x

Аллагын сүүдэрт нуугдсан захиалагчдыг илрүүлсэн үү!

"С.ЗОРИГИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ШИНЭ НӨХЦӨЛ БАЙДАЛД ДАХИН ШАЛГАЖ БАЙНА"

Ардчиллын удирдагч С.Зоригийн амийг хөнөөсөн захиалгат  аллагын гүйцэтгэгчид хэмээн гурван шатны шүүхээр ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгосноор хэрэг задарч байна. “Тэд биш юм бол өөр хэн гэж” хэмээх асуулт бүхий шинэ нөхцөл байдал үүслээ. Дахиад л энэ аймшигт хэрэг хэзээ илрэх бол гэсэн хүлээлт бий болж, 25 дахь хавартайгаа золголоо. Мөн дахиад л элдэв асуулт энд тэндээс “ургаж”, янз бүрийн сураг таамаг хөвөрч эхэллээ.

Тэр бүү хэл, “Хэргийг илрүүлчихсэн гэсэн, хэзээ мөдгүй  зарлах л  үлдээд байгаа юм байна” гэх нь ч байна. Гэхдээ энэ бүхэн бол дам сураг. Харин албан ёсны мэдээллээр бол өнгөрсөн 2-3 жилд хэргийг мөрдөх шинэ ажлын хэсэг байгуулагдан ажилласан, түүнийг ЭЦА-ны дарга Т.Сүхболд ахалж иржээ. Тус ажлын хэсэг аллагын сүүдэрт нуугдсан захиалагчдыг  илрүүлж чадах уу. Үгүй байлаа гэхэд бага ч атугай урагш дөхүүлэх болов уу гэдэг бол цаг хугацааны л асуудал. Харин зэрэг цол, алдар нэр горилон хүний эрхийг зөрчиж, эрүү шүүлтээр зохиомол хэрэг тулган хүлээлгэх гэсэн, улстөрчдийг захиалгаар бусдыг яллах гэсэн өмнөхтэй адил бусармаг үйлдлүүд л бүү гараасай гэх байна. Хэргийн талаар гарч буй мэдээллүүдийн зэрэгцээ гал дээр тос хийсэнтэй адил ярилцлагыг Т.Чимгээгийн өмгөөлөгч Ж.Оюунцэцэг саяхан хэвлэлд өгөөд байна. Тэрбээр “...Захиалагч нь тодорхой болоогүй байхад миний үйлчлүүлэгчийг захиалгаар хэрэг үйлдсэн гэж ялласан.

Ер нь ядарсан, араас нь гүйх ах дүү муутай, бэл бэлчингүй, хөдөөний хүмүүст хэргийг үүрүүлж даръя гэсэн санаа байжээ л гэж хуульч хүний хувьд эцэст нь харж байна даа” гэсэн. Эндээс хэнээс тийм санаа гарсан бэ. Тэр нь хэн, хэн байна вэ гээд л асуулт хөвөрнө. Тэгэхээр “хөдөөний хүмүүст” хэрэг үүрүүлэх “жүжиг” зохион байгуулж, тэрийгээ энэ хүртэл явуулна гэхээр аллагын  захиалагчид нь улс төр, эрх мэдэлд  тун ч  ойрхон байх шиг.

Ер нь бол  С.Зоригийг хөнөөсөн этгээд нь Эрдэнэтийн гурван иргэн, тухайлбал Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа,Т.Чимгээ нар байж гэнэ. Талийгаачийн эхнэр Б.Булган ч энэ хэрэгт холбоотой тул Хорих 461 дүгээр ангид хорьжээ гэсэн мэдээлэл анх цацагдахад олон нийт үнэн, худал гэж маргалдаж хүлээж авсан. Эрдэнэтийн гурван иргэн гэхээр үнэн байж магадгүй юм гэх хүн ч байсан. Яагаад гэвэл, С.Зориг агсны үхлийн тухайд түүнийг дэд бүтцийн сайд байсан, улмаар Ерөнхий сайд болох гэж байсан, Эрдэнэтийн асуудал дээр өөр байр суурьтай байсан гэхчлэн ярьж, бичдэг.

Тэгэхээр “Аллага ба Эрдэнэт” гэсэн томъёолол гарч ирээд байх. Түүний хамтран зүтгэгчдийн нэг, тухайн үед түүний амь насаа алдсан хэргийг мөрдөн байцаах ажилд туслах чиг үүрэг бүхий УИХ дахь Ажлын хэсгийг ахалж явсан УИХ-ын гишүүн асан Т.Эрдэнэбилэг ч 2015 онд С.Зоригийн амиа алдсан хэрэг сөхөгдөж, эхнэр Б.Булганыг нь дээрх гурван иргэний хамтаар баривчлан шалгаж эхлэх үед  “Эрдэнэтийн асуудлыг одоо ч шалгаж болно” гэж хэвлэлээр ярьсан байдаг. Тэр үеийн архивын баримтыг ухраагаад үзвэл өнөөдөр Тавантолгойд нүүрлэсэн “Нүүрсний хэрэг”, түүнээс улбаалан онцгой дэглэм тогтоож, БЭТ томилон ажиллуулсантай адил нөхцөл байдал үүсээд байж уу гэдэг нь харагддаг.

Тодруулбал, тухайн үед Эрдэнэтэд онцгой дэглэм тогтоочихсон удирдлагыг солих нөхцөл байдал бүрдээд байж. Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн хүний нэрийг Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцаачихсан. Э.Бат-Үүлийг хүртэл дэвшүүлээд мөн л буцаагдсан. Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэх гэтэл УИХ дээр нэг саналаар дутсан ийм л үе.  Тэгвэл өнөөдөр зөвхөн  намын дарга болж тамга атгахын төлөө улайран  дотооддоо  алалцаж байгаа АН-ынхан тэр үед Ерөнхий сайд болохын тулд  ямархуу юм болж байсан нь бараг л ойлгомжтой.

Тэгэхээр давхар, давхар ашиг сонирхлын огтлолцол байсан нь бүр ч тодорхой юм. Бас нэг сонирхолтой асуудал бол АН-ынхан, тэр үеийн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хэргийг илрүүлэхэд идэвх гаргаж байгаагүй гэдэг. Ж.Наранцацралт агсныг Эрдэнэтийн асуудлаас болж Ерөнхий сайдаас нь огцруулсан. Орос руу бичиг илгээсэн, танхимаараа хэлэлцээгүй гэж буруутгасан. Тэрийг өөрийнх нь МҮДН фракцийнхан санаачилж, дотроо сэлгээ хийсэн л асуудал. Р.Амаржаргал гарч ирээд “С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлнэ” гэсэн байдаг. Бүгд л тэгж гарч ирдэг, хуурай мэдэгдэл хийдэг. Л.Цог гэхэд л Их хурлын Тамгын газрын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Хууль зүйн сайд болж Ж.Наранцацралтын танхимд орж ажилласан байдаг.

Л.Цогоос бусад нь дараагийн танхимд ороогүй бөгөөд мань эр “Би л хэргийг илрүүлнэ” гэж амлачихаад ачир дээрээ огт хөдлөөгүй гэж байгаа. Дараагийн Хууль зүйн сайдаар Да.Ганболд томилогдсон ч мөн л хэргийг илрүүлэхэд олигтой хүч тавиагүйг С.Зориг агсны хамтран зүтгэгчид батлан хэлдэг. Энэ хэрэгт хамгийн их нэр дурдагддаг, хүн бол ардчиллын алтан хараацайнуудын нэг гэгддэг Э.Бат-Үүл. Гэтэл мань эр тэр үед “МАХН /МАН/ энэ хэрэгт холбогдолгүй” гэж мэдэгдэл хийж байсан байдаг. Хожим өөрөө С.Зоригийг алсан гэх хэрэгт сэрдэгдэж бөөн юм болж байв. Саяхан тэрээр “Хилс хэрэгт гүтгэгдсэндээ төрөөс 25 тэрбумыг нэхэмжилнэ” гэж мэдэгдээд байгаа.

Эцэст тэмдэглэхэд, хэдхэн хоногийн өмнө С.Зориг агсны төрсөн өдөр тохиосон. Энэ өдөр түүнийг дурсан хэвлэлээр дуулиан шуугиантай ярилцлага өгдөг байсан хүн бол түүнтэй ойрхон ажиллаж, нэг фракцид хамт зүтгэж явсан улс төр судлаач Л.Эрдэнэтуул. Тэрээр сүүлийн жилүүдэд чимээгүй байх болсон. Тэр хамгийн сүүлд 2015-2016 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа аллагын захиалагчдын тухайд “...Ямар тогоонд чанагдаж байсан билээ тэр сектороос буюу тухайн үеийн Ардчилсан холбоо эвслийн хүрээллээс хайх нь магадлал нь илүү өндөр юм даа. Гарцаагүй тийм байгаа. Үнэхээр санамсаргүй  золгүй тохиолдлоор гэх юм уу, санаандгүй хоёр гай гэнэт гарч ирээд амь насанд нь хүрээгүй л юм бол тийм л байгаа. Ардчилсан холбоо эвсэл, түүнтэй холбогдож байсан бизнес бүлэглэлүүд үүний сонирхол дунд, тэр огтлолцол дээр л гарах байх. Тийм учраас хэрэг илрэхгүй, удаашраад байна” гэж ярьсан байдаг. Үүний дараахан гадны нөлөөтэйгөөр Л.Эрдэнэтуулын эрүүл мэнд муудаж, биеийн байдал тааруу, ухаан орохгүй бус­дын асаргаанд орсон гэх сураг гарснаас хойш чимээ тасарчээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2 цаг 59 мин ЭМГЭНЭЛ 3 цаг 8 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 3 цаг 8 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 3 цаг 9 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 3 цаг 10 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 3 цаг 11 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 3 цаг 12 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 3 цаг 13 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 38 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 6 цаг 40 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 6 цаг 40 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 6 цаг 41 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 6 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 6 цаг 45 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 8 цаг 37 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 8 цаг 41 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 8 цаг 42 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 8 цаг 43 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 8 цаг 44 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 8 цаг 45 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top