x

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтэд 20 мянга гаруй хүн бүртгүүлжээ

​​​​​​“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийн тамирчид оролцдог.

Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж 2022 онд 29 орны 23,690 хүн оролцсон бол энэ удаа 30 орны 20 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байна. 

Марафоны зам, маршрутыг хэмжиж баталгаажуулан, гараа, барианы болон ус, эмнэлэг, үйлчилгээний цэгүүдийг тогтоожээ.

"Улаанбаатар марафон-2023" өнгөрсөн жилүүдийн адил 1500 метр, 5000 метр, 10 км, 21 км, 42 км гэсэн гүйлтийн ангилалтай. Тодруулбал, 1500 метрийн гүйлтэд гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт багтаж байна.

Харин бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насны оролцогч, хагас марафон буюу 21 км-т 18-34, 35-54, 55-аас дээш насны оролцогч, эрүүл мэндийн гүйлт буюу 10 км, 5000 метрийн зайд 12-17 насныхан, 18-аас дээш насны оролцогч хамрагдах боломжтой юм.

Олон улсын марафон гүйлтэд оролцох иргэдэд зориулж Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын мэргэжилтэн зөвлөгөө өглөө.

Энэ талаар НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн ахлах мэргэжилтэн Д.Энхтүвшин "Маргааш болох марафон гүйлтийн үеэр хаагдсан зам талбай дээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний таван цэг байрлаж, ажиллана.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний цэгүүд нь гараа, барианы буюу Сүхбаатарын талбай дээр, Туннелийн уулзвар, Чойжин ламын сүм музейн дэргэд, 45 дугаар сургууль болон ОБЕГ-ын хажууд, Хүүхдийн урлан бүтээх төвийн хойд талд байршина.

Мөн МУИС, Багшийн дээдийн уулзвар, "Бишрэлт" их сургуулийн дэргэд түргэн тусламжийн машин зогсоож, бэлэн байдлыг хангаж байна" гэлээ. 

Мөн тэрээр олон улсын гүйлтэд оролцох иргэдэд хандан дараах зөвлөгөөг өглөө. 

  • Өнөөдөр сайн унтаж, амрах;
  • Гүйхийн өмнө хүнд махан хоол бага, илчлэг сайтай, хөнгөн хоолыг түлхүү идэх;
  • Гүйж байх хугацаандаа усны цэгүүдээс ус авч, 100-200 мл-ээр багаар шимж уух;
  • Шинэ гутал, хувцас өмсөж гүйх нь хөл холгох зэрэг эрсдэлтэй байдаг тул өөрсдийн өмсөж дадсан хувцастайгаа оролцохыг зөвлөж байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 16 цаг 50 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 16 цаг 54 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 16 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 17 цаг 3 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 19 цаг 9 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 19 цаг 15 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 19 цаг 35 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 19 цаг 40 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 19 цаг 44 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 19 цаг 52 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 19 цаг 57 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 20 цаг 29 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй Уржигдар 19 цаг 38 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Уржигдар 19 цаг 03 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ Уржигдар 17 цаг 24 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно Уржигдар 17 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана Уржигдар 17 цаг 07 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Уржигдар 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Уржигдар 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top