x

МАН ба МАНипуляци: Монголын төрийг хэн удирдаад байна вэ?

УИХ-ын гишүүн Х.Булгантуягийн “parliament talk” хэлэлцүүлэгт оролцсон яриа олон нийтийн сүлжээний өчигдрийн сэдэв болов. Хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгээс тасдаж авсан 40 секундын яриаг үдийн 14 цагаас эхлэн нийгмийн сүлжээгээр сэвж, хэдэн талаас нь “буллидав”. “Нүүрсний хулгайгаар хэдэн хүнийг шоронд хийх нь бидний үнэт  зүйл, зорилго юм уу. Улсаараа бие биенээ шоронд хийх нь бидний үнэт зүйл биш шүү дээ” гэсэн хоёр өгүүлбэрт яг юу нь буруу байсныг ойлгосонгүй. Тэрний араас чухам юу хэлснийг мэдээгүй ч хэлсэн өнцөг нь бол “нүүрсний хулгайгаас өөр шийдэх ёстой, бодлого боловсруулах ёстой олон асуудал байгаа шүү. Үүндээ анхаарал хандуулахгүй байна аа” гэж уншигдаж байна.

Нүүрсний хулгай гэх энэ хэрэг хэзээ анх илэрсэн билээ. Өнгөрсөн оны арав, арван нэгдүгээр сараас эхэлж ярьсан, улсаараа шүүгч болж тоглосон энэ хэрэг дээр хуулийн байгууллага ямар ахиц гаргав. Нэг ч хүнийг шүүхээр оруулаагүй (эсвэл оруулах сонирхолгүй ч байж магадгүй) атлаа олон нийтийн сүлжээгээр байнга сэвж, дэвж байдаг энэ асуудлын ард яг ямар зүйл болсон бэ, хэний ямар эрх ашиг байсан бэ? гэдэг дээр иргэд ямар ч мэдээлэлгүй хэвээр өдий хүрлээ. Хуулийн байгууллага ажлаа яв цав хийгээд, үр дүнгээ тайлагначихсан бол өнөөдөр бид нүүрсний хулгайн хэрэгтнүүдийг нэр цохож хэрэлдэх биш, ийм хулгай дахиж гаргахгүйн тулд юу хийх вэ? Төрийн өмчит компаниудаа яаж зохион байгуулах вэ? Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс яаж сэргийлэх вэ? гээд дараа дараачийн асуудлуудаа яриад, шийдээд явж байх ёстой байлаа. Гэтэл хулгайд оролцсон гэх хэдэн хүнийг л тойрч хэрэлдээд “ал, дүүжил” гэсээр бүтэн найман сарыг ардаа хийгээд байгаа нь Х.Булгантуяагийн хэлсэнчлэн “бидний үнэт зүйл” лав биш ээ. Засгийн газар, УИХ-ынхаа түвшинд ярьдаг ганцхан сэдэвтэй, урагшаа харсан нэг ч бодлого явахгүй, ярихгүй байгаа нь бол үнэн шүү дээ. Өөрийнх нь хашиж буй албан тушаалыг бодоод үзсэн ч гэсэн цалин, тэтгэвэр гээд нийгмийн хамаалал тойрсон асуудлууд нь хоолой дээр хуга тавьчихаад байхад нүүрсний хулгай тойрч улс төржихөөсөө илүү салбарынхаа асуудлыг ярих нь энэ хүний үүрэг.

Ерөөсөө сүүлийн хоёр, гурван жилийн хугацааг манай парламент, Засгийн газар Хөгжлийн банкны хулгай, Нүүрсний хулгай л ярьж өнгөрөөлөө. Хууль тогтоох байгууллага нь ч, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нь бүхэлдээ “гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах” чиг үүргийг сайн дураараа хүлээгээд авчихсан, нэг л их хулгай ярьсан хүмүүс. Гэтэл энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг мэргэжлийн байгууллага нь тусдаа, Засгийн газрынхаа харъяанд ажиллаж байгаа биз дээ. Ядаж Хууль зүйн сайд нь энэ асуудлаа ярьдаг, бусад нь өөр өөрсдийн чиг үүргээ хэрэгжүүлдэг, өмнөх ажлаа хийдэг болчихмоор байна л даа. Үүнийг л хэлсэн байх гэж харагдсан. Тэрнийх нь төлөө дүүжлэх нь холгүй юм болж байна. Өөрсдийгөө “иргэний дуу хоолой” гээд итгэчихсэн, тэгсэн хэрнээ улс төр дэх бүлэглэлүүдийн ашиг сонирхлыг илэрхийлээд сурчихсан хэвлэл, сэтгүүлч нар хүртэл орж ирээд “Х.Булгантуяаг огцруулъя” энэ тэр. Бараг өмнөөс нь амиа хорлох нь ээ. Хүнийг үзэл бодолтой байсных нь төлөө, бусдаасаа арай өөрөөр дуугарсных нь төлөө ялладаг хууль байна уу?

Хэрвээ нүдээ нээгээд харвал бидэнд нүүрсний хулгайнаас илүү чухал маш олон асуудал байгаа. Улс орны эдийн засаг сайжирч байна, төсвийн орлого, экспорт нэмэгдэж байна гэж яриад л байдаг. Гэтэл тэр мөнгөө хааш нь оруулах, ямар асуудлыг шийдэх вэ гээд УИХ, парламнтын түвшинд ярих, шийдэх ёстой түмэн асуудал байгаа. Үүнтэй харьцуулахад нүүрсний хулгай гэдэг бол ёстой “наядугаар асуудал” болно. Засгийн газрын нэг агентлагийн л хийх ёстой ажил шүү дээ.

Яг үнэндээ бол, нүүрсний хулгайн хэргийг ингэж их улс төржүүлэх нь МАН-д өөрт нь л хохиролтой. Магадгүй, улс төрийн сөрөг намуудын ярих ёстой, дэвэргэх ёстой сэдэв мөн. Харин эрх баригч намаас иргэдийн хүсч байгаа зүйл бол улс орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх сайн бодлогыг л хүлээж байгаа. Тэр хүлээлт нь үр дүнгүй болоод байгаа учраас иргэд бухимдалтай байгаа. Энэ бухимдал, стрессийг нэмэх нь эрх баригч намын бодлого лав биш. Үүнийг л Х.Булгантуяа гишүүн хэлчих шиг болсон. Үүнийхээ төлөө нийгмийн сүлжээгээр хоёр дахь өдрөө нүдүүлж байна. Ард нь хэн байгааг тааж мэдэх ч төвөггүй л дээ.

УИХ-ын гишүүд ч гэсэн ийм зүйл дээр хэрсүү хандах ёстой. Яг үнэндээ МАН төр бариад байна уу, эсвэл 20-30 хүнтэй тус тусдаа соошил багууд манипуляци хийгээд, нийгмийн уур амьсгалыг хүссэнээрээ залж байна уу?  гэдгийг харах ёстой. Үр дүнд нь яг юунд хүрэх юм. Өөрсдийгөө талбай дээр шатаалгах гээд байгаа юм уу, эсвэл намаа тараалгах уу? Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ийм зүйл дээр анхаарал хандуулж, Монголын төрийг хэн хаанаас удирдаад байгааг ярилцах цаг болж. Зохион байгуулалттай сошиал дайралтаас айж үгээ хэлэх, үзэл бодлоо хамгаалахаас бэмбэгнэх болсон УИХ-ын гишүүд нь ч гэсэн үндсэн ажлаа хий. Хууль баталж, баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хянаж дэнслэх үүрэгтэй парламент нь хүртэл эрх мэдлээс нэгэнт буцсан нэг хүний сүүдэрт чичрээд зогсож байж болохгүй биз дээ. Хэн гэдгийг нь хэлээд байх ч шаардлагагүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 1 цаг 18 мин ЭМГЭНЭЛ 1 цаг 27 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 1 цаг 27 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 1 цаг 28 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 1 цаг 29 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 1 цаг 30 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 1 цаг 31 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 32 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 57 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 4 цаг 59 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 4 цаг 59 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 5 цаг 0 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 5 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 5 цаг 4 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 6 цаг 56 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 7 цаг 0 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 7 цаг 1 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 7 цаг 2 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 7 цаг 3 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 7 цаг 4 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top