x

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиас давсан дур зорго ба Д.Монголхүүд оногдуулсан ял

Өнгөрөгч мягмар гаригт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр нэгэн сонирхолтой шүүх хурал болов. Шүүх хурлыг шүүгч Т.Өсөхбаяр даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Ж.Эрдэнэбимэг, Б.Ариунхишиг нар ажиллав.

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь иргэн Д.Монголхүүг шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаандаа гарван сарын дотор хоёр удаа зөрчил гаргасан шалтгаанаар /прокурор үүнийг нь “ноцтой зөрчил” гэж үзсэн/ хорих ялаар сольсон анхан шатны шүүхийн шийдвэрийн эсрэг түүний өмгөөлөгч Б.Баяраагийн гаргасан гомдлыг хэлэлцэв.

Тодруулбал, иргэн Д.Монголхүү нь зорчих эрх хязгаарлах /цахим гав/ ялаар шийтгэлээд байхдаа буюу өнгөрөгч нэгдүгээр сарын 15-нд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргаж өгсөн маршрут зөрчсөн, хоёрдугаар сарын 25-нд цахим гавны цэнэг дуусгасан зөрчил гаргасан бөгөөд энэ нь хуульд заасан “гурван сарын дотор хоёр удаа зөрчил гаргасан” ноцтой зөрчилд тооцогдож, прокурорын хүсэлтээр шүүх ялыг хүндрүүлэн хорих ялаар сольсон байна.

Сануулахад, NoDoubleStandard, NoWar хөдөлгөөний оролцогч Д.Монголхүүг “цагдаагийн биед халдсан” хэргээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс 12 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн юм. Ялын хугацаа энэ оны аравдугаар сард дуусах ёстой бөгөөд энэ хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон байдаг.

Гэвч цагдаагийн байгууллагаас Д.Монголхүүг хүч хэрэглэн баривчлах үед өмнө авсан гэмтэл (эгэмдээ хагалгаа хийлгэж, хадуулсан) сэдэрсэн тул өнгөрөгч нэгдүгээр сарын 15-нд Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр прокурорын зөвшөөрлөөр 24 цагийн хугацаатай дүүргийн нутаг дэвсгэрээс гарсан бөгөөд тухайн үед нь шийдвэр гүйцэтгэх байгууллагаас түргэн тусламжийн маршрут буюу зөвхөн Нарны замаар зорчиж Гэмтлийн эмнэлэгт очих маршрут зааж өгсөн байна. Ингээд Д.Монголхүү нь Гэмтлйн эмнэлэгт үзүүлчихээд буцахдаа “Модны хоёр”-ын буюу маршрутад заагдаагүй замаар зорчсон гэдэг эхний зөрчил бий болжээ.

Мөн хоёрдугаар сарын 25-нд “цахим гавны цэнэг дуусгасан” гэдэг хоёр дахь зөрчил гарчээ. Тухайн үед Д.Монголхүү цахим гавны зөөврийн цэнэглэгч буюу “powerbank”-аа хулгайд алдсан байсан бөгөөд найзуудтайгаа төрсөн өдөр тэмдэглэж яваад шөнө гэртээ ирэхэд нь гавны цэнэг дууссан байсан. Гэртээ ирээд цэнэглэх хооронд гурван цаг орчим ШШГБ-ын хяналтаас гарсан байна. Энэ хоёр дахь удаагийн зөрчил болсон аж. Дээрх шалтгааны улмаас анхан шатны шүүх түүнд оногдуулсан “зорчих эрх хязгаарлах” ялыг өөрчилж, хорих ялаар сольсон байдаг. Харин түүний өмгөөлөгч нь дээрх хоёр зөрчлийг шүүгдэгчийн санаатай хийсэн үйлдэл биш, ноцтой зөрчилд тооцох ёсгүй хэмээн үзэж, хорих ялыг өөрчлүүлэхээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.

Мөн шүүх хурлын үеэр иргэн Б.Баяраа “Анхан шатны шүүх хурал дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан Д.Монголхүүг Гэмтлийн эмнэлэгт үзүүлээгүй гэдэг худал мэдээлэл гаргасан. Үүний тулд түүний Гэмтлийн эмнэлэгт очсон маршрутыг хяналтын самбар дээрээс устгаж, шүүхэд хуурамч нотлох баримт гаргасан. Тиймээс давж заалдсан гомдлыг хэлэлцэж шийдвэрлэсний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтнуудын “Хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, шүүхэд худал мэдүүлэг өгсөн” үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр прокурорын байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн.

Харин шүүх хуралдаан зөвхөн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд асуудлыг хэлэлцсэн бөгөөд цахим гавны цэнэг дуусгасан үйлдэл нь баримтаар тогтоогдсон, харин маршрут зөрчсөн гэх эхний зөрчил тогтоогдоогүй хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод Д.Монголхүүд өмнө оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх, ингэхдээ цагдан хоригдсон 36 хоногийг ялын хугацаанд оруулж тооцохоор шийдвэрлэв.

Шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн зүгээс гаргаж тавьсан, шүүгч болон яллагч талын хооронд ширүүхэн маргаан дэгдээсэн нэг зүйл бол “Шүүхийн шийдвэрээр оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлөхдөө маршрут тогтоосон явдал нь хэний шийдвэр байсан бэ?” гэдэг асуулт. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173.1-д заасан үндэслэлүүдээр прокурорын зөвшөөрлөөр ахлах шийдвэр гүйцэтгэгч ялтны зорчих эрхэд тогтоосон хориглолт, хязгаарлалтыг 30 хүртэл хоногийн хугацаанд өөрчлөх” эрхтэй бөгөөд үүнд нь “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүхээс тогтоосон бүсэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй бол” гэдэг үндэслэл багтдаг юм байна. Энэ дагуу прокурорын зөвшөөрлөөр ШШГБ-ын ажилтан ялыг түр хугацаагаар буюу 24 цагийн хугацаатай өөрчилжээ. Ингэхдээ маршрутыг хэн тогтоосон бэ? гэдэг асуулт гол зөрчлийг үүсгэв.

Учир нь ял эдлүүлэх хүрээг зөвхөн шүүхийн шийдвэрээр тогтоодог бөгөөд шүүх тухайн дүүргээс гарахыг хязгаарлах ял оногдуулсан байхад ШШГБ ялыг түр өөрчлөхдөө зорчих маршрутыг тодорхойлсон явдал нь шүүхээс давсан үйлдэл болсон хэмээн үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хүчингүй болгосон юм. Товч бөгөөд тодорхой хэлбэл, иргэн Д.Монголхүү хууль зөрчсөн буюу зөрчил гаргасан бус, харин ШШГБ өөрөө эрх мэдлээ хэтрүүлэн хуулиас давсан шийдвэр гаргасан гэж үзсэн билээ.

Гэвч энд нэг асуулт үлдээд байна. Монгол Улсын хэмжээнд шүүхийн шийдвэрээр зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн 3000 гаруй ялтан байдаг аж. Тэгвэл тэдний хэдийнх нь ялыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөрчилсөн, мөн тэднээс хэд нь Д.Монголхүүтэй адил ШШГБ-ын дур зорго, хуулиа давсан шийдвэрийн хохирогч болсон бэ? Тэд бүгдээрээ Д.Монголхүүгийн адил шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхээ эдэлж чадсан үү? Хэдийг нь шүүх засч залруулсан бол? Д.Монголхүүгийн “кэйс” бол олны танил "паблик фигур" гэдэг утгаараа олон нийтийн анхааралд өртөж, ил гарсан ганцхан тохиолдол шүү дээ.

Жич:

ШШГБ-аас гаргасан мэдээллээр Монгол улсад 2023 оны тавдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар (оны эхний дөрвөн сарын хугацаанд) зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх явцдаа зөрчил гаргасан үндэслэлээр шүүх хорих ялаар сольсон 117 ялтан байна.

Б.СЭМҮҮН  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2 цаг 28 мин ЭМГЭНЭЛ 2 цаг 37 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2 цаг 37 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2 цаг 38 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2 цаг 39 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2 цаг 40 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2 цаг 41 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 42 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 7 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 6 цаг 9 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 6 цаг 9 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 6 цаг 10 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 6 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 6 цаг 14 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 8 цаг 6 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 8 цаг 10 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 8 цаг 11 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 8 цаг 12 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 8 цаг 13 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 8 цаг 14 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top