x

Гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь: Тоо ба чанар

УИХ-ын даргын захирамжаар тойрогтоо ажиллахаар явсан гишүүд энэ долоо хоногт эргэн ирж тайлангаа тавина. Тодорхой  хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах, гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлаар тойргийнхоо иргэд, сонгогчдод мэдээлэл өгч тэдний байр суурийг сонсохоор явсан гишүүд томилолтынхоо үр дүнг УИХ-д эргэж тайлагнах учиртай.

Сонгогчдын олонхи, тэр дундаа улс төр судлаачид, улс төрийн намуудын зүгээс одоо ашиглаж байгаа сонгуулийн тогтолцоог өөрчлөх, пропорциональ, мажоритари хосолсон холимог тогтолцоог хуульчлах дээр санал нэгтэй байгаа ч гишүүдийн тоон дээр санал зөрүүтэй харагдаж байна. Тиймээс энэ удаа зөвхөн гишүүдийн тоон дээр анхаарлаа хандуулъя.

Улс төрийн намуудын хувьд олонхи нь гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв гэж үзэж байгаа ч 152 гэдэг тоон дээр эргэлзэж байна. Шалтгаан нь ихэнхдээ төрийн зардал буюу төсвийн ачаалал нэмэгдэнэ гэдгээс болгоомжилж байна. Үүнээс илүү иргэдийн зүгээс ирэх сөрөг сэтгэгдэл, эсэргүүцэл, шүүмжлэлээс болгоомжилж байгаа нь олонхи байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг дагалдуулж гаргасан зардлын тооцоон дээр гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлсний дараа тэдний туслах, зөвлөх, бие төлөөлөгчийг оролцуулаад 300 гаруй хүний орон тоо нэмэгдэх тооцоог танилцуулсан байна лээ. Нэг гишүүнийг дагаж ойролцоогоор дөрвөн хүний /туслах, зөвлөх, бие төлөөлөгчийг оролцуулаад/ ажлын байр бий болно гэсэн үг. Гэвч Энэ бол хүрэх үр дүнтэйгээ харьцуулахад тийм ч том тоо биш. Харин үүнээс гарах үр дүн хамгийн чухал нь.

Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд парламентын нэр хүнд, тэнд ажиллаж байгаа УИХ-ын гишүүд, улс төрийн намуудын рейтинг шалдаа буусантай холбоотойгоор иргэдийн зүгээс “Зуун ямаанд 60 ухна”, “Одоо байгаа 76-гаа яая гэж байж юун дахин нэмэгдүүлэх вэ?” гэсэн бухимдал  сонсогддог. Гол сэдэл нь өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон гэмт хэргийн чанартай үйлдлүүд, үүн дээр хууль хяналтын байгууллагуудын явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой харагддаг.

Харин парламент буюу УИХ хэвийн үйл ажиллагаа явуулах, хууль тогтоох үүргээ гүйцэтгэхэд одоо байгаа гишүүдийн тоо буюу парламентын бүрэлдэхүүн хангалттай юу гэдэг дээр огт анхаарлаа хандуулдаггүй. Тодорхой хэлбэл, УИХ-ын гишүүн гэдэг чинь дархлагдсан хулгайч юм байна, хууль, шүүхийнхэн хүртэл гарч хүрч чаддаггүй юм байна, хэн яах гэж тэдэнд ийм эрх дархыг олгосон юм бэ? Иргэд ер нь юуны төлөө сонгуульд оролцдог юм бэ? гэдэг бухимдал хуримтлагдсаар ийм болжээ.

Гэвч энд нэг зүйлийг тодруулахад парламент гэдэг бол ард түмний төлөөлөл. Ардчилсан нийгэмд хүний сонгох, сонгогдох эрхийг хуулиар хязгаарладаггүй. Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж эрхээ хязгаарлуулсан ялтан, сэтгэцийн өвчтэй этгээдээс бусад Монгол Улсын насанд хүрсэн бүх иргэн сонгох болон сонгогдох эрхтэй. Сонгууль ардчилсан байхын утга учир нь энэ. Товчхондоо хэн сонгогчийн итгэлийг олж, санал цуглуулж чадна, тэр хүн тэднийг төлөөлөх эрхтэй болдог. “Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай” гэдэг ч ард түмнийг төлөөлөх эрх буюу мандат аваад УИХ-д орж ирсэн хэн гуай ч гэсэн парламент дотор яг ижил саналын эрхтэй. Тийм учраас парламент олонхиороо шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл, 39 хүн кноп дарахад л асуудал шийдэгддэг. Тэдний хэн нь хэн байх нь огтоос чухал биш. Гэтэл тэнд улс орны хувь заяа, ирээдүй хойч, хөгжлийн бодлоготой холбоотой маш олон шийдвэр гардаг. Ердөө 39-хөн хүний саналаар шүү дээ.

Гэтэл энэ шийдвэрүүдийг парламент руу оруулдаг мэргэжлийн байнгын хороод дээр буулгаад үзвэл бүр ч эмзэг тоо гарна. Нэг байнгын хороо 20 гишүүнтэй гэж тооцоход 11 гишүүний саналаар шийдвэр гарна. Гэхдээ байнгын хорооны ирц 100 хувь байгаа тохиолдолд шүү дээ. Хэрэв ирц 50+1 хувь байвал 11 гишүүний зургаа нь дэмжсэн тохиолдолд УИХ-ын шийдвэр болоод гарчихдаг. Тиймээс л манай парламентыг “давжаа парламент” гэж нэрлээд байгаа юм.

Тиймээс гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал ямагт эхний асуудал байсаар ирсэн. Арван жилийн өмнө ч ингэж ярьж, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя гээд явж байсан. Ихэнхдээ 120-150 гэсэн тоо яригддаг. Тэр нь нэгдүгээрт хүн амын тоо, хоёрдугаарт парламент үйл ажиллагаагаа явуулах ердийн чадамж буюу бүтэц бүрэлдэхүүний асуудалтай холбоотой. Манайхтай ойролцоо хүн амтай, парламентын засаглалтай орнуудын парламентын гишүүдийн тоо 130-190 орчим гэдэг тоог бараг 10 жилийн өмнө танилцуулж байсан. Гэтэл бас манайхаас 10-20 дахин, 100 дахин их хүн амтай орнуудын хувьд ч гэсэн энэ тоо 300-400-гаас хэтэрдэггүй. Гэхдээ мэдээж хоёр танхимтай парламентын хувьд шүү дээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байхад хуулийн ажлын хэсгийн нэг гишүүн танилцуулж байсан. Ардчилал хамгийн их хөгжсөн Скандинавын орнуудад парламентын гишүүдийн дундаж тоо буюу хамгийн зохистой харьцаа 162 байна. “Ажиллагаатай ардчилалтай” буюу ардчилал хөгжиж буй орнуудын хувьд энэ тоо дунджаар 134 байна. Харин манай улсын хувьд “Алдаатай ардчилалтай” гэдэг ангилалд багтаж байна аа гэж.

Тэгэхээр нэгдүгээрт, парламентын бүрэлдэхүүн буюу гишүүдийн тоо багасах тусам ардчиллын чанар унадаг байх нь. Хоёрдугаарт, биднээс өмнө парламентын тогтолцоонд шилжээд /манайх гэхэд байнгын ажиллагаатай парламенттай болоод гучхан жилийн нүүр үзэж байна/, хөгжүүлээд, төлөвшүүлээд ирчихсэн орнуудын бэлээхэн жишээ байна.

Харин бид нэг зүйлээр тэднээс ялгаатай нь парламенты буюу УИХ-ын гишүүдийг “дарга” гэж ойлгодог. Тэд нь өөрсдөө хүртэл бидний энэ хандлагад автаад бидний өмнөөс шийдвэр гаргах, бидний өмнөөс хариуцлага хүлээх, мөн бидний өмнөөс илүү сайхан амьдрахыг чухалчилдаг болчихсон. Яагаад гэвэл тэд хэтэрхий цөөхүүлээ учраас, шийдвэр гаргалт дээр нэг хүний санал хэтэрхий их жин дарж байгаа учраас өөрсдийгөө “бусдаас илүү” буюу “ялгаатай” гээд итгэчихсэн.

Үүнийг өөрчлөхийн тулд гишүүдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Бүр 150 биш, 300 болгосон ч алдах зүйл байхгүй. Ингэж байж тэд “Би мэднэ, би шийднэ” биш, “Би хэний өмнөөс энд сууж байгаа билээ, хэн намайг энд суулгалаа” гэдгийг ухамсарлах болно.

Б.СЭМҮҮН 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
S&P агентлаг Засгийн газрын төсвийн бодлогыг эергээр үнэлж, тогтвортой үргэлжлүүлэх нь зүйтэй гэв 8 мин Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр 20 мин Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэвэл огцруулах асуудал дахиад үүсч магадгүй 46 мин Монгол Улсын зээлжих зэрэглэл “BB-, тогтвортой” болж, 13 жилийн дээд түвшинд хүрлээ 12 цаг 41 мин Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг эхлүүллээ 12 цаг 44 мин Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонголоо 12 цаг 44 мин “Nvidia”-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуан Өмнөд Солонгост айлчилж байна 15 цаг 14 мин Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээрт гарын үсэг зурав 15 цаг 16 мин АНУ-д хүн дүрст “NEO” гэрийн роботын урьдчилсан захиалга эхэллээ 15 цаг 17 мин 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүүлж олгож байна 15 цаг 18 мин Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг сайжруулах зорилготой форум болж байна 15 цаг 18 мин АНУ, Хятад худалдааны маргаанаа зөөлрүүлж, тариф бууруулахаар тохирлоо 15 цаг 46 мин Савласан усны эзэн технологийн магнатуудыг гүйцэж, Хятадын баячуудыг тэргүүллээ 16 цаг 2 мин Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцов 16 цаг 4 мин “Гишүүн асанд 12 сарын тэтгэмж олгох” заалтыг хүчингүй болгуулах санал УИХ-д хүрлээ 16 цаг 5 мин Хятад “Шэнжөү-21” жолоодлогот хөлгийн багийн гишүүдийг танилцууллаа 17 цаг 4 мин С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцээрийг баталгаажуулах хэрэгтэй 17 цаг 11 мин Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын зураг төслийг батлав 17 цаг 16 мин СХД-ийн 129 дүгээр сургуулийн орчмын авто замын ажил 11 дүгээр сард дуусна 17 цаг 19 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”-ийг УИХ-д өргөн барив 17 цаг 20 мин
iИх уншсан
Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль... М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээ... Урлахуй ухааны танхимыг бурханч лам Г.Пүрэвбатын нэрэмжит бо... Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр Монголд 13 дахь жилдэ... УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд...
Top