 2 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 7 цаг 3 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 7 цаг 4 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 7 цаг 5 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top