x

Хэний цаг ирвээс...

Хэний цаг ирвээс...

-дуун-

Сайхан цаг ирж байна. Гэхдээ амаргүйхэн ирж байна. “Ирсэн байна, таминь ээ” хэмээн хашгирах гэтэл цасан шуургаар нүүр таглана, “Энэ мөөн, яг ирчихлээ шүү дээ” гээд дуулан алдтал элсэн хуйгаар ам бөглөнө. 

Гэхдээ л эргэлт буцалтгүй урин цаг ирж байна. Хичнээн удаа цас шамрагаар хөндөлдсөн ч, хэдий чинээн шороон шуургаар чагталсан ч урин цаг ирдгээрээ ирж байна. Сайн байна уу, урин цаг аа!

Цаг бүхэн өөрийн зөвтэй. Цагийн салхийг эргүүлсэн баатрууд гэж байхад цагийн салхинд хувийн дарцгаа дэрвүүлэн ашиг хонжоо хайгсад бас бий. 

Баатрууд чимээгүй амьдардаг учраас тэдний баатарласныг байтугаа амьд байсныг нь анзааралгүй өнгөрөх нь олонтаа. 

Харин ашиг хонжооны дарцагаа хийсгэгчид тэдний оронд индэрт гарах нь цөөхөнгүй ээ. Тэд хорлол дайсны хорлолоос үлэмж. Дайсан алахаар ирснээ нуудаггүй учраас аливаа хүн амиа, нутгаа хамгаалахад бэлэн угтдаг. Дайснаараа харагддаг дайсан болбоос нөхрийн багтай өстнөөс ариун, тэнгэрийн илд шиг шударгуу. Түүнд болоод түүнийг илтэд бүтээсэн шударга хилинцийн үйлийн үрийг хүндэлмү!

Сайн цагийн салхийг авчрагсад чимээ, амиагүй алга болдог. Хүмүүс салхийг биш дарцгийг хардаг болохоор тэр.Ийм учраас, гавъяа горилдоггүй, өөрөө харагдахыг хүсдэггүй баатрууд л цагийн салхийг эргүүлдэг. Харин алдар хүндэд дурлагч, ашиг хонжоо хайгч нар цагийн салхи болдоггүй. Түүний оронд туг дарцаг болж хийсч, дэрвэдэг. 

Цагийн сургамж нь “дарцаг” бүхнээс сэрэмжлэхийг, тэд зүгээр л цагийн салхиар тоглож байгааг сануулан байнам. 

Цагийн салхийг сонсож сурагтун. Их шуурга үг хэлдэггүй, хашгиран түрхрэн оддог. Яг л үерийн ус хөрсийг тэтгэхийн орон арчин урвуулдаг шиг. Харин зөөлөн салхи шивнэн, шивнэн хуучилдаг. Яг л зөөлөн хур ургамлыг тэтгэн амилуулах лугаа адил. Анзааран чагнаваас урин цагийн салхи ийнхүү хүүрнэх бөлгөө.

Хамаг амьтны тусын тухайд

Хашгирсан болгон нигүүлсэгч бус

Хар явдал, бараан мөр өө

Халхалж мэхэлсэн нь хэдхэн бус

 

Эх орны ариун тугийг

Хийсгэсэн бүхэн ариун бус

Элдэв хорлолын бузар тайзандаа

Хөшиг болгосон нь нэгхэн бус

 

Олон түмний ариун нэрээр

Орилсон бүхэн шударгуу бус

Орь биеийн шунал хүслээ 

Ороосон явах нь ганцхан бус

Гэхдээ цагийн дарцагтай бүхнийг сөрөх салхи дутах нь олон. Сайн мууг мэдээд байлаа ч тамир хүрэхгүй нь нэн үлэмж.

Тээр жил, миний хүүхэд ахуйд манай суманд нэг “бурхангүй хүн” шилжин ирж байлаа. Бурхангүйчүүдийн гол ундаа болсон хатуу идээнд дуртай бас. Муу эмээгээс маань хүртэл архи нэхэж, нэхэх мөрөөрөө нэхэхгүй, өөр шигээ Бурхан шүтэхгүй байхыг шаардан, “зул өргөж байгаа шар тосоо өөрөө ууж бай” хэмээн шахамдуулдагсан. Аргаа барсан эмээ маань, түүний сургаар зулаа үлээх шахан тэвдэх. Хөөрхий тэрбээр “Ийм амьтдын цаг ирсэн юм чинь яалтай билээ” хэмээн залбирдагсан. Тэнгэрийн муухай арилдаг шиг тэр “дарцаг-хүн” нэг л мэдэхэд үгүй болчихсон байсан. 

 

Үзэл санааны ариун тэнгэрээ

Үзэж, таньсан оюуны сансар аа

Үүл, манан төөрөгдлийн сүүдрээс

Үргэлж ариусган цэлмээх ёстой

 

Харин өөртөө салхи болоод

Харанхуйн үүлээ өөрөөсөө хөөвөл

Хаанаас ч дэрвэсэн хэний ч далбаа

Халхалж чамайг хүчрэхээ болино.

 

Хэрвээ бид салхи болвол

Хийсгэж чадна хийморийн дарцгаа

Хэн нэгний хуурамч далбааг ч

Хийсгэн арилгана, өөрийн тэнгэрээс

 

Харин нэг л гэгээн өглөө Бурхан эргээд ирчихсэн байсан. Хэн бээр Бурханыг эргүүлж авчирснийг мартжээ. Нээрээ, хэн Бурханыг бидэнд эргүүлж авчирлаа?  Ерөөсөө Бурхан хаашаа ч яваагүй, бид л түүнийг харахаа байчихсан ч юм болов үү? Олон түмний билгийн нүдний наагуур улааны хөшиг татаад Бурханыг нуучихсан юм биш үү? Тийм аваас, хэн л тэр хөшгийг хуу татан шидлээ дээ? Бас л мартжээ. Харин улаан хөшиг татсан тэр улсыг, “Бурхан байхгүй” гэж хэлсэн цагийг сайн санаад байх ажгуу. 

Энэ чинь тэгээд, муу нь дурсагдаж, сайн нь мартагддаг хорвоо юм уу ? Тиймээ, муу үйлийг давтахгүй тулд, мөнхөд хашрахын тулд мартуулдаггүй ертөнц авай. Харин сайн нь үйл тоолшгүй, анзааршгүйгээр дэлгэрэхийн төлөөнөө үл анзаарагдах бөлөөг. Сайн үйл бол хорвоогийн хэмнэл нь өөрөө юм. Зүрхний хэм алдагдах нь мэдэгдэн зовиур болдог бол зөв цохилох нь үл анзаарагддаг шиг буянт үйлсүүд чив чимээгүй орчих билээ. Аз жаргал ч тэр мэт. Түүнийг байхад анзаардаггүй ч явчихаар нь үгүйлэн гансардаг аа. 

Бусдын зовлон зарим хүнд энэрэхүйн сэдэл болдог бол зальтай зайтай өөр нэгэнд өөрөө алдарших гишгүүр болох нь ч бий. Орон гэргүйчүүд, хог дээр амьдардаг ядууст хичнээн хүн хоол хүргэж, хувцас илүүчилснийг бид мэдэхгүй, мэдсэн ч мартсан. Харин хэн хэн тэднийг энэрэгчийн дүрээр алдаршин сонгогдсон, насны хоолондоо хүрснийг бодохоор танил танил дүрс нүдний өмнүүр жирэлзнэм бөлгөө. Буянтан нь салхи бачтан нь дарцаг гэж тэр бөлөөг.

Салхинд дэрвэх дарцгийг бус салхийг харагтун. Тэгвэл төөрөлдөхөө болино. Урин цаг ирж байна. Тэр цаг дахин дахин ирэхийн шалтгаанаар хэзээд буцна. Харин салхийг нь харсан болгон өнө мөнхийн урин цагт орших билээ.

2023 оны Тавдугаар сарын 10

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 1 цаг 24 мин ЭМГЭНЭЛ 1 цаг 33 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 1 цаг 33 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 1 цаг 34 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 1 цаг 35 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 1 цаг 36 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 1 цаг 37 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 38 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 5 цаг 3 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 5 цаг 5 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 5 цаг 5 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 5 цаг 6 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 5 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 5 цаг 10 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 7 цаг 2 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 7 цаг 6 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 7 цаг 6 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 7 цаг 8 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 7 цаг 9 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 7 цаг 10 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top