x

Зуун жилийн ойгоо модон жорлонтой угтаж байгаа сургууль, сумын баярт мөнгө битгий хандивлаарай

Монголчууд хошуу нутгаас аймаг, сумын зохион байгуулалтад ороод 100 орчим жилийг үдэж байна. Өнөөдөр Монгол Улс 21 аймаг, 330 сумтай. Эдгээрийн дийлэнх нь 90-100 орчим жилийн түүхтэй гэсэн үг. Жил бүрийн улсын баяр наадмаар тэд түүхт ойгоо тэмдэглэдэг. Сар хүрэхгүйн дараа түүхэн ойтой аймаг, сумд сүр дуулиантай баяр наадмаа тэмдэглэнэ. Аймаг, сумдаар тогтохгүй сургууль, эмнэлэг, контор, клубүүд ч тусдаа ойтой.

Ой болохоор тэр нутаг уснаас гаралтай том жижиг гэлтгүй бизнес эрхлэгчид л баяр наадмынх нь гол зардлыг даадаг, хандив тусламж өгдөг. Мөн тус нутгаас гаралтай сэхээтнүүд ачааны хүндийг үүрдэг. Тэгвэл зуун жилийн ой тэмдэглэх гэж байгаа сумд, сургуулиуд ямархуу байгаа билээ гэдгийг эргэцүүлдэг болъё.

Өвлийн ес тачигнасан хүйтэнд зургаан настнууд өдрийн хэд гүйдэг өтгөн шингэн нь данхраадаад хөлдчихсөн модон жорлонтой сургууль, дотуур байрууд бүх сумдаар байна. Сумын контор нь ч, хүн эмнэлэг нь ч гаднаа модон жорлонтойгоор өнөөдрийн 21 дүгээр зуунд “оршиж” байна. Хөдөөний жирэмсэн эхчүүд сумын төвийн эмнэлэгт төрөхөөр ирээд модон жорлонд нь хүүхдээ алддаг гашуун түүх жил бүр дуулддаг. Ногоон батгана дүнгэнэсэн өмхий ханхалсан модон жорлонтой газарт эрүүл аюулгүй байдлын тухай, хөгжил дэвшлийн тухай ярих хэрэг байх уу. Монголын модон жорлон гэдэг гадны хүмүүсийн өмнө биднийг ганц шившиглэдэг зүйл. Харин манай хөдөө сумдын дарга, удирдлагуудад модон жорлон асуудал биш байсаар өнөөдөртэй золгож байгаа. Тэд тун удахгүй түүхэн ой тэмдэглэх гээд хот хүрээгээр гүйлдэж нутаг орны гаралтай сэхээтэн, бизнесмэнүүдийн хаалга үүдийг сахин хандив тусламж цуглуулна гэж албатай юм шиг дайрч байгаа.

Ерөөсөө манайд ой болдоггүй сум гэж алга. Бүр жил дараалан болж байна. Энэ жил сумын 100 жилийн ой, дараа жил сургуулийнх, түүний дараа жил соёлын төвийнх, араас нь хүн эмнэлгийнх, цэцэрлэгийнх гээд яг таван жил дараалан ой тэмдэглэдэг сум Монголд байна. Тэд бүгд тэр нутгаар, тэр байгууллагаар овоглодог бизнес эрхлэгчид, сэхээтнүүд, хүмүүсээсээ хандив тусламж гуйдаг. Нөгөөдүүл нь нутгийн хүүхдүүдийн нүүрийг хараад яаж үгүй гэхэв гээд олсон долсоноосоо илүүлчлэн өгдөг. Олны олон гэсэндээ хандив тусламж хангалттай цугларахыг яана. Дээрх төсвийн зардлаасаа ойдоо илүүчилнэ. Ой нэрээр хангалттай мөнгө цуглардаг. Түүгээр нь сумын хэдэн дарга нар, баяр наадмын комисс нэртэй хүмүүс холын зочид гийчдийг баярлуулж байгаа нэрээр нөгөө цугларсан мөнгийг нь ичихгүй хуваагаад идчихдэг.

Социализмаас хойшхи 30 жилд хөдөөний ард түмэн, сум, сургууль, соёлын төвүүд ой тэмдэглэхээс өөрийг хийсэнгүй. Ууж идэж, баярлаж цэнгэдгээрээ бол монголчууд Азийн бараар барахгүй дэлхийн бар болох байв. Хаашаа л харна, найрлаж наргисан хүмүүс бие биеээ түшээд “Хөөрхөн борлог морь минь” гэж согтуу хоолойгоор орилолдсоор өнөөдрийг хүрлээ. Тэгээд сайжирсан нь хаа байна вэ. Улам л мунхаг болж улам л бүдүүлгийн туйл болж улам л хүн төрлөхтнөөс тасран хойш хаягдсаар ирлээ.

Түүхт ой гэдэг бол утгаараа, агуулгаараа өмнөх үеэсээ, өмнөх түүхээсээ ахисан, дэвшсэн, дээшилсэн харуулах, бариулах зүйлтэй байх учиртай. Бүтэн нэг зууны түүхийг элээж байгаа өнөөдрийн 300 гаруй сумд жил бүр ой тэмдэглэж, хол ойроос мөнгө төгрөг цуглуулдаг хэрнээ модон жорлонгоо шинэчлэх сэтгэлгүй хүмүүс байсаар байгаа нь ямар вэ. Тэдэнд нутгаа гэсэн сэтгэл байгаа юу. Элгэн нутаг эгэл ардаа шулан амьдарч байна уу.

Ой болоход сайндаа л зурагт, мотоцикль цөөн хэдэн хүнд азтан болгож өгнө. Аймаг, хотоос нэг гайгүй дуучин аваачаад дуулуулчихна. Үүндээ байдаг мөнгөө өгчихнө. Хэн ч уншдаггүй ойн ном хэвлүүлж, шахааны бизнес хийчихнэ. Дээр нь эрх барьж байгаа намын хэдэн хүн нь шагнуулчихна. За тэгээд ойн баярын үндсэн зардал нь морь, бөхийн бай шагналд явчихдаг. Нэг ёсондоо ойн

баяр бол уяач, бөхчүүдийг яаж байлах вэ гэдэг уралдаан л гэсэн үг. Дарга нар тэдэнд гар татдаггүй. Тэр сумын баяр сайхан болж өнгөрлөө, шууд жипээр их морь байлсан гэж хэлүүлэхийн төлөө цуглуулсан бүхнээ гөвж орхино. Ядаж морь, бөхийн түрүүг нутгийнхан авч чадахгүйг яана. Аймгийн цолтой нэг нөхөр ирж барилдаад л түрүү бөхийн шагналыг хамаад яваад өгнө. Зэргэлдээ аймгийн гайгүйхэн уяачид ирээд айрагдчихна. Сумын дарга нар ой нэрээр малчдаасаа хэдэн хонины татаас авч баяраар хагалж, зочид гэх нэрээр найрлана. Үүнийгээ хамгийн сайхан баяр наадам, ой боллоо гэж бахдацгаадаг. Холоос очсон ахан дүүс нь айраг цагаа хамаг байдгийг нь идэж уугаад, хамаад аваад явчихна. Баяр өнгөрлөө. Ард нь нөгөө л ажилгүй, орлогогүй сумын ард иргэдийн амьдрал бахь байдгаараа. Ганц нэг хашаа будсан, аа тийм нэг их том угталтын хаалгатай л үлдэнэ. Сумын дэлгүүрүүдийн гадна нутгийн хэдэн хөлчүүрхсэн нөхөд л холхиж ногоорсон архидалт үргэлжилнэ. Ажилтай хүмүүс гэвэл сумын конторынхон, эмнэлгийн хэдэн ажилчид, сургуулийн хэдэн багш нар. Бусдаар ажил орлоготой хүн бараг үгүй. Ажил хийе, орлого олъё гэсэн ч суманд бизнес үгүй.

Ингээд харахаар манай өнөөдрийн сумд 30 жилийн өмнөх социализмын үеэсээ 100 хувь дордчихоод байна. Хөгжиж, соёлжиж, ажлын байр нэмэгдэж, амьжиргаа дээшилж байгаа нь алга. Ажлын байр нэмэгдэхгүйгээр хөгжил гэж ярихгүй. Ядаж нэг талхны цех байгуулаад ажилгүй 10 хүнийг цалинжуулдаг болчихсон ойн баяраараа үүд хаалгыг нь нээж байвал өөр хэрэг. Хол ойроос ирсэн зочид, хандив тусламж өгсөн бизнес эрхлэгчдийн сэтгэлд хүртэл өег. Тэд ийм л зүйлд зориулж хөлсөө дуслуулж олж байгаа хэдэн бор төгрөгөөсөө өөрөөсөө харамлан байж илүүчилдэг юм. Сумын дарга нарын хавтгай архидалт, хувааж иддэг мөнгө болог гэж хандив өгдөггүй. Алийн болгон тэд хүй нэгдлийн үеэрээ байх вэ.

Ерөөсөө хөгжил байхгүй, хөгжлийн бодлого байхгүй, дарга удирдлагууд намаар талцаж, сонгуульт жилүүдээ бардаг, иргэд нь хот хүрээ рүү дайжсаар байгаа сумдыг цомхотгож, ажил амьдрал буцалдаг, ажлын байр нэмэгдэж байдаг засаг захиргааны цомхон нэгжүүдэд хуваарилах цаг болсон. Тиймээс ядаж л модон жорлонтой сум, сургуулиудад хандив мөнгө битгий өгөөрэй. Бас модон жорлонтой байвал ойн баярт нь битгий очоорой. Нэр төрөө эрхэмлэдэг сэхээтнүүд, бизнесмэнүүд нь хандив өгөхгүй, баярт нь оролцохгүй байвал яаж баярлахыг нь харъя л даа. Ингэвэл сум суурингийн удирдлагууд нутаг орноо хөгжүүлэх талаар юм бодож магадгүй юм. Хэрэв сум нь модон жорлонтой байгаа л бол тэд та бүхний сэтгэл гаргаж илгээсэн хандивыг бөх, уяачдадаа тараагаад, үлдсэнийг нь өөрсдөө хулгайлаад л дуусна.

Б.Энхзаяа

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (102.89.84.192)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 11 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 1 цаг 20 мин ЭМГЭНЭЛ 1 цаг 29 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 1 цаг 29 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 1 цаг 30 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 1 цаг 31 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 1 цаг 32 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 1 цаг 33 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 34 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 59 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 5 цаг 1 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 5 цаг 1 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 5 цаг 2 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 5 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 5 цаг 6 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 6 цаг 58 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 7 цаг 2 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 7 цаг 3 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 7 цаг 4 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 7 цаг 5 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 7 цаг 6 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top