x

Ц.УЯНГА: Хүчний байгууллага ОХУ-ын захиалгаар хөдөлж, намайг айлгахыг оролдож байна

Манай соошил инфлүүзерүүдийн нэг, "Эх орноосоо урвасан" хэргээр шалгагдаж байгаа хэмээн нийгмийн сүлжээнд дуулиан болоод байгаа “Элийрэгч” хэмээх Ц.Уянгын уг асуудлаар "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Эх орноосоо урвасан гэх үндэслэлээр таныг шалгаж байна гэх мэдээлэл гарлаа. Юу болоод байна вэ?

-ТЕГ-аас хоёр удаа утсаар ярьж мэдүүлэг өгөхийг шаардсан. Ямар үндэслэлээр буруутгаж байгааг нь тодруулахад тавдугаар сарын 17-ны өдөр хийсэн жиргээтэй холбоотойгоор н.Батзориг гэх иргэн гомдол гаргасан гэхээс бусдаар тодорхой мэдээлэл хэлэхгүй юм. Иргэний гаргасан гомдлын мөрөөр л мэдүүлэг авахаар болсон юм шиг байна. Хэн нэгний гомдлоор ТЕГ шалгаж байгааг нь хараад гайхлаа.

-Ямар жиргээнд үндэслэж гомдол гаргав?

-Би тавдугаар сарын 17-ны өдөр твиттерт жиргэсэн бүх жиргээгээ шүүж үзлээ. Шүүсэн постуудаа нэгтгээд олон нийтийн сүлжээнд нийтэлж, алийг нь эх орноосоо урвасан гэж үзэж байгааг ойлгохгүй байна гэдгээ ч бичсэн. Магадгүй жаахан ёжлол маягийн пост хийсэн. Бидний зүгээс бие даасан улс орны байдалд түрэмгийлэгч орон хөндлөнгөөс оролцож байгааг эсэргүүцсэн. Нэг хэсэг Засгийн газраас МҮОНРТ-ээр мэдээлэл хийж, иргэдийг буруутгаж байсныг ёжолж хэлсэн төдий. Тэр нь эх орны аюулгүй байдалтай холбогдож, би эх орноосоо урвах үйлдэл мөн үү. Би ойлгохгүй байна.

-Та мэдүүлэг өгөв үү?

-Шалгаж байгаа үндэслэлээ надад тодорхой тайлбарлахгүй байна л даа. Прокуророос тогтоол гаргаж албан ёсоор надад мэдэгдэх ёстой. Хэн нь мэдэгдэхгүй хүн залгаад л ирж мэдүүлэг өгөхийг шаарддаг үзэгдэл байж болохгүй. Ийм тодорхой бус асуудалд очих боломжгүй гэдгээ ч илэрхийлсэн. Энэ чинь өөрөө хууль бус үзэгдэл шүү дээ. Ирж мэдүүлэг өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэж хэлж байна лээ.

-Иргэний гаргасан гомдлоор ТЕГ хөдөлдөг болчихсон юм уу?

-Хувийн үзэл бодлоо илэрхийлсний төлөө иргэний гомдлоор ТЕГ хөдөлж байгааг үнэхээр гайхлаа. Оросын элчингийн албан тушаалтан хэн нэгний турхиралтаар л иргэнийг айлгах ажиллагаа явж байна л даа. Миний харж байгаагаар ОХУ-ын захиалгаар л хүчний байгууллага хөдөлж, намайг оролдлоо. Хүчний байгууллагууд ийм хэмжээнд хүртэл ялзарч, үхэжсэн байна.

-Та юм бүхэнд шүүмжлэлтэй хандаж, дайрч доромжилж байгаа харагддаг. Энэ чинь ямар зорилготой юм бэ?

-Нийгмийн болж бүтэхгүй асуудлыг эсэргүүцэхдээ алдаа гаргаж бусдын нэр хүндэд халдсан, гүтгэсэн асуудал бий. Энэ асуудлаар дуудагдаж мэдүүлэг өгч л байсан. Иргэний эрх зүйн шугамаараа асуудлаа шийдвэрлээд л явдаг. Дайныг эсэргүүцсэний төлөө түрэмгийлж байгаа улсынх нь захиалгаар ч юм уу, бидэнд янз бүрийн л арга хэмжээ авлаа. Жагсаал цуглааны тухай хууль зөрчсөн л гэж байна. Өөрсдийгөө эрүүгийнхэн гэж нэрийдсэн бүлэглэлүүдээр дамжуулж биднийг дарамтлуулж л байна. Энэ ажиллагааны хажуугаар төр нүд нь балай, чих нь дүлий л царайлж байгаа нь хачирхалтай. Дайны эсрэг дуугарсан иргэдийг л энэ мэтээр залхаан цээрлүүлж байна л даа. Оросын эсрэг дуугарах л юм бол хэн юу хэлж байгаагаас үл хамаарч амыг нь барьдаг болж. Бидний зүгээс ОХУ-ыг үзэн ядаад, хөөж гарга гэх асуудал хөндөөгүй. Хууль хүчний байгууллага ингэтлээ сандарч Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

-Та бүхний No war хөдөлгөөнийг хүмүүс янз бүрээр л хүлээж авч байх шиг. Хаа байсан Украины асуудалд хөндлөнгөөс бид оролцож энд янз бүр болох хэрэггүй гэх байр суурийг илэрхийлэх нь түгээмэл байна л даа.

-Манайх Үндсэн хуулиараа ч, нэгдсэн орсон конвенциудаараа дайныг үл тэвчих үүрэг хүлээдэг. Хүн төрөлхтний эсрэг түрэмгийлэл үйлдэх, улс үндэсний дотоод хэрэгт хөндлөнгөөс дээрэнгүй бодлого явуулах, дайн өдөөсөн улс орныг үл дэмжих үүргүүд хүлээдэг. Үүнийг ч үндэсний үзэл санаандаа тусгасан байдаг. Бидний үйл ажиллагааны тухайд аливаа дайны үйл ажиллагаанд санхүүжүүлэх, сурталчлах байр суурь илэрхийлэх, өдүүлэгч талд хамтрагч байхгүй байх гэсэн л агуулгатай. Хэдхэн хүн дайнаа боль гэхэд л хаа байсан Сирийн дайныг ярихгүй яасан юм гэх. Бид улс төр нийгэм, эдийн засгийн бүх талаараа Оросын дарамтад байгаа. Улс төрийн шууд нөлөөтэй улсын тухайд дуугүй суух нь эрсдэлтэй.

Болоод өнгөрсөн үйл явдлыг анзаарахад Оросын зааварчилгаагаар Монголын эдийн засагт хор хохирол учруулсан, өөрийн талын улстөрчдийг илэрхий санхүүжүүлсэн, иргэдийг хооронд нь хагалан бутаргаж, нэгийг нь нөгөөгөөр нь айлгадаг, үзэл бодлыг нь хавчдаг үзэгдэл олон жил явж ирлээ. Яг ийм л нөхцөл байдал Украинд гарсан. Олон жил ингэж яваад нэг л өдөр дотоодын үндсэрхэг үзэлтнүүдийг нь дэмжиж, санхүүжүүлж, үндэстэн доторх үндэстэн хоорондын мөргөлдөөн үүсгэж, үүнд хөндлөнгөөс оролцоод эхэлсэн. Энэ бүхэн суртал ухаалгаар манайд тохиолдох бүрэн боломжтой. Хаа байсан нөгөө тивд байгаа асуудал огт биш. Бид яг одооноос энхийн талд үзэл баримтлалаа тодорхойлж, зоригтой дуугарч олон улсад зарлах ёстой.

Өнөөдөр л гэхэд РЦНК дахь Худалдааны төлөөлөгчийн газраар дамжуулж дайны хамтрагч улс мэтээр хүүхдүүдэд сурталчилж, ухуулга хийж байгаа нь гутамшигтай үйлдэл. Ийм асуудалд иргэд үзэл бодлоо илэрхийлж л таарна. No war биш юм аа гэхэд өөр хэн нэгэн үүнийг эхлүүлэх л байсан. Эхлүүлсэн нэгнийг цагдаа, тагнуулаар дарамтлуулаад байвал юу болох вэ. Оросын дам болон дам бус нөлөөгөөр иргэдээ нухчин дардаг ийм асуудал байж хэрхэвч болохгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 21 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 38 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 42 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 51 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 1 цаг 6 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 1 цаг 11 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 2 цаг 56 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 3 цаг 15 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 34 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 3 цаг 36 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 20 цаг 23 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 20 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 21 цаг 1 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 4 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 21 цаг 7 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 21 цаг 26 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 23 цаг 11 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 23 цаг 12 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 23 цаг 23 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top