x

Сонгуулийн хуулийн өөрчлөлт: Эмэгтэйчүүдийн өөртөө тавьсан дүн буюу ХАГАС ХҮЙС

УИХ өнгөрөгч долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. Сонгуулийн хуультай холбоотойгоор эмэгтэйчүүдийн квотыг тойрч хэрэлдсээр нэг долоо хоногийг авлаа. Өргөн барьсан төсөлд тусгагдсан хүйсийн төлөөлөл 1:1 байх хувилбар эхний хэлэлцүүлэг дээр унаж, 70:30 дээр тогтсон. Өөрөөр хэлбэл, аль нэг хүйсийн төлөөллийг 30 хувиас бууруулж болохгүй гэсэн үг. Тэр нь эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу хамаагүй.

Гэтэл манай эмэгтэйчүүд “биднийг хааж байна, хавчиж байна” гэж хашгирсаар байгаад 60:40 болгоод авлаа, Байнгын хороон дээр. Ухаандаа, “Та нар 70 хүртэл хувьд нь нэр дэвшиж болно шүү” гээд байхад өөдөөс нь “40 хувийг өгчих л дөө” гээд гуйгаад суучихсан. Нөгөө эрчүүдийнх нь хөх инээд хүрээд, “хохь чинь ээ” гээд гараа өргөнө биз дээ.

Угтаа бол аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас багагүй байна гэдэг дотор чинь эмэгтэйчүүдийн гуйгаад байгаа 40 хувь ч багтаад, цаашаагаа 70 хувь хүртэл өсөх боломж нь нээлттэй байгаа юм шүү дээ. Үнэхээр л манай эмэгтэйчүүд улс төрд эрчүүдээсээ илүү манлайлал үзүүлээд, нийгэмдээ өөрийгөө зөв харуулаад, нам дотроо ч зодолдоод гараад ирдэг юм бол 70 хувьд хүртэл нэр дэвших боломжтой. Тэр үед ч гэсэн эрэгтэйчүүдийн оролцоо 30 хувиас бага байж болохгүй шүү гэдэг зарчим.

Гэтэл манай  эмэгтэйчүүд хуулийнхаа энэ зарчмыг хуга нуга гишгээд, “40 хувийг л бидэнд өг” гээд зүтгэж байна. Эмэгтэйчүүд эрчүүдээс үргэлж дутуу байх ёстой, боломжийг бид биш, эрчүүд бий болгодог гэдэг уламжлалт сэтгэхүй нь яг хэвээрээ. Бүр энгийнээр хэлбэл, эр хүйсийг нэг хүн гэж үзвэл эм хүйс түүний хагас буюу 2/3-той тэнцэх юм байна л даа. Тэгээд тэр "хагас хүйс" буюу 2/3-оо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Сонгуулийн хуульд оруулахаар улайрч байна. Өөрөөр хэлбэл, энэ "хагас" хүйсийг улс төрд оруулж ирэх ганц боломж нь намын жагсаалт гэж ойлгоод, намын жагсаалтад багтчихвал ногоон гэрлээр гараад ирнэ гэсэн гэнэн итгэл л манай эмэгтэйчүүдийг хөтөлж байна.

Гэтэл улс төрийн намын хамгийн эхний бөгөөд эцсийн зорилт нь сонгуульд ялалт байгуулах явдал. Өөрөөр хэлбэл, тухайн намд хэн илүү санал цуглуулах боломжтой байна, тэр хүнийг л нэр дэвшүүлдэг. Үүнд ямар нэг хүйсийн ялгаварлал байх ёсгүй. Чи эрэгтэй учраас цаашаа бай, эмэгтэй учраас чамд илүү боломж олгоно гэдэг мораль лав улс төрийн намд байх ёсгүй. Тэр тусмаа үүнийг хуульчлан баталгаажуулж бүр ч болохгүй.

Угтаа эмэгтэйчүүд 40 хувь, эрэгтэйчүүд 60 хувьд нэр дэвшинэ гэдэг чинь өөрөө хүйсийн маш том ялгаварлал юм шүү дээ. Эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс дорд үзэж, ялгаварлаж буй хэлбэр. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүд нь биш, эмэгтэйчүүд маань өөртөө ийм ялгаварлал, жендерийн тэгш бус байдлыг бий болгож байна гэсэн үг. Түүнийхээ оронд эмэгтэйчүүдийг яагаад хамгийн хүн ам олонтой, хамгийн ядуу, хамгийн их асуудалтай захын дүүргүүд, тойргууд дээр нэр дэвшүүлдэг юм бэ, энэ чинь ялгаварлал биш юм уу? гэдгийг намын дарга нараасаа асуух нь хэрэгтэй. Ердөө хоёр эрэгтэй нэр дэвшигчийн дунд нэг эмэгтэй хавчуулагдаад хуушуурны тавган дээр тавьсан хачир шиг л явж ирсэн биз дээ.

Яс юман дээр энэ парламент дотор байгаа эмэгтэй гишүүдийн дотор лав улстөрчийнхөө, хууль тогтоогчийнхоо хувьд эрчүүдтэйгээ эн тэнцүү өрсөлдөөд, сөргөлдөөд, тодроод товойгоод гараад ирсэн, нийгэмдээ сайн сайхан зүйлээр үлгэрлэсэн, танигдсан нэг ч хүн байхгүй. Муу муухай юм болохоор эрчүүдийнхээ ард ороод нуугдчихна, нийтийн эрх ашиг ярихаар ус балгасан юм шиг алга болно. Тэрийгээ ч мэдэхгүй "эмэгтэйчүүдийн бүлэг" энэ тэр байгуулаад, улаан ногоон дээл тунаруулаад, мөнгөтэй хүнд архи хундагаладаг ширээний хүүхэн шиг  л юмнууд явдаг биз дээ. Ийм хэрийн тархитай дахиад 40 хүүхэн парламентад ороод ирвэл нэмэр биш, нэрмээс л болно.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.141)
    70 хувь нь эмэгтэй байх нь онцгүй гэж бодсон юм
    2023 оны 06 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 1 цаг 23 мин ЭМГЭНЭЛ 1 цаг 32 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 1 цаг 32 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 1 цаг 33 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 1 цаг 34 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 1 цаг 35 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 1 цаг 36 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 37 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 5 цаг 2 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 5 цаг 4 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 5 цаг 4 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 5 цаг 5 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 5 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 5 цаг 9 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 7 цаг 2 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 7 цаг 5 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 7 цаг 6 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 7 цаг 7 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 7 цаг 8 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 7 цаг 9 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top