x

ФОТО: Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын трасст өртсөн газрыг чөлөөлж эхэллээ

Хан-Уул дүүргийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын ажил өнгөрсөн жил эхэлсэн. Энэ хүрээнд 1.2 км урт дөрвөн эгнээ авто зам, 36 метр урт гүүр, явган зам, гэрэлтүүлэг хийхээр төлөвлөж, зарим ажлаа дуусгаад буй. Энэ замыг цааш “Hermes” төв хүртэл үргэлжлүүлэх юм. 

Гэвч газар чөлөөлөлттэй холбоотойгоор замын ажил нэг жил гаруй саатаад байгаа бөгөөд замын трасст өртсөн “Эрэл” компанийн ашиглалтаас гарсан төмөр замыг албадан чөлөөлөх ажлыг эхлүүллээ.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-“Эрэл” компани 2017 оны гуравдугаар сарын 17-нд газар эзэмших гэрчилгээгээ төмөр замын хамгаалалтын зурвас гэж 15 жилийн хугацаатай авсан. Өөрөөр хэлбэл, төмөр замаар үйл ажиллагаа явуулах гэж авсан гэсэн үг. Гэтэл тус төмөр замыг ашиглаагүй буюу газрыг зориулалтын дагуу эзэмшээгүй.  2019 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй. 2021 оноос хойш мэдээлэл, мэдэгдэл хүргүүлсэн ч дорвитой хариу өгөөгүй. Бүтэн жил болоход газар чөлөөлөөгүйгээс ажил хийж чадаагүй. Энэ зам ашиглалтад орсноор Наадамчдын өргөн чөлөө, Гурвалжингийн гүүрний ачаалал тодорхой хэмжээгээр буурна. Газар чөлөөлөлтөөс болж энэ мэт хугацаа алдсан ажлууд олон байна. Тухайлбал, Моносын уулзвар буюу ТЭЦ 4-ийг Таван шарын төмөр замын гарамтай холбосон замыг мөн өнгөрсөн жил эхлүүлсэн ч ашиглалтад оруулж чадаагүй. Нийтийн эрх ашигтай холбоотой тул энэ мэтээр албадан газар чөлөөлөхөөс аргагүй.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр 

-Замын трасст 14 аж ахуйн нэгж, иргэний 1.5 га орчим газар орж байгаа. Иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2022 онд мэдэгдэх хуудас өгч, зөвшилцөлд хүрч, газар чөлөөлж дууссан. Зөвхөн “Эрэл” компанитай ойлголцоогүй. Өнгөрсөн жил гурван удаа албан бичиг өгсөн. “Эрэл”-ээс замын трассийг өөрчлөх хүсэлт тавьсны дагуу холбогдох албаныхан судалж үзээд боломжгүй гэдэг хариу өгсөн. Мөн төмөр замыг ашигладаг гэж байгаа боловч төмөр замын дээгүүр хөндлөн дулааны шугам, хийн хоолой тавьсан. Бид зөвшилцөлд хүрэх гэж маш олон удаа оролдсон ч үр дүнд хүрээгүй. Иймээс хуулийн дагуу газрыг албадан чөлөөлж байна.

Замын ажлыг гүйцэтгэгч “Тотал-Инж” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Анхбаяр 

-Бид өнгөрсөн жил дөрөвдүгээр сард гэрээ байгуулсан ч газар чөлөөлөлттэй холбоотой долоодугаар сард ажил эхэлсэн. Нийслэлийн холбогдох байгууллагуудаас “Эрэл” компанид албан бичиг өгч уулзсан. Төмөр замаа ашиглана гэдэг хариу өгдөг. Газрыг чөлөөлсний дараа газар шорооны ажил эхэлнэ. Хэрэв газраа чөлөөлчихвөл наймдугаар сарын 30-ны дотор замын ажлаа дуусгахаар төлөвлөсөн.

“Эрэл” компанид хоёр жил мэдэгдэл хүргүүлж, бүтэн жил ажил саатсаны дараа ийнхүү газрыг албадан чөлөөлж байна. Манай цаг агаарын нөхцөл байдлаас улбаалж бүтээн байгуулалтын хугацаа богинохон байдаг. Энэ зуныг алдвал дахиад ирэх жилийг хүртэл хүлээхээс өөр аргагүй. Нийтийн эрх ашгийн төлөө албадан газар чөлөөлөхөөс аргагүй байгааг албаныхан онцолж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 15 цаг 55 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 15 цаг 59 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 16 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 16 цаг 8 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 18 цаг 13 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 18 цаг 20 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 18 цаг 40 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 18 цаг 45 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 18 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 18 цаг 57 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 19 цаг 2 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 19 цаг 34 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top