x

Хөгжлийн банкны шүүх хурал: 15 өдөр, 15 онцлох үйл явдал

Улаанбаатар чуулгад 2023.04.17-ны өдөр Хөгжлийн банкинд хамааралтай нэр бүхий 84 шүүгдэгчид холбогдох шүүх хурал эхэлсэн. Уг нээлттэй шүүх хурлын ажлын 15 дахь өдрийн онцлох 15 үйл явдлыг хүргэж байна.

1. Монгол Улсын түүхэнд урьд хожид ийм нүсэр бүрэлдэхүүнтэй шүүх хурал хийгдээгүй. Нийт 80 иргэн, 4 хуулийн этгээд шүүгдэгчээр, 100 гаруй өмгөөлөгч, 6 прокурор, 3 шүүгч, 30 гаруй гэрч, шинжээч, иргэний хариуцагч, нэхэмжлэгч, шүүхийн нарийн бичгийг оролцуулаад 200 хол давсан оролцогчид цугласан.

2. Гайхалтай нь шүүх хурал эхлэхэд шүүгдэгч, өмгөөлөгч нарын зүгээс эрүүл мэндийн болон бусад хувийн хүндэтгэх шалтгаан, ажлын шаардлагаар хурал хойшлуулах нэг ч хүсэлт гаргаагүй төдийгүй ирц 100 хувь бүрдэв. Энэ нь сошиалаар хэдэн сар нүдүүлж, залгуулаад УИХ-ын нээлттэй сонсголоор улс төрийн шүүлтэд орж залхсан шалтгаанаар албан ёсны шүүхээр аль нэг талдаа шийдүүлье гэсэн хүлээлттэй холбоотой. Нөгөө талаар шүүхээр ус тос, үнэн худал, зөв буруугаа нэг мөр шийдвэрлүүлье гэх итгэлтэй ч холбоотой байх.

3. Шүүх хурлыг олон нийтэд ил тод нээлттэй зохион байгуулсан нь олон талын ач холбогдолтой байлаа. Ямартаа ч хөшигний ард хэн нэгэнд ял завшуулсан, эсхүл хилсээр ялласан гэх хардлага төрөхгүй. Цаашид олон нийтийн эрх ашгийг хөндсөн албан тушаалын гэмт хэргийг нээлттэй шийдвэрлэдэг жишиг тогтоох шанг татлаа. Өмнө нь ихэнхидээ шүүхийн нээлт, хаалтыг харуулсанаа “нээлттэй” гэж гурилддаг байв.

4. Шүүгдэгч нар мэдээж өөрийгөө зөвтгөж мэдүүлэг өгөх эрхтэй ч энэ нь заавал тэдний хэлсэн бүгд үнэн зөв гэсэн үг биш. Тэгээд ч шүүх шийдвэрээ нотлох баримтад үндэслэн гаргана.Шүүгдэгч нь худлаа ярьсаныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй байх баталгаатай төдийгүй өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Харамсалтай нь шүүгдэгчийн эхний мэдүүлэгтэй зэрэгцээд сошиал, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр тэдгээрийн үгийн өө бүр дээр зохион байгуулалттай гэмээр харлуулж гөвж эхэллээ. Үр дүнд нь шүүхийн хэлэлцүүлгийн дараагийн шатнаас шүүгдэгч нар тайлбар өгөхөөс татгалзаж, хариулт нэмж өгөхгүй гэж амаа хамхиж эхэлснээр олон нийт өөрсдөө шүүхийн процессыг хагас хаалттай хэлбэрт шилжүүлэв. Шүүгдэгч нар “мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, тайлбартаа үнэн зөв мэдүүлсэн тул нэмж тайлбар өгөхгүй” гээд сууж эхэллээ. Хүчээр яриулалтай нь биш, хүний эрхийн асуудал.

5. Хүн амины гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хоригдогч Д.Махбал нь шүүх хуралд гав зүүж, цагдаагийн шууд хяналтанд оролцсон. Хийсэн гэмт хэрэгтээ зохих ял шийтгэлээ эдэлж байгаа. Сошиал сүлжээнд түүнийг суллагдсан байна гээд шуугиад эхэлмэгц хорих ангид байгааг харуулах зорилгоор үсийг нь хусч орхив. Хорих ангийн хүний эрхийн мэдрэмж 0.

6. Шүүхийн процессын ноцтой зөрчил гараагүй тул өөлье гэвч үг олдохгүй нь. Шүүхээс хэргийн оролцогч нарт үг хэлэх хангалттай боломж олгож, зохих завсарлага өгч, шүүгдэгч нарыг ялын дүгнэлт сонсгох шатанд удаан хугацаагаар босч зогсох шаардлага тавьсангүй. Угаас олон хүнийг хүчээр барихад хэцүү бөгөөд энэ шүүх хурал 5 дугаар сард бүтэн үргэлжлэх болов уу.

УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр “УИХ-ын гишүүнийг халдашгүй байдалтай нь хамт цагдан хорьж ял шийтгэх, мөн 3 хоногт 10 тэрбум төгрөг шүүхийн дансанд байршуулаагүй гэх үндэслэлээр цагдан хорих, Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчийг цагдан хорих, өмгөөлөгчгүйгээр шүүх, Үндсэн хууль зөрчсөн хуулиар яллах” зэрэг шүүхийн процессын шударга ёс алдагдсан зэрлэг балмад явдал давтагдаагүй нь олзуурхууштай.

7. Засгийн газрын бодлого, шийдвэрийг эрүүгийн шүүхээр шүүдэг жишиг энэ удаа мөн давтагдлаа. Засгийн газрын улс төрийн шинжтэй шийдвэрийг Захиргааны шүүх хэлэлцэхээ болиод удаж байгаа. Засгийн газрын шийдвэрийн төлөө Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг 10 жилийн дараа шүүсэн энэ жишгээр бол У.Хүрэлсүхийг 2030 он хүртэл, Л.Оюун-Эрдэнийг 2033 он хүртэл шүүх боломжтой гэсэн үг. Хамгийн гол нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн эсэх нь хамаагүйгээр зүгээр л Засгийн газрын шийдвэр зөв, буруу гэсэн үнэлэмжээр шүүж яллахыг цаашид зогсоомоор байна. Ерөнхий сайд С.Баярыг бас 10 жилийн дараа шүүсэн.

8. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсанУхаа худаг-Гашуунсухайт чиглэлийн авто зам, дэд бүтцийг улсын мэдэлд авсантай холбогдуулан зарим компанийг иргэний хариуцагчаар татсан байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ замыг төрд авсан нь хожим ашигтай шийдвэр байсныг цаг хугацаа харуулсан. Энэ замгүйгээр Эрдэнэс таван толгойн нүүрсний бизнес явахгүй, угаас нүүрс бол тээврийн бизнес гэдгийг Монголчууд ойлгодог болсон. Зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх зорилгоор авсан зээлийн хүү, шимтгэл, менежментийн зардлыг төр төлөх ёсгүй байсан гэх үндэслэлээр хувийн хэвшлээс хохирол нэхэмжилж байгаа юм байна. Тэгэхээр Н.Алтанхуягийг хувийн хэвшлийг дээрэмдээгүй хэргээр буруутгасан болж таарч байна.

Хэрэв энэ замыг хувийн хэвшил барьж төрд шилжүүлээгүй бол Дарханы замыг төрөөс 7 жил барьсан жишгийн дагуу өнөөдөр ч дуусаагүй байх байсан биз гэсэн бодол төрж байлаа.

9. Иргэний эрх зүйн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэлийн маргаан нь эрүүгийн эрх зүйн хор хохирол, хор уршигтай холилдоод хөл толгой нь алдагджээ.Хохирогч Хөгжлийн банкны зүгээс “Буд буд гэхээр сахлаа будав” гэгчээр иргэний шүүхээр шийдвэрлүүлсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй төлбөрийг эрүүгийн журмаар давхар нэхэмжилсэн байх юм.

Зээл, хүү, шимтгэлийн төлбөрөө гаргуулчихаад нэмээд эх үүсвэрийн зардал, үйл ажиллагааны зардлаа хохирол гэж нэхэмжилсэн байна. Арилжааны банкууд зээл хүүн дээрээ нэмээд эх үүсвэрийн зардал болох хадгаламжийн хүүд төлсөн мөнгөө нэхэмжилвэл иргэдийн нүд орой дээрээ гарна биз дээ, ийм жишиг олон улсад байдаггүй байх.

10. Төрийн оролцоотой бүх төрлийн зээл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн схем булхайтай буруу явдаг болохыг энэ хэрэг тодоор харуулав. Төрөөс санхүүжүүлэх аливаа төсөлд хэн ч хувийн хөрөнгө шиг эзний харам сэтгэлээр хандахгүй нь тодорхой. Хугацаатай ирж буцах улс төрийн томилгоонууд нь төрийн мөнгөнд хоноцийн сэтгэлээр ханддагын нэг жишээ энэ.

11. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хуулийн хэрэглээ утгаа алдлаа. Хуульд заасан хөдөлмөрийн сахилгын хариуцлага, эд хөрөнгийн иргэний хариуцлага, захиргааны хариуцлага, зөрчлийн хариуцлага болон хамгийн хүнд цээрлэл үзүүлдэг эрүүгийн хариуцлагын зааг ялгаа алдагдсанаар 22.1 дүгээр зүйлийгамсаргүй ёроолгүй хар нүх болгон хэрэглэдэг болсон байна. Зарим тохиолдолд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хэмжээний жижиг зөрчил, ажилд хайнга хандсан зэрэг нөхцлийг ч бүхэлд нь гэмт хэрэг хэмээн үзэж ялласан харагдах юм. Гэмт хэрэг үйлдэх санаа сэдэлт зорилго огт байхгүй, будлианд хутгалдаагүй, ер нь юу ч мэдээгүй нөхдүүд ч туугдан орж ирсэн харагдав.

12. Саяхан Хөгжлийн банкны ТУЗ-ийн шинэ гишүүний сонгон шалгаруулалт зарлагдсан. Энэ шүүх хурлыг ажигласан хэн боловч тийшээ зүглэхгүй биз. Ер нь албан тушаалын гэмт хэргийг хэт хавтгайруулан хэрэглэсний харгайгаар нийтийн албанаас сайн мэргэжилтнүүд зугтах, үгүй ядаж шийдвэр гаргаж чадахгүй бөөрөнхийлөх эс үйлдэхүй гаргах нь Монгол төрийн чадамжид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

13. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад олон шүүгдэгчид Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нарын зүгээс “Гэмгүй хүн гүтгээд гэрч болох уу, үнэнээ хэлж шазуурлаад өөрөө хэрэгтэн болох уу” гэсэн тулгалт хийсэн талаар мэдүүлсэн. Энэ бол мөрдөгч нарт хуулийн хариуцлага үндэслэл мөн, гэвч тэднийг хэн шалгах вэ?

14. Идсэн хоолондоо эзэн болж чадахгүй, санхүүгийн сахилга батгүй зээлдэгч нарын төлөгдөөгүй зээлээс болж хичнээн хүн ажил амьдралаараа хохирч байгааг харахад харамсалтай.

15. Энэ торонд хэрэг тарьсан хэрээ ч, хэлмэгдсэн гэмгүй тагтаа ч орсон байна. Гэхдээ тагтаа нь олон болов уу. Хилсээр яллаж хэлмэгдүүлэхгүй байх, хийсэн хэрэгт нь ял завшуулахгүй байх нь шүүхийн үндсэн ажил тул хэрхэхийг харах л үлдлээ. Нотлох баримт шинжлэн судлах шатанд илүү тодорхой болох бизээ.

Б.Баяраа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 1 цаг 22 мин ЭМГЭНЭЛ 1 цаг 31 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 1 цаг 31 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 1 цаг 32 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 1 цаг 33 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 1 цаг 34 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 1 цаг 35 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 36 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 5 цаг 1 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 5 цаг 3 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 5 цаг 3 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 5 цаг 4 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 5 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 5 цаг 8 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 7 цаг 0 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 7 цаг 4 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 7 цаг 5 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 7 цаг 6 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 7 цаг 7 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 7 цаг 8 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... “Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компаний...
Top