x

Үндсэн хуулийн өөрчлөлт: 76 тойргийг 78 болгож жижигрүүлэв

МАН-ын дийлэнх олонхиос бүрдсэн УИХ өнөөдөр бас дахин нэг “түүхэн” шийдвэр гаргав. Монгол Улсын Үндсэн хуульд оруулж буй энэ удаагийн өөрчлөлт нь 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуульд МАН эрх барьж байх хугацаандаа оруулж буй гурав дахь том өөрчлөлт болж байна.

Энэ удаагийн өөрчлөлтөөр “УИХ 76 гишүүнтэй байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна” хэмээн өөрчиллөө. Ингэхдээ 126 гишүүний 78-ыг мажоритари тойргоос, 48-ыг нь хувь тэнцүүлсэн систем буюу намын жагсаалтаар сонгохоор боллоо. Энэ нь УИХ-ын сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулиар тогтоосон анхны тохиолдол болов.

Сануулахад, энэ сарын 3-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд өөрчлөлтийн төсөлд УИХ 152 гишүүнтэй байхаар, үүнээс 76 гишүүнийг мажоритари тойргоос, 76-г нь хувь тэрцүүлсэн систем буюу намын жагсаалтаар сонгохоор тусгасан байдаг.

Гэвч хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсний дараа гишүүдийн тоог 152 биш 126 болгох, үүний 60 хувийг (76 гишүүн) мажоритари тойргоос, 40 хувийг (50 гишүүн) намын жагсаалтаар сонгохоор болсон билээ. Тодорхой хэлбэл, МАН-аас дэвшүүлсэн 152 гэдэг тоог иргэд дэмжээгүй тул АН-ын санал болгосон “60:40” буюу 126 гишүүний 76-г нь мажоритари тойргоос, 50-ийг нь намын жагсаалтаар сонгох хувилбарыг дэмжсэн байдаг.

Гэвч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг дээр АН-аас санал болгосон “60:40” буюу 76:50 гэсэн хувилбар ч бас уналаа.

Тодорхой хэлбэл, өнөөдөр үдээс өмнө хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн дэргэдэх Эх хэлний зөвлөл, эрдэмтэн судлаачид, Үндсэн хууль тогтоогч нар /1992 оны Үндсэн хуулийг батлахад оролцсон хүмүүс/ оролцжээ. Өргөтгөсөн хуралдаанаас УИХ-ын 126 гишүүний 78-ыг мажоритари тойргоос, 48-ыг хувь тэнцүүлсэн системээр сонгох санал гаргаж,  Байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Тооны харьцаа ингэж өөрчлөгдсөн шалтгааныг гишүүд сонирхсон ч хууль санаачлагч болон ажлын хэсгийн гишүүд тов тодорхой хариулт өгч чадсангүй. Гэвч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газраас өргөн барьсан төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 152 байхаар тусгасан. Гэвч иргэдийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох нь хэт олон байна гэж үзсэн учраас гишүүдийн тоог 126-д барих АН-ын саналд хүндэтгэлтэй хандаж, тус намын зүгээс олон жилийн өмнө дэвшүүлж байсан сонгуулийн дэвшилтэт тогтолцоог Үндсэн хуульд тусгаж чадлаа. Олон намын тогтолцоо, улс төрийн олон урьгалч байдлыг Үндсэн хуулиар баталгаажууллаа” хэмээв. Товчхондоо, "Үндсэн хуульд оруулсан энэ удаагийн өөрчлөлт нь дан ганц МАН-ын шийдвэр байгаагүй юм шүү" гэдгийг чуулганы протоколд тусгуулж чадлаа.

Харин одоо урьд өмнө огт байгаагүй мажоритари 76 мандатыг хэрхэн хуваарилах, тойргоо хэрхэн зурах вэ гэдэг асуудал Үндсэн хуулийн өөрчлөлт дээр зөвшилцөлд орсон улс төрийн намуудын толгойны өвчин, толхилцох далим боллоо доо. Ингэхэд яагаад 76:50 биш, 78:48 (60:40 биш, 62:38) гэж?

Энд ч гэсэн ямар нэг учир шалтгаан, зүй тогтол байх ёстой биз дээ?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 1 цаг 21 мин ЭМГЭНЭЛ 1 цаг 30 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 1 цаг 30 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 1 цаг 31 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 1 цаг 32 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 1 цаг 33 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 1 цаг 34 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 35 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 5 цаг 0 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 5 цаг 2 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 5 цаг 2 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 5 цаг 3 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 5 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 5 цаг 7 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 6 цаг 59 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 7 цаг 3 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 7 цаг 3 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 7 цаг 5 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 7 цаг 6 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 7 цаг 7 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top