x

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусаар зорчиход тулгардаг бэрхшээлээ жолооч нарт үзүүлэв

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т сургалт зохион байгууллаа.

Тэрээр долоо хоног бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөлтэй уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцан, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их тулгамддаг асуудал бол хүртээмжтэй орчин нөхцөл, аюулгүй байдал, нийтийн тээврийн үйлчилгээ юм. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчиход тулгамддаг бэрхшээлүүдийг ойлгуулах зорилгоор дадлага сургалт зохион байгуулав. Сургалтад нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 18 аж ахуйн нэгжийн 50 орчим жолооч, хэсгийн дарга, инженер хамрагдсан юм. Тодруулбал, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны нийгмийн ажилтан Г.Ганзориг, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүн Б.Өлзийбаяр нар өөрт тулгамддаг асуудлуудаа биеэр үзүүлэв.

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны нийгмийн ажилтан Г.Ганзориг:

-Би автобус ирж буйг чимээгээр нь мэддэг. Автобусны хойд хаалганаас урд хаалга хүртэл тэмтэрч явсаар суудаг бөгөөд хоосон суудал байгаа эсэхийг мэдэхгүй тул ихэнх тохиолдолд зогсож явах шаардлага тулгардаг. Тиймээс жолооч нар зорчигч багатай үед харааны бэрхшээлтэй хүнд суудал тавьж өгөхийг уриалж, хэлдэг байгаасай. Автобусны буудал зарладаг болсноос хойш зорьсон буудалдаа буух боломжтой болсон. Энэ бол нэг том ахиц. Зарим тохиолдолд автобусны жолооч нар биднийг анзаардаггүй, эсвэл хүлээж тэсдэггүй тул орхиод явдаг. Цаашдаа нийтийн тээврийн жолооч нар хэдхэн секунд хүлээгээд, харааны бэрхшээлтэй иргэдээ аваад явдаг байгаасай гэж хүсэж байна гэв.

Тэрээр өөрийн биеэр автобусанд суух үед үүсдэг бэрхшээлээ үзүүлж, үүний дараа “Эрдэм транс” ХХК-ийн хэсгийн дарга Ч.Сүх-Эрдэнэ нүдээ боож, нийтийн тээврээр зорчих туршилт хийсэн. Тэрбээр “Уг туршилтад ороход маш хэцүү мэдрэмж төрлөө. Тиймээс харааны бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврээр зорчиход нь дэм болж, чадах чинээгээрээ туслаарай гэж хүн бүрд уриалмаар байна. Мөн нийтийн тээврийн жолооч нартаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүлээцтэй хандаж, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлээрэй гэж захья. Би хариуцсан хэсгийн жолооч нартаа ч энэ талын ойлголтыг чадах чинээгээрээ өгөхийг хичээнэ” хэмээв.

Үүний дараа Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүн Б.Өлзийбаяр тэргэнцэртэй иргэд автобусанд зорчиход үүсдэг хүндрэл, бэрхшээлийг тайлбарлалаа. Тэрбээр “Нийтийн тээврээр зорчих үед автобус замын хашлагаас хол, эсвэл давхарлаж зогсох тохиолдол элбэг. Тиймээс автобусны хаалганд байрлах тэргэнцэртэй иргэн суухад дардаг товчлуур дээр дарж чаддаггүй. Мөн тэргэнцэртэй иргэдийн суудлын бүсийг урт болгох хэрэгтэй” гэсэн юм.

Тэргэнцэртэй иргэдэд тулгамддаг асуудлыг биеэр мэдрэхээр “Эрдэм транс” ХХК-ийн хэсгийн дарга О.Гүндсамба туршилтад оролцсон. Тэрбээр “Тэргэнцэртэй иргэн автобусанд ороход зориулсан шатны налууг хүний оролцоо бага байхаар шийдэх хэрэгтэй болов уу. Мөн жолооч нартаа  тэргэнцэртэй зорчигчдод тусалж байхыг уриалмаар байна” гэлээ.

Тус сургалтыг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө санаачлан, зохион байгуулж байгаа бөгөөд цаашид энэ төрлийн дадлага сургалтыг тогтмолжуулах хэрэгтэйг онцолж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 15 цаг 55 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 16 цаг 0 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 16 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 16 цаг 9 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 18 цаг 14 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 18 цаг 21 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 18 цаг 41 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 18 цаг 46 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 18 цаг 50 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 18 цаг 58 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 19 цаг 2 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 19 цаг 34 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top