x

Төрийн нийтлэг үйлчилгээний албанд гүйцэтгэлд суурилсан цалингийн системийг судална

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 14 дэх уулзалтаа төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчидтай хийлээ. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар оролцов. Тус салбарт улсын хэмжээнд 52,7 мянган хүн ажиллаж байна.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэл танилцууллаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. -4,6 хувьтай байсан эдийн засаг 7,9 болтлоо өссөн байна. Боомтын сэргэлтийн ажлууд эрчимтэй өрнөж нүүрсний экспортыг ил тод, цахимаар арилждаг болсноор далд эдийн засаг ил болж улсын төсөв анх удаагаа 1,1 их наядаар даван биелж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрсэн нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа төрийн албан хаагчдын цалингийн шинэчлэлийн талаар танилцуулав. Төрийн албанд гүйцэтгэлд суурилсан цалингийн бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна. Эрүүл мэнд, боловсролын салбар гүйцэтгэлд суурилсан цалингийн системд шилжсэнийг дурдлаа. Улсын төсвийн тодотголд 986,6 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зарцуулна. Тэр дундаа төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 26-31 хувиар нэмэгдүүлж байгааг сайд Х.Булгантуяа танилцууллаа.

Уулзалтад оролцогчид саналаа хэлэв.

СБД-ийн биеийн тамир, спортын хорооны ахлах дасгалжуулагч А.Хоролсүрэн: Цалин, нийгмийн асуудлыг анхаарч, орон сууцны дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Цалин бага байдгаас спортын байгууллагад ажиллах хүн олдохгүй байна. Мөн тэмцээн уралдаан явуулахад спортын барилга байгууламж стандарт хангахгүй байна. Үүнд анхаарч өгөөч.

14-р сургуулийн номын санч А.Сүрэнтуяа: Цалин, нийгмийн асуудлаас болж номын санчаар ажиллах хүн олдохгүй байна. Сургуулийн номын санч гэдэг бол хүүхдийг номд дурлуулах ажил хийх ёстой. Гэтэл сан хөмрөгөө бүртгэх, цахим бүртгэлийн ажилд бүх цагаа зарцуулж байна. Номын санчийн орон тоог нэмэх, цалин хөлсний асуудалд анхаарч өгнө үү.

Монголын Үндэсний музейн үйлчлэгч Ц.Гэрэлээ: Цалин бага байгаагаас үйлчлэгч хийх боловсон хүчин олдохгүй байна. Мөн цалингийн асуудлаас үүдэн орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байна. Цалин нэмэх асуудлыг анхаарч өгөхийг хүсэж байна.

1-р цэцэрлэгийн нарийн бичиг П.Батчимэг: Улс орны эдийн засгаас шалтгаалж цалинг бага ч болов нэмж байгаад баяртай байна. Боловсролын салбарын үйлчилгээний албан хаагчдын амралтын мөнгийг багш нарынхтай адил бодож олгодог болгохыг хүсэж байна.
Хоёрдугаарт "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг иргэн бүрд хүргэхэд анхаарах хэрэгтэй байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд төрийн нийтлэг үйлчилгээний салбарыг гүйцэтгэлд суурилсан цалингийн системээр ажиллуулах, орон сууцны ипотекийн зээлд хөнгөлттэй нөхцөлөөр хамруулах боломж байгаа талаар судална гэдгийг хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 15 цаг 54 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 15 цаг 59 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 16 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 16 цаг 8 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 18 цаг 13 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 18 цаг 20 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 18 цаг 40 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 18 цаг 45 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 18 цаг 49 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 18 цаг 57 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 19 цаг 1 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 19 цаг 33 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top