x

УИХ-ын дөрвөн гишүүн “Нүүрсний сонсгол хийе” гээд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хэвлэлүүд, экспертүүд “Улс төр аадрын өмнөх шиг ажин түжин байна. Энэ нэг л биш шүү” гэцгээх болсон. Нээрэнгээсээ тийм байгаа ажээ. Далдуур дайн биш гэхэд дажинтай байна. Боловсролын зээлийн сан гээд бараг хоёр сар нийгмийн сүлжээгээр хэлэлцлээ. Гэтэл сангийн асуудлыг дэвэргэж нүүрсний хулгайг нуух үйл ажиллагаа явж байсан бололтой. Тусгай санг эрх мэдэл, албан тушаал, мэдээлэлд ойр байдлаараа түрүү барьж ашигласан нь гэмт үйлдэл мөн. Хөгжлийн банк шиг цаасан дээр мөртэй үлдсэн учраас төлөх ёстойгоо төлж л таарна. Харин нүүрсний хулгай бол нууцаар үйлдэгддэг. Хууль хяналтынхан ажиллаж байж илэрч, тогтоогдох хэрэг юм. Тэгээд мөнгөн дүн нь тоймгүй их, ойд багтамгүй өндөр. Бас энэ хулгайд улстөрчид, улс төрийн хамааралтай олон хүн холбогдсон. Нийтээрээ мэднэ. Тийм шалтгаантай, холбоотой хэсэг хүн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр уулзаад “Зээлийн сангаар сэвэх хүмүүс дууслаа. Тэгэхээр нүүрс асах нь дээ, яах вэ” гэлцсэн нь “гэрэл цохиулжээ”, янз нь. Хаа сайгүй ярьж байна.

Үнэхээр ч сүүлийн үед тусгай сангууд, Үндсэн хууль тойрч яриад нүүрсний хулгайг бүрмөсөн мартжээ, бид. Улстөрчид ч ярихаа больсон. Уул нь нүүрсний хулгайг барьж аваад тонгорсон улстөрч ирэх сонгуулиар баараггүй. Нүүрсний хулгайтай ноцолддоггүй юм гэхэд хамгаалдаггүй, харин эсэргүүцдэг байх нь одоогийн улстөрчдийн шударга ёсны шалгуур болсон.

Хууль хяналтынхан ч энэ хулгайтай холбоотой сэдэл өгсөн, сэжиг авахуулсан хүмүүсийг шалгаад л байх шиг байна. Харин олон нийт нүүрсний хулгай ид яригдсан байсан хагас жилийн өмнөх баахан “хулгайч” хаачив гээд эрж сурах байдалтай болж эхэллээ. Том улстөрчид, том бизнесмэнүүдийн нэр ус гараад л байсан. Таг болсон. Тэдэнтэй төр эвлэрэв үү, аль эсхүл хууль хяналтынхан хаацайлаад байна уу. Хулгайчаа хайхын хажуугаар эвлэрсэн, хаацайлсан хүмүүсийг бас эрж байна.

Түүнээс гадна нүүрсний хулгайн хамгийн гол үйл ажиллагаа УИХ дээр гацчихаад байна. Тэр нь нээлттэй сонсгол юм. Нээлттэй сонсголоор нүүрсний хулгай “нээлттэй” болно. Товчхон хэлэхэд, ийм л үр дүнтэй. Нүүрсний хулгайг хэн хийдэг вэ. Хэн зохион байгуулж, хэн оролцоод, хэн гүйцэтгэдэг вэ. Ер нь ямар схемээр яаж хулгайлдаг вэ. Ингэж хулгайлаад хэр хэмжээний ашиг олдог вэ. Түүнчлэн оффтейк гэрээг нууцаас гаргаад нэмэр болсон уу. Асуулт ингээд л үргэлжилнэ. Нээлттэй сонсгол нь энэ бүгдэд олон нийтийн өмнө нээлттэй хариулт авч, мэдээлэл өгөх үүднээс жилийн өмнө Нүүрсний асуудалд хяналт тавих үүрэгтэй. Үүнийг УИХ-ын Түр хороо хэрэгжүүлэх ёстой байлаа. Түр хороог УИХ-аас байгуулсан. Зургаан сарын хугацаатай. Тэр нь 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд дуусаад, дахин сунгасан. Сунгасан нь өнгөрсөн долоо хоногт дууслаа. Түр хорооны талаар хэн ч ярьсангүй, хөндсөнгүй өнгөрөв.

Түр хороо Нүүрсний асуудлаарх нээлттэй сонсголыг зохион байгуулах ёстой юм. Хийсэнгүй. Хийх ч үгүй бололтой. Уул нь Түр хороог ахалдаг УИХ-ын гишүүн Г.Ганболд өнгөрсөн хавар нээлттэй сонсголыг товлосны дараахан “Дөрөвдүгээр сарын эхээр нүүрсний асуудлаар нээлттэй сонсголыг зохион байгуулна. Урьдчилан төлөвлөснөөр 80 орчим иргэнийг гэрчээр дуудаж оролцуулна. Сонсголыг 2-3 хоногт зохион байгуулахаар төлөвлөж байна. Оффтейк гэрээнээс болж улс орон, нийтийн эрх ашиг хохирсон уу гэдгийг эхэлж ярина. Ямар хэмжээний нүүрс хил, гаалиар алдагдсан юм гэдгийг өөрсдийн нотлох баримт, шинжээч, хянан шалгагчдын цуглуулсан материалд тулгуурлан ярина. Төмөр замын тээвэр дээр авлигал, хээл хахуулийн схем яаж явагддаг зэргийг тодруулж төрийн болон хувийн хэвшлийн холбогдох албаныхнаас асууна” гэж байсан.

Гэвч сонсгол болохоос долоо хоногийн өмнө “АТГ-ын хүсэлтээр хойшлууллаа” гээд алга болсон. Түүнээс хойш сар гаруй хугацаа өнгөрчихөөд байхад Түр хорооноос нээлттэй сонсголыг хийх хүсэл зориг байхгүй нь илт харагдах болсон. Бусад нь тэгж харсан бололтой. Үндсэн хуулийг өөрчилж, түүнийг дагалдах хуульд суулгахтай зэрэгцээд УИХ дотор нүүрсний хулгай яригдаж эхэлсэн байна. Нэр бүхий дөрвөн гишүүн “Нүүрсний асуудлаарх нээлттэй сонсголыг хийх нь зүйтэй. Үүн дээр санаачилга гаргая” хэмээн тохирчээ. Тэгэхдээ “Ганболд бол хөдлөхгүй нь. Тэр нь тодорхой боллоо. Энэ Баясгалан бяртай байна аа. Сонсголыг нам барьж байна. Гэсэн дахин санаачилна. Гарын үсгээ зурна” гэж ярьжээ. Гэхдээ тэд нээлттэй сонсголыг шаардаж, гарын үсгээ зурсан гишүүдийн тоог олон болтол өөрсдийгөө нууцлахыг хүсэж буй юм байна. Учир нь нээлттэй сонсгол нь нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийн эрх ашгийг шууд хөндөнө. Гэтэл тэр хүмүүс нь нөлөөтэй, мөнгөтэй учир хэдүүлхнээ тулахад хэцүү хэмээн болгоомжилж байгаа ажээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.141)
    МАН өөрсдийгөө шүүж чадахгүй
    2023 оны 06 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 1 цаг 22 мин ЭМГЭНЭЛ 1 цаг 31 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 1 цаг 31 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 1 цаг 32 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 1 цаг 33 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 1 цаг 34 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 1 цаг 35 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 36 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 5 цаг 1 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 5 цаг 3 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 5 цаг 3 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 5 цаг 4 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 5 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 5 цаг 8 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 7 цаг 1 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 7 цаг 4 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 7 цаг 5 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 7 цаг 6 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 7 цаг 7 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 7 цаг 8 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top