x

Идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж эрүүл мэндээ хамгаалахыг дэмжинэ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг манай улсад айлчилж буй Олон улсын фитнесс, бодибилдингийн холбооны ерөнхийлөгч Рафаэль Сантонжаг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

Төрийн ордонд болсон уг уулзалтад Рафаэль Сантонжагаас гадна тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ральф Деселис, Монголын бодибилдинг фитнессийн хөгжлийн холбоооны ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Амарсайхан, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа нар оролцож хүн амын дунд дасгал хөдөлгөөнийг дэмжих, хөдөлгөөний хомсдолыг бууруулах, эрүүл идэвхтэй амьдрал, фитнесс, бодибилдингийн ач холбогдол, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

С.Чинзориг сайд фитнесс, бодибилдинг нь өсвөр үеийнхэн, залууст бие бялдраа хөгжүүлэх, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, эрүүл идэвхтэй амьдралыг эрхэмлэх, зөв зохистой хооллолтыг дэмжих чухал ач холбогдолтойг онцлоод Монгол Улс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн анхаарч, энэ хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээг өргөжүүлэх, хамрагдалтыг нэмэгдүүлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох замаар амьдралын зөв дадал хэвшүүлэхийг чухалчилж буйг хэлсэн. Тэрбээр “Засгийн газраас фитнессээр хичээллэж буй иргэдээ дэмжих зорилгоор зардлыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас даадаг тогтолцоо байсныг хуулийн өөрчлөлтөөр зогсоосон. Миний хувьд дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй амьдралын дадал хэвшлийг эрхэмлэж буй залуусыг дэмжиж Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулж фитнессийн зардлын тодорхой хувийг даатгалаас төлдөг байх зохицуулалтыг хийх нь зүйтэй гэж үздэг” хэмээгээд эрүүл мэндийн салбарт нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар барьж буй бодлого зорилтынхоо талаар товч танилцуулсан.

Рафаэль Сантонжа эгнээндээ дэлхийн 204 орныг нэгтгэсэн Олон улсын фитнесс, бодибилдингийн холбооны зорилго Эрүүл мэндийн сайдын баримталж буй бодлоготой адил байгаад талархаад идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж, эрүүл шим тэжээлтэй зөв хооллох дадал хэвшлийг иргэддээ бий болгох мэдлэг мэдээллийг өгөх нь юу юунаас чухлыг онцолж энэ чиглэлд Олон улсын фитнесс, бодибилдингийн холбоо хамтран ажиллах боломжтойг хэлж байлаа. Европт хүн амын насжилтын пирамид уруугаа харсан буюу хөгшчүүд хүн амын дийлэнх хувийг эзэлдэг болсон. Энэ хэрээр өндөр настай хүмүүс фитнесс, хөдөлгөөнийг эрхэмлэн идэвхтэй амьдрах, эрүүл байхыг илүүд үзэж байгаа тул тэдэнд зориулсан арга хэмжээг өргөжүүлэх шаардлага бийг ч ярьж байв.

Дэлхий нийтэд хүн амын нас баралтын 6.0 хувь нь хөдөлгөөний хомсдолоос хамааралтай ба хөдөлгөөний идэвхгүй байдал нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, цусны даралт ихсэлт, таргалалт зэрэг халдварт бус өвчнийг нэмэгдүүлдэг. Хөдөлгөөний хомсдолтой хүмүүсийг долоо хоногийн ихэнх өдөрт 30 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүстэй харьцуулахад халдварт бус өвчнөөр нас барах эрсдэл нь 20-30 хувиар илүү байдгийг судалгаагаар тогтоосон байна.

Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаанд халдварт бус өвчин давамгайлж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх, судасны өвчин, хорт хавдар, амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгүүд ордог. Артерийн даралт ихсэлтийн тархалтаар Монгол Улс Номхон далайн баруун бүсийн 37 орныг тэргүүлдэг. Халдварт бус өвчин, осол гэмтэл нь хөдөлмөрийн насныхны өвчлөл, нас баралтын гол шалтгаан болж хүн амын дундах нас баралтын 71 хувь нь халварт бус өвчний шалтгаантай, үүний 33 хувь нь харьцангуй сэргийлж болох өвчлөл эзэлдэг.

Манай улсад 15-аас дээш насны таван хүний нэг нь хөдөлгөөний хомсдолтой, хоёр хүний нэг нь нь ажлын байрандаа болон амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, суугаа идэвхгүй байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг. Мөн 15-аас дээш насны гурван хүний нэг нь илүүдэл жинтэй, таван хүний нэг нь таргалалттай байна. Илүүдэл жин болон таргалалт нас ахих тусам нэмэгдэж, 35-69 насны 10 хүн тутмын зургаа нь илүүдэл жин ба таргалалттай байна.

Хүүхдийн илүүдэл жин, таргалалтын өргөн хүрээний 2021 оны судалгаагаар 6-11 ба 13-17 насны бүлэгт илүүдэл жин, таргалалтын тархалт “маш эрчимтэй” нэмэгдэж байгааг тогтоосон. Мөн биеийн өндөртөө тохирохгүй илүүдэл жинтэй хүүхдийн үзүүлэлт тав хүртэлх насны хүүхдийн дунд “өндөр” байгаа юм. Тиймээс ЭМЯ-наас санаачлан “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 8 цаг 4 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top