x

Шинэ 30 жил улс төрийн бүх намыг тарааснаар гараагаа эхэлнэ!

Наян онд төрсөн хоёр залуу, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар мөс зүсч, салхи хагалсаар өнөөгийн өгөршсөн улс төр, сонгуулийн тогтолцоог уг үндсээр нь өөрчлөхөд хөндөлсөж байсан хамгийн том саадаа давж чадлаа. Засгийн газар Үндсэн хуулийн өөрчлөлт санаачлан, улс төрийн намуудтай зөвшилцөж, эрдэмтэн судлаачдаас санал дүгнэлтийг хэлэлцүүлэн батлуулав. Бохир улс төрийн хуучин 30 жилд цэг тавьж, шинэ 30 жилийн тоглоомын дүрэмтэй боллоо. Залуучууд л өөрчлөн шинэчлэгчид, реформаторууд байдаг. Уул нурааж, ус эргүүлэх эрч хүчтэй ид насандаа өөрчлөх хүсэлтэй байдаг – sonin.mn, 2023.06.06

Бохир улс төрийн хуучин 30 жилд цэг тавьж, шинэ 30 жилийн тоглоомын дүрэмтэй боллоо гэсэн нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба одоогийн явуулж буй “Таван Ш” тэмцлээр хязгаарлагдмааргүй юм шиг бодогдоод болдоггүй. Монголын нийгмийг 30 жил шинжилж дүгнэж, хатуухан шүүмжилж ирсэн судлаачийнхаа байр сууринаас би тэгж хараад байна. 

Өнгөрсөн 33 жил буюу ардчиллын жилүүдийн хамгийн том дутагдал юу байсан бэ гэвэл улс төрийн намуудын байж байгаа байдал, төлөвшил, гишүүнчлэл, нам дагасан мафи–цүнх баригчдын бүх бүтэн армитай болсон, тэр нь бохир улс төр гэх нэр хаягтай, түүндээ бүх ард түмнээрээ дасан зохицсон, улиг болтол нь сонгож ирсэн, бас үзэн ядаж ирсэнд хамаг учир начир нь байгаа юм. Монголын нийгэм 33 жил талцалтай явлаа, худлаа биш гэж үү?

Тасралтгүй 8 жил эрх барихад л бүх булай нь дэлгэгдэж байна. Одоо хэрэгт ороод буй, хэрэгт сэжиглэгдэн буй, “хулгайлсан”, “хуссан” гэх нэр хочтой яваа нөхдийн ихэнхи нь МАН-ын гишүүд байгаа нь нууц биш шүү дээ. Хэрэв АН-ыг тасралтгүй 8 жил төр бариулсан бол бас л ийм олон “хулгайч” үржүүлчихсэн, тэд нь шүүх цагдаа, АТГ-ыг ажлаар дараад байж байх байсанд гайхах зүйл алга. Энэ юуных вэ? НАМ хэмээх хүн сүргийн ердөө байж байгаа байдал, төрх нь тэр болно! Монгол хүн муудаа тийм болчихоогүй юм. Монголын нийгэм тэр чигтээ улс төрчдийг үзэн ядаж байна, юу үнэн тэр үнэн! Улс төрч болсон хүн бүхэн хулгайч болдог гэж ард олон нь хээвнэг үздэг ярьдаг болчихсон хатуухан хорвоог бид туулж байна. Гишүүд тойрогтоо ажиллаж чадахааргүй нүдний булай болж байгаа тухай мэдээ сошиалаар дүүрэн байгаа нь юуг харуулна вэ?

Иймд шинэ “30 жил”-ийг эхлүүлэх гэж байгаа бол, ирэх 2024 онд “шилдэгийн шилдэг 126”-г сонгох гэж байгаа бол НАМ хэмээх хүн сүргийн нүүр царай, байр байдал төрх, ёс зүй, моралийг орвонгоор нь өөрчлөхөөс тэр “30 жил”-ээ эхлүүлэхийг санал болгож байна. НАМ хэмээх хүн сүрэгт багтаж хоолоо хялбархан олж идэж буй түг түмэн хүн миний бичсэнд эгдүүцэх нь мэдээж боловч ард түмэндээ үзэн ядагдсан НАМ-уудаас салахгүйгээр сайн сайханд төгс хүрч чадахгүй нь гарцаагүй үнэн юм. Намуудын өнөөгийн тогтолцоогоор бол дахиад 30 жил улс төрийн “хулгайчид”-тай шувтан тэмцэлдэхээс өөр сонголтгүй болно. Цэвэр бус бохир улс төр л үргэлжлэх болно. 

Тогтолцоог бүрэн халж, цоо шинэ, барууны орнуудын (болж өгвөл АНУ-ын) улс төрийн намуудын тогтолцоог хуулбарлахаас аргагүй юм. Яаж? Хоёр үе шаттай!

Одоогийн энэ УИХ ажлаа дүгнэж үүргээ өндөрлөх нэг өдөр ирнэ. 2024 оны хэддүгээр сарын хэдэнд гэдэг нь чухал биш. Ирэхдээ л ирнэ. Яг тэр өдрөө 1) УИХ, УИХ дахь МАН нь оройлон манлайлаад; 2) УИХ-д суудалтай АН, ХҮН нь дэмжээд; 3) Монголд байгаа, бүртгэлтэй улс төрийн бусад бүх намууд зөвшилцөөд, бүгд нэг өдөр, нэг цаг, нэг минутад орон даяар нэгэн зэрэг тарж, НАМ-гүй болох нь эхний ээлжийн нэн чухал түүхэн үйл явдал болно. 

Хэрэв тэгүүлж чадвал санаачилсан улс төрчид нь түүхэнд алтан үсгээр бичигдэнэ. Шинэ “30 жил”-ийн түүхийн хуудсыг тэд эргүүлж байна, нээж байна. Би маш том түүхэн дэвсгэр дээр, глобал өнцгөөс ярьж байна. Яагаад “ШИНЭ” гэсэн юм бэ? Шинэ түүх бичих гэж тэр биз дээ?

Эхний ээлжинд ийнхүү НАМ-ууд тарчихлаа. Залгуулаад дараагийн ээлжинд НАМ-ууд дахин бий болно. Бий болохдоо хуучин намынхаа нэр хаяг, бэлгэдэл, ялангуяа гавьяа, түүх, гишүүнчлэлийг авч болохгүйгээр хуульчлах хэрэгтэй.

2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө, яг нөгөө шинэ “30 жил” эхлэхийн босгон дээр улс төрийн намууд шинээр байгуулагдаг, тэгээд бүгд өрсөлдөг! Цоо шинэ, XXI зууны хөгжлийн хурдны намууд өрсөлдөг! Үзэл санаа, мөрийн хөтөлбөр, ирээдүйг харах билгийн нүдээрээ өрсөлдөг! Гишүүний тоо, өнгөрсөн түүхэн гавьяа, долгиногчид ба долоогчдын армигүйгээр, сонгогчдыг хахуульдахгүйгээр өрсөлдөг!

Ардын хувьсгалын ялалт, Сүхбаатар–Чойбалсан, социализм, Цэдэнбал, эсвэл Чингис, Эзэнт гүрэн, Цагаан морин жилийн гавьяаг өөртөө авч наахгүйгээр бүгд гарааны ижил нөхцөлтэйгөөр Монгол Улсыг ирэх жилүүдэд хөгжүүлэх бодит төлөвлөгөө, хөгжлийн төслөөрөө өрсөлдөх нь нэн чухал ба нэн сонирхолтой хэрэг болно. Монголын залуу хойч үеийг “цүнх баригчдын өлөн нүдэн”-ий гэрэлд цохиулчихгүйгээр эх орондоо шударга ажиллаж хөдөлмөрлөх, ирээдүйдээ итгэх сэтгэлийн жигүүр өгье гэж байгаа бол намууд тарж, цоо шинээр дахин байгуулагдаж, ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР, ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ-өөрөө өрсөлдөх нь 2024 оны УИХ-ыг, цоо шинэ 126-г сонгохын гол утга учир байх болов уу хэмээн бодном.

Хэлэлцэгтүн! Шуугиxтун!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 1 цаг 24 мин ЭМГЭНЭЛ 1 цаг 33 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 1 цаг 33 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 1 цаг 34 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 1 цаг 35 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 1 цаг 36 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 1 цаг 37 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 38 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 5 цаг 3 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 5 цаг 5 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 5 цаг 5 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 5 цаг 6 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 5 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 5 цаг 10 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 7 цаг 2 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 7 цаг 6 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 7 цаг 7 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 7 цаг 8 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 7 цаг 9 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 7 цаг 10 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top