x

Сонгуулийн хуулийн өөрчлөлт: Намын жагсаалт нийслэлийн сонгогчийг төлөөлдөггүй

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийнэ. Ингэснээр ирэх 2024 оны сонгуулийг холимог тогтолцоо буюу пропорциональ, мажоритари хосолсон системээр явуулна.

Харамсалтай нь, эрх баригч нам Сонгуулийн тухай хуулийг хоёр долоо хоног хэлэлцэхдээ зөвхөн хүйсийн тэнцвэр, квотын асуудал дээр хоёр долоо хоног хий эргэлээ. Харин Үндсэн хуульд өөрчлөлт хийх хэмжээнд хүргэсэн сонгогчийн төлөөллийн асуудлаа таг мартаж, хав дарлаа. “Нэг мандатын ард байгаа сонгогчийн тоо хэт олон болсноос иргэдийн төлөөлөх эрх алдагдаад байна” гэж уйлан дуугараад, усан нүдлээд байсан хулгайчуудаас бүр нэг нь ч "тойргоо хэрхэн зурах, тойрогт хамаарч байгаа сонгогчийн тоог ойртуулах"  тал дээр нэг ч үг дуугардаггүй байна шүү.

Уг нь бол Үндсэн хуулийн өөрчлөлт, гишүүдийн тоог нэмэх асуудал сөхөгдсөн цагаас эхлэн “хотын тойрог, хөдөөгийн тойрог дахь сонгогчдын тоо хэт их зөрүүтэй байна. Нэг нь 20 мянгуулаа нийлээд УИХ-д нэг мандаттай байхад нөгөө нь 200 мянгуулаа нэг мандатын ард жагсаж байна. Энэ чинь иргэдийн сонгох эрхэд халдаж, ялгаварлал үүсгэж байна. Хотын тойргууд дахь мандатын тоог нэмж, хөдөөгийнхийг хасья. Хүн ам цөөтэй аймгуудыг нэгтгэж нэг тойрог болгоё” гэж мөн ч их “хуцсан” даа. Жирийн иргэн төдийгүй Үндсэн хууль судлаачид, хуульч мэргэжилтнүүд ч ингэж зөвлөөд явж байсан. Үндсэн хуульд гар хүрэхийн тулд МАН ч үүнийг нь ашигласан. Гэтэл яг Сонгуулийн хуулиа хэлэлцэх дээр ирсэн чинь нөгөөдүүлийнхөө өөдөөс зүгээр л нулимаад хаячихлаа.

Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэж байхад “Мажоритари тойргуудынхаа мандатыг яаж хуваарилах юм бэ?” гэсэн гишүүдийн асуултад Н.Энхболд гуай “Хүн ам, нутаг дэвсгэрээр нь хуваадаг зарчимтай” гэж хуцсан. Атал Үндсэн хууль дээр “УИХ-ын гишүүн бол хүн ам, газар нутаг төлөөлөхгүй ээ. Монгол Улсын нийт иргэдийг төлөөлж, улс орны эрх ашгийн төлөө зүтгэнэ ээ” гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа. Н.Энхболд гишүүний яриад байгаа "нутаг дэвсгэрийн" зарчим хаана, ямар хуульд байна? Харин ч Сонгуулийн хуулиа батлахдаа анхнаасаа Үндсэн хуулиа зөрчөөд явсан. “Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээг харгалзан тойрогт ногдох мандатын тоог тогтооно” гэчихсэн. Ингэхэд газар нутгийн хэмжээ сонгуулийн тойрог, мандатын тоонд ямар хамаа байна аа. Бид ямар мал хариулах гэж байгаа юу? УИХ-ын гишүүн нь тухайн тойргийн сонгогчийг төлөөлж УИХ-д орж ирдэг. Орж ирсэн хойноо нийт иргэн, улс орны эрх ашигт үйлчилнэ гэсэн Үндсэн хуулийн заалттай. Гишүүний тангаргаа ч ингэж өргөдөг биз дээ.

Атал Үндсэн хуулийн зарчмаа зөрчсөн Сонгуулийн хуулийн энэ заалтаас болж манай парламент “жалганы парламент”, гишүүд нь “жалганы депутат, жалганы феодал” нэр аваад байгаа. Тойргийн мөнгө гэдэг авилгын систем бий болсон, гишүүд нь хүртэл (цөөнхийн гишүүддээ бүр өгдөг ч үгүй гэж байгаа) тэрнээсээ тэжээгддэг, тэгээд улс орны хөгжил, төсөв, эдийн засгаа сүйрүүлдэг, урагшаа харсан нэг ч бодлого явуулдаггүй. Цөөнхийн санал, дэмжлэгээр гарч ирсэн гишүүд нь үргэлж олонхийнхоо эрх ашгийн эсрэг явж ирсэн. Энэ бүхэн чинь Сонгуулийн хуульд байгаа энэ ганц заалтаас болж байгаа. Тэрийгээ ч өөрчлөхийг хүсэхгүй байна.

Үндсэн хуулийн өөрчлөлт, гишүүдийн тоо ярьж байхад ганц нэг гишүүн “Хотын тойргууд дээр мандатын тоог яаж нэмэгдүүлэх юм бэ?” гэж асуухад ажлын хэсгийн дарга Н.Энхболд “Хотын тойргийн төлөөлөл намын жагсаалтаар ороод ирнэ” гэж хуцдаг билүү. Тэгвэл нийслэлээ дангаар нь нэг тойрог болгоод пропорциональ сонгуулиа явуул л даа. Тэгж байж жинхэнээсээ хотын төлөөлөл болно биз дээ. Ингэж эргүүтэхгүй ээ, МАН-ынхаан!   

Тэгж яривал МАН төсөл нь өргөн баригдаагүй хууль батлах гээд явж байгаа шүү. Өнгөрөгч дөрөвдүгээр сард УИХ-ын ажлын хэсгээс өргөн барьж, иргэдээс санал авахаар parlament.mn дээр байршуулсан цор ганц хуулийн төсөлд нь "УИХ 76 гишүүнтэй, 38-ыг мажоритари тойргоос, 38-ыг намын жагсаалтаар сонгоно" гэсэн байгаа. Үндсэн хуульд заасан 126 мандат, 78:48 гэдэг заалт чинь Сонгуулийн тухай хуулийн төсөлд чинь суугаа ч үгүй байна. 

 Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 1 цаг 27 мин ЭМГЭНЭЛ 1 цаг 36 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 1 цаг 36 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 1 цаг 37 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 1 цаг 38 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 1 цаг 39 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 1 цаг 40 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 41 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 5 цаг 6 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 5 цаг 8 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 5 цаг 8 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 5 цаг 9 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 5 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 5 цаг 13 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 7 цаг 5 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 7 цаг 9 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 7 цаг 10 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 7 цаг 11 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 7 цаг 12 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 7 цаг 13 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top