x

Б.Лхагважав: Иргэдэд өгөх НӨАТ-ын буцаан олголтыг ахиулах ёстой

Бизнесийн удирдлагын доктор, эрхзүйч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Монгол Улсын нийт таmварын баазын 20-иод хувийг НӨАТ бүрдүүлж байгаа. Энэ системийн шинэчлэлийг анх нэвтрүүлсэн хүний хувьд та үр дүнгийнх нь талаар ямар бодолтой байдаг вэ?

-НӨАТ-ын шинэ системийн хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Татварыг маш өндөр хэмжээнд цуглуулдаг энэ систем ажиллаж эхлэхэд манай улс 1600 кассын машинтай байсан. Тэгвэл хоёр жилийн дараа 200 мянга болж өсөв. НӨАТ-ын шинэ систем хэрэгжиж эхлэхээс өмнө нийт мөнгөний 93 хувь нь бэлэн бус, долоохон хувь нь касс байсан. Харин 2018 онд 200 мянган кассын машинтай болоод тухайн үедээ 60-аад их наяд төгрөг тэмдэглэгдсэн. Өнгөрсөн оны байдлаар 400 мянган кассын машинтай болсон байна. Жилдээ 600 сая талон хэвлэж, 97 их наяд төгрөгийн ажил үйлчилгээ бүртгэгдсэн байгаа. НӨАТ-ын системийн үр дүнд 2016 онд татварын орлого 500 тэрбумаар давж байсан. Түүнээс хойш жил болгон татварын орлого нэг их наяд төгрөгөөс дээш давж ирлээ. Бүртгэлийн системээ иргэд болон аж ахуйн нэгжүүдийнхээ тусламжтайгаар хийчихсэн.

НӨАТ-ын шинэ систем ажиллахад иргэд, аж ахуйн нэгжээс 500 тэрбум, улсаас дөрвөн тэрбум төгрөг зарцуулж, ийм том системийг ажиллуулсны үр дүн өнөөдөр 97 их наяд төгрөгөөр тэмдэглэгдэж байна. Гэтэл МАН-ынхан энэ системийг унтраах гэж их үзсэн дээ. Эхний хоёр жилдээ үр дүн гарангуут систем маань тогтож чадсан. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр бэлэн бусын гүйлгээ 99.97 хувь болсон. Зөвхөн бэлэн мөнгөний гүйлгээ нь 0,03-хан хувьтай байна. Энэ бол НӨАТ-ын системийн нөлөө юм.

-НӨАТ бол анх гарч ирэхдээ далд эдийн засгийг ил болгох том хөшүүрэг гэж байсан. Гэтэл иргэдэд ердөө хоёрхон хувийн буцаан олголтыг өгсөөр ирсэн. Энэ нь иргэдийн НӨАТ-аа бүртгүүлэх идэвхид сөргөөр нөлөөлөөд байгаа юм биш үү. Арван хувийг нь тэр чигт нь буцаадаггүй юм аа гэхэд найман хувьд нь очвол татварын орлого харин ч нэмэгдмээр юм?

-Ерөнхий сайдын түвшинд гаргах ёстой шийдэл бол энэ л дээ. НӨАТ-ын буцаалтыг иргэн, аж ахуйн нэгж, төр гэсэн гурван субъект авч байгаа. Бид иргэнд буцаалт өгөхөөр системээ хийсэн. Өнөөдөр Монгол Улсад 1.2 сая иргэн хөдөлмөр эрхэлж цалин авч байгаа. Сард дунджаар нэг их наяд төгрөгийн цалин авдаг гэхээр жилдээ 12 их наяд төгрөг болно. Цалин дээрээсээ бүх татвараа төлөөд, гар дээрээ цэвэр мөнгөө авдаг. Тэгээд дэлгүүрт орохоороо бүх татвараа төлчихсөн цэвэр мөнгөнөөсөө дахиад арван хувийн татвар төлж байна. Тийм болохоор иргэдэд өгөх НӨАТ-ын буцаан олголтын хувийг ахиулах ёстой. Одоо иргэдэд НӨАТ-ын 20 хувь буюу орлогын хоёр хувийг нь буцаан олгодог. Үүнийг 30, 40, 50, 60 хувь болгон өсгөж, ялгавартай өгч болно. НӨАТ-ын бүртгэл мөнгөний урсгалыг зохицуулдаг. Улаанбаатарын гадна үйлчилгээ явуулж байгаа бол татварынх нь 70 хувийг нь буцааж өгч болно. Төв аймагт очоод дэлгүүрээс бараа худалдаж авахад 70 хувийг нь буцааж өгөх жишээтэй. Төр засаг иргэдээ орон сууцаар хангах нь Үндсэн хуулийн үүрэг. Төр энэ үүргээ биелүүлье гэвэл орон сууц, хашаа байшин худалдаж авсан хүмүүст НӨАТ-ыг нь 100 хувь буцааж өгч болно. НӨАТ-ын буцаалтуудын хамгийн гол оньс нь хар мөнгийг давхар илрүүлдэг. Газрын наймаа, авлигыг илрүүлье гэвэл тэнд нь НӨАТ-ыг 100 хувь буцаагаад өгчих хэрэгтэй. Энэ бол Ерөнхий сайдын тоглох хөгжмийн аялгуу юм.

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд НӨАТ-ын буцаалттай холбоотой ямар шийдэл байна вэ?

-Аж ахуйн нэгжүүд нь НӨАТ-ын хэрэглэгч бас дамжуулагч болдог. Бид 50 сая төгрөгийн босго гаргаж өгсөн боловч тэр нь тийм ч сонин биш. Хамгийн гол нь аж ахуйн нэгжийн НӨАТ-ын тайланг мөнгөн сууриар бүртгэх ёстой. Мөнгө орж ирсэн үед өгдөг татвар байхгүй юу. Компаниуд хоорондынхоо гүйлгээг мөнгөн сууриар хийгээд, хэзээ мөнгө орж ирнэ тэр үед нь татвараа төлөх ёстой. Ийм уян хатан аргыг АНУ, Японд хэрэглэдэг.

-Манайх яагаад мөнгөн суурь руу орохгүй байна вэ?

-Хуучин 30-аад жил явж ирсэн буруу хэвшлээсээ салахгүй байна. Миний бие 2006 онд Н.Баяртсайханыг Сангийн сайд байхад нь “Одоо мөнгөн суурин дээр шилжээч ээ” гэж өргөдөл өгч байсан. Гэтэл тэр үеэс хойш аль ч Сангийн яам хийсэнгүй, 20 жил өнгөрлөө. Нэг ёсондоо манайх Сангийн яаман дотроо өөрсдөө энэ бүртгэлийн ажилд будилаад, хуучны буруу процессоороо дахиж явуулаад байгаа юм.

-Гаалийн татвар дээр НӨАТ нэмж авдаг нь аж ахуйн нэгжүүдэд хүнд дарамт болдог шүү дээ. Мөнгөн сууринд шилжвэл гааль дээрх НӨАТ зогсох ёстой юу?

-Гаалийн татвар таван хувь, НӨАТ-ын арван хувь гээд нийтдээ 15 хувийг төлж байгаа. Одоо гааль дээрх НӨАТ-ыг зогсоох ёстой. Зөвхөн гаалийн татвараа төлөөд ороод ирнэ. Энэ чинь мөнгөн сууринд шилжчихээр компани бараагаа оруулж ирлээ, худалдаж борлуулсны дараа төлбөрөө шилжүүлнэ гэсэн үг. Ингэж уян хатан болж байгаа юм. Гэтэл манай улсад гаалийн таван хувийн татвар дээр НӨАТ-ын 10 хувийг нэмчихээр маш их мөнгө төлөхөөр харагддаг. Үүнээсээ болоод гааль дээр барааныхаа үнийг буулгадаг, янз бүрийн мэдүүлэг өгдөг. Гаалийн хамаг бузар булай энд л явж байдаг. Манай гаалийнхан ч олон улсад энэ буруу системээрээ онигоо болдог. Бусад улсын гааль улсын төсвийнхөө 2-3 хувийг л бүрдүүлдэг. Гэтэл манайх 30-50 хувийг бүрдүүлдэг гэж хэлээд шившиг болж байсан даа. Ямар сайндаа “Тэгвэл танай гааль буруу системээр явж, авлигын үүр уурхай болжээ” хэмээн хэлүүлж байхав. Ер нь гааль дээр ингэж их мөнгө авдгаа болих ёстой. НӨАТ-ыг татварын байгууллага авах нь зөв. Засгийн газар аж ахуйн нэгждээ энэ шинэчлэлийг хийгээд өгөхөд маш том реформ болно.

-НӨАТ-ыг хэрэглэгч, бас худалдан авагч нь төр. Тэгвэл төрийн худалдан авалттай холбоотой ямар реформ хийж болох вэ?

-Хэрэв Засгийн газар авлигаас салъя гэж үнэн сэтгэлээсээ бодож байгаа бол төрийн ажил үйлчилгээнд авч буй НӨАТ-ыг төр өөрөө 100 хувь буцааж авах ёстой. Учир нь төрийн ажил үйлчилгээ, төрийн хөрөнгө оруулалт дандаа тендерээр явагддаг. Жишээлбэл, 1.1 тэрбум төгрөгийн тендер байлаа гэж бодъё. Үүний НӨАТ нь 100 сая төгрөг байгаа шүү дээ. Тэгэхдээ тэр байгууллага 100 сая төгрөгөө буцааж авснаар дараа жилийн төсвийнх нь үндсэн суурь болох юм. Хэрэв 100 сая төгрөгөө дутуу авбал өөрсдөө хариуцлага хүлээнэ. Ингэж чадвал авлига байхгүй болно. Яагаад гэвэл НӨАТ-ыг 100 хувь буцаачихвал тендерийн арван хувийг авлигад өгдөг байдал алга болно. Энэ бол төрийн хувьд маш том реформ болно. Иргэн, аж ахуйн нэгж, төрийн хувьд ийм том реформыг хийж чадах юм бол 400 мянган кассын машин ажиллаж байгаа систем гайхалтай сайхан үр дүнд хүргэнэ.

-Ер нь НӨАТ бол иргэдийг тонож байгаа нэг хэлбэр гэдэгтэй та санал нийлэх үү?

-Тэгэлгүй яахав. Одоо бид иргэдээсээ хулгайлдаг, татвараас бултдаг гэсэн хуучин коммунист онолоо хаях ёстой. И-баримтаас жилд бараг 700 сая талон хэвлэгдэж, 100-гаад их наяд төгрөгийн орлого бүртгэгдэж байна. Иргэд үүнээс 234 тэрбум төгрөгийг нь буцааж авч байгаа. Өнгөрсөн жилийн тайлангаар НӨАТ-аар 1.7 их наяд төгрөгийн орлого олсон. Зөвхөн иргэд 1.1 их наядыг нь бүрдүүлж өгсөн. Харин цаана нь үлдэх 600 тэрбумыг аж ахуйн нэгж бүрдүүлж өгч байгаа. Нарийндаа иргэдийн гар дээрх цэвэр орлогоноос авдаг татварыг аль болох нэг рүү тэмүүлүүлдэг байх ёстой. АНУ, Японд бол иргэдээс 1-1.5 хувийн татвар л авч байгаа. НӨАТ гэхгүйгээр худалдааны татвар гэж нэрлэдэг. Францад 1957 онд НӨАТ эхэлсэн. Дараа нь европын улсад арван хэдэн жил явсан. Ингээд АНУ, Япон хоёр худалдааны татвар хэлбэртэйгээр хэрэгжүүлсэн. Гэхдээ нэг хувиас хэтрүүлээгүй. Яагаад гэвэл эдгээр улсад хувь хүний орлогын албан татвар өндөр. АНУ-д гэхэд дунджаар 30-40 хувь байгаа. Харин худалдаанаас авдаг татварыг аль болох бага өгөөд тэнцүүлэхээр 41 хувь болно. Иймэрхүү жишээ европын орнуудад бий. Харин бид 16 төрлийн татвар төлж байгаа. НӨАТ нь бүртгэл тал руугаа явахаар нөгөө 15 татварынхаа орлогыг ихэсгэж байгаа юм. НӨАТ бүртгэдэг болсноос хойш манай бусад татварын орлого өндөр байдаг. Энэ бол татварын систем, татварын байгууллага мундагтаа биш. Ерөөсөө НӨАТ-ын системийн үр дүн.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 5 цаг 30 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 6 цаг 6 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 6 цаг 15 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 6 цаг 37 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 6 цаг 47 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 7 цаг 54 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 9 цаг 9 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н...
Top