x

Гамшиг дагуулсан Их Британийн дээд боловсрол

Өрнөдөд их сургууль дүүргэсэн Монголын улстөрчид, сэхээтнүүд яагаад социалист хандлагатай байдгийг, засгийн эрхэнд гараад төрийн оролцооны бодлого хэрэгжүүлдгийг монголчууд гайхдаг. Британийн эдийн засгийн сэтгүүлч Жеймс Бартоломьюгийн энэхүү нийтлэлийг уншсанаар эргэлзээ тань тайлагдана. Баруунд (Өрнөдөд) төгсөж ирээд зүүний хандлага гаргалаа хэмээн монголчуудын нэгнээ шүүмжилдэг, "Харвардын коммунист" гэх мэтээр шоолдог нь угтаа АНУ, Баруун Европын дээд боловсролын институциуд нь социализмын үүр гэдгийг ойлгоогүйн уршиг юм.

Баяртай, Янис Варуфакис. Грекийн эдийн засгийг зургаан сарын өмнө өсч байхад нь хүлээж авсан чи Грекийн Сангийн сайдын албан тушаалаасаа огцорлоо. Өнгөрсөн жилийн өсөлт 0.8%-тай байсан бол, энэ жил урьдчилсан тооцоогоор 3%-иар өсөх байв. Засгийн газар төсвийн илүүдэлтэй, ажилгүйдэл буурч байлаа. Чамайг ирэх хүртэл.

Варуфакис бол Британийн их сургуулиудын бүтээгдэхүүн. Тэрээр Эссексийн их сургуульд эдийн засгийн ухаантай танилцаж, Бирмингемийн их сургуульд математикийн статистик үзэж, буцаж Эссексдээ эдийн засгийн ухааны доктор болов. Британийн их сургуульд сурсныхаа ачаар Грект эргэж ирэхдээ өндөр албан тушаал хаших боломжтой болсон Варуфакис засгийн эрхэнд байх богинохон хугацаандаа сэргэж байсан эдийн засгийг үгүй хийв. Грекийн эдийн засаг энэ жил 4%-иар унах таамагтай байна. Гайхалтай өөрчлөлт. Грекийн зээлийн дарамт хэдэн арван тэрбумаар нэмэгдсэн бөгөөд олон хүн гадагш цагаачиллаа.

Гэвч Варуфакис ганцаараа биш. Манай их сургуулиудад суралцагсдын олонх нь эндхийн үзэл суртлын нөлөөнд автдаг ба тэд тус тусынхаа улсын эдийн засгийг сүйрүүлсэн жишээ тоймгүй.

Тусгаар тогтносон Энэтхэгийн анхны ерөнхий сайд Жавахарлал Неруг нийтээрээ баатар хэмээн үздэг. Гэсэн ч Неру Кембрижийн их сургуульд сурсан нь Энэтхэг улсын хувьд гай болов. Социалист Жорж Бернард Шоу, дэлхийд коммунизм тогтох зайлшгүй шаардлага бий гэж нэгэнтээ хэлж байсан Бертран Рассел, Жон Мейнард Кейнс зэрэг британи сэхээтнүүд түүнд нөлөөлсөн байна. Неру Энэтхэгтээ буцаж ирэн төвлөрсөн төлөвлөгөө, хяналт, зохицуулалтын идеологио практик дээр хэрэгжүүлэв. Энэ нь жинхэнэ гамшиг байлаа. Түүний удирдлага дор дэлхийн худалдаанд эзлэх Энэтхэгийн хувь буурч, бүхэл бүтэн нэг үе ядуурлаас гарч чадсангүй. Неругийн идеологийг 1980-аад онд чөлөөт зах зээлийн реформоор халахад л Энэтхэгийн эдийн засаг өсч, ядуурал буурч эхэлсэн юм.

20-р зууны хамгийн этгээд удирдагчдын нэг бол өөрийн арвич, шударга зангаараа танигдсан Танзанийн ерөнхийлөгч Жулиус Ньерере. Энэ тал дээр нь Ньеререг хүндэлж болох ч Эдинбургийн их сургуульд эдийн засаг болон түүхийн ухаанд суралцсан нь улсынх нь хувьд золгүй явдал болжээ (Гордон Брауны сурсан сургууль). Зүүний үзэлтэй багш нараар хүрээлүүлсэн түүнд "Фабианы сэтгэлгээ"-г (Британийн ардчилсан социалист нийгэмлэг. Орч) суулгасан газар нь их сургууль аж. Тэндээс олсон туршлага нь данхар төр, хүнд суртал, хомсдол, өрөвдмөөр нам өсөлтийг Танзанид өгөх ёстой байж.

Ньерере түүнчлэн Форт-Хэйрийн их сургуульд сурсан юм. Форт-Хэйрийн их сургууль бол Өмнөд Африк дахь Британийн империалистуудын үүсгэн байгуулсан Африкийн британи бусчуудад зориулагдсан их сургууль. Хар тивд зүүний үзлийг хөгжүүлсэн Африкийн удирдагчдыг тэнд бэлтгэв. Зимбабвегийн эдийн засгийг сүйтгэсэн Роберт Мугабе тэдний нэг нь.

Дэлхий даяар эдийн засгийн уналтыг түгээсэн шившгийн эзэн нь Британийн их сургуулиуд мөн боловч голлох байр суурийг Лондоны эдийн засгийн сургууль (LSE) эзэлнэ. Тусгаар тогтносон Кенийн анхны ерөнхий сайд Жомо Кеньятта тэнд сурч байлаа. Түүний удирдлага дор Кенийн эдийн засаг Африк дахь хамгийн дорой нь байгаагүй нь үнэн авч авлигад автсан төрийн секторууд, импортыг орлуулах оролдлогууд нь гамшиг тарьсан. Иймийн учир нэг хүнд ногдох ДНБ нь нам, зарим жилд хасахтай гарч байв.

Ганын анхны ерөнхий сайд Кваме Нкрума ч бас Лондоны эдийн засгийн сургууль, Лондоны их сургуулийг төгсжээ. Гэхдээ тэрээр үүнээс аль эрт Пенсильвани дахь Линкольнийн их сургуульд радикалжсан байх магадлалтай. Социалист суртал ухуулгад гүн автсан Нкрума Ганадаа ирж бүгдийг төрийн өмч болгох "албадан аж үйлдвэржилтийг" эхлүүлэн, 10 жилийн төлөвлөгөө гэгчийг баталсан байна. Үр дүн нь хэдэн арван дамнасан саармаг өсөлт, авлига, их хэмжээний өр.

Эдийн засгийг сүйрүүлдэг боловсрол олгох тал дээр Америк ч мөн ижил. Пьер Трюдо марксизмтай анх Харвардад танилцсан ба докторын зэрэг авах гэж Лондоны эдийн засгийн сургуульд очив. Трюдо докторын зэргээ дуусгаж чадаагүй ч түүнд Лондоны эдийн засгийн сургууль зүүний эдийн засгийн ухааны бүтэн курс орсон юмсанж. Түүнийг засаглаж байхад Канад улсын инфляци, ажилгүйдлийн түвшин, үндэсний өр нь бүгд өсөж, цалин болон үнийн хяналтын арга хэмжээнүүд нэвтрэв.

Пакистаны ерөнхийлөгч, ерөнхий сайд асан Зульфикар Али Бхутто Калифорнийн их сургууль болоод Оксфордын их сургуулийг дүүргэсэн аж. Аль сургууль нь түүнд статист (Нийгэм, эдийн засгийн явдалд төрийн оролцоог дэмжих үзэл. Орч) эдийн засгийн ухааныг илүүтэй заав гэдэг нь тодорхой бус. Бхутто эрх мэдэлд хүрмэгцээ "Социализм бол манай эдийн засаг." гэж тунхаглан гурил, будаа, хөвөн, банк, ган, цемент, химийн үйлдвэрүүдийг нийгэмчилсэн. Ингээд эдийн засгийн өсөлт нь буурсаар 1.3% дээр мөлхөж байлаа.

Манай их сургуулиудын дийлэнх багш нар гадаадаас ирсэн оюутнуудынхаа тархинд хөнөөлт санаануудыг суулгадаг хэдий ч бусад орнуудад учруулсан зовлонгоо биеэрээ мэдэрдэггүй. Нэгэн баатарлаг хэр нь эмгэнэлтэй онцгой тохиолдол бол Дорно дахин, Африк судлалын сургуулийн багш, коммунист Малкольм Колдуэлл. Пол Пот хийгээд түүний цуст дэглэмийн шүтэн бишрэгч байсан Колдуэлл шүтээнтэйгээ биечлэн уулзахаар яваад ярилцлага хийсэн өдрөө алуулсан билээ.

Британийн сургуулиуд гадаадад зовлон, гуйранчлал л авчирдаг гэх дүрмээс гажсан тохиолдол бий юу? Бий. Сургуульд заалгаснаа үл тоон, эсрэг зүг рүү зүглэсэн хүмүүсийн тод жишээ бол Ли Куан Ю. Сингапурын амжилт нь Кембрижийн Фицуильям коллежийн төгсөгч Ли Куан Югийн гавъяа. Түүний эдийн засгийн багш Го Кенг Сви Лондоны эдийн засгийн сургуулийг мөн төгсжээ. Тэд нэгэн цагт социалист сэтгэлгээнд автсан байсныг Харолд Вилсоны "Ли бол манайхны нэг." гэж хэлж байснаас нь харж болно. Гэвч Ли, Го хоёр Британийн сэхээтнүүдийн савраас гармагцаа өөрсдийн оюунаараа бодож чадсан aгаад бодит ертөнцөд юмс тэс өөрөөр өрнөдгийг ажиглав. Британичуудын өөрсдөд нь өвлүүлсэн социализмаас ангижирсан тэд дэлхий дээрх хамгийн амжилттай эдийн засгийн нэгийг бүтээсэн юм. Олдвичийн ойролцоох амралтын өрөөндөө тухлах кардиган цамц өмссөн их сургуулийн багш нар Ли, Го хоёрын өөрсдөөс нь зам салсан явдалд харамсан толгойгоо сэгсэрч байгааг төсөөлөхөд бэрх биш.

Грекийн талаарх яриандаа эргэн оръё. Варуфакис зайлчихсан юм чинь байдал сайжрах байх гэж зарим хүн бодож болно. Харамсалтай нь түүнийг орлохоор томилогдсон Эвклид Цакалотос нь Оксфордын Хатан хааны коллежийн төгсөгч, нео-марксист нэгэн. Цакалотос докторын ажлаа Польш дахь сталинч аппаратчик явсан хүний удирдлага дор хийжээ. Хүн төрөлхтөнд учруулах британичуудын гай дуусах яагаа ч үгүй байна.

Жеймс Бартоломью /2015.07.25/

Орчуулсан: Мизес Монгол ТББ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2 цаг 42 мин ЭМГЭНЭЛ 2 цаг 51 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2 цаг 51 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2 цаг 52 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2 цаг 53 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2 цаг 54 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2 цаг 55 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 56 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 21 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 6 цаг 23 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 6 цаг 23 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 6 цаг 24 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 6 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 6 цаг 28 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 8 цаг 20 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 8 цаг 24 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 8 цаг 24 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 8 цаг 26 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 8 цаг 27 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 8 цаг 28 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top