x

Нүүрсний хулгай ба С.Зоригийн хэрэг: Хөхөө гэрлэж чадаагүйд Бумаа ямар буруутай вэ?

Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг Тамир” кинон дээр хоёр жаал тараг ууж суугаад “хүний амандаа зуусан гаансыг тас үсэртэл буудсан” тухайгаа халж өгдөг дөө. Тэрэн лүгээ ижил дүрийг манай Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар өнөө цагт бүтээж байна даа. Зүгээр сайхан тараг үлээж суугаад л төрийн ажлыг явуулдаг.

Өчигдөрхөн Хууль зүйн сайд Х.Нямбаатар С.Зоригийн аллагын хэрэгт яллагдаж, гурван шатны шүүхээс ял авсан Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосноо зарлав. Прокурорын хүсэлтээр хэргийн мөрдөн байцаагч нь хэргийг хэрэгсэхгүй болгосон гэнэ.

Уг нь бол хоёр жилийн өмнө яг өдийд энэ хоёр хүнийг “Эрүүдэн шүүсэн нөхцөл байдлын улмаас авагдсан нотлох баримтыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах” шүүхийн шийдвэрээр хоёр этгээдийг батлан даалтад гаргасан. Үүнээс хойш С.Зоригийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу үргэлжилж байгаа гэж бид ойлгож байв. Гэтэл нөхөд “шударга ёсыг тогтоох үүднээс” хэргийг шууд хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ. Аллагын гэмт хэрэгтнүүд шүүхээс ял аваад шоронд ялаа эдэлж байхад ШШГ байгууллагаар дамжуулан ялтнуудтай уулзаж, мэдүүлгээсээ буцахыг ятгаж, “эрүүдэн шүүсэн” нэрээр хэргийг задалсан Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж өнөөдөр “Монголын төр энэ хоёр хүний бүх хохирлыг төлүүлэх ёстой” хэмээн хашгираад зогсож байна.

С.Зоригийн аллагын хэрэгтнүүдийг шүүхийн шийдвэргүйгээр цагаатгасан энэ үйл ажиллагааг зарим хүн удахгүй болох сонгуультай холбон тайлбарлаж ч байх шиг. Сонгууль холимог системээр явах болсон (УИХ дээр хуулийн төсөл нь явж байгаа) тул хаалгаар гаргасан Ц.Нямдорж нь тооноор орж ирэх (намын жагсаалтаар) тухай ч цуу яриа явж байна. Нөгөөх нь дүрдээ итгэчихсэн “Үнэнд гүйцэгдэнэ гэж байдаг юм. Тэр хоёр хүнийг хэлмэгдүүлсэн. Би яриагүй бол энэ хоёр шоронд нас барах байсан. Ямар ч гэмгүй хүмүүсийг аваачаад захиалгаар хүн алсан гээд шийтгэсэн. Захиалагч байхгүй. Мэргэжлийн хувьд ойлгож ядаад байх юм байгаагүй. Нэг л өдрийн ажил байсан” гэчихсэн хөөс цахруулаад Төрийн ордноор гүйж явна.

Эцэстээ С.Зоригийн хэрэг ч гэж байхгүй, захиалагч, гүйцэтгэгч байхгүй, С.Зоригийг хэн ч алаагүй, хөөрхий талийгч өөрийнхөө тавьсан хутган дээр 50, 60 удаа унаж үхсэн болж таарлаа.

Уг нь бол Ц.Нямдорж гэдэг хүн МАН-ын жагсаалтад орно уу, байна уу? маньд ямар хамаатай. Үсрээд намаа л доош татна биз. Харин одоо алба хашиж байгаа Х.Нямбаатар сайдын эл үйлдлийн ард илүү том “заль мэх” нуугдаж байна гэж хардаж байна. Тэр бол МАН-ын Засгийн газрын “шүгэл үлээсэн” нүүрсний хулгайн хэрэг. Иргэд “Нүүрсний хулгайгаа илрүүлээч ээ, хариуцлага тооцооч ээ, Шударга ёс хаана байна аа?” гэхээр “Май, энэ чиний шударга ёс. С.Зоригийг Чимгээ, Содномдаржаа хоёр С.Зоригийг алаагүй” гээд өөр нэг хэрүүлийн алим шидчихэж байгаа юм. Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ын хөгшчүүл 20 жил С.Зоригийн хэргээр улс төр хийж, голоо зогсоосон. Одоо дараа үеийнхэн нь “ясыг нь хүлхэж” байна л даа. Л.Оюун-Эрдэнэ нарын шүүх рүү улайраад дайраад байсан нь ийм учиртай байж. Ард түмэнд бас нэг “яс” хаяж өгөөд ар хударгаар нь хулгайгаа гүйцэлдүүлэх.

Сануулахад, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар анх нүүрсний хулгайг зарлахдаа “Төсвийн орлогод орох ёстой 40 их наяд төгрөгийн баялгийг нүүрсчид хулгайлжээ” хэмээн мэдэгдсэн. Тэр нь ҮАБЗ дээр хийгдсэн нууцын зэрэглэлтэй оффтейк гэрээтэй холбоотойг ч хэлсэн. Уул шугамандаа гэмт хэрэгтнүүдээ шууд нэрлэчихсэн юм шүү дээ. ҮАБЗ-д хэдэн хүн байдаг билээ, хэн хэн байлаа.

Дараа нь АТГ хэргийг шалгаад нүүрсний хулгайд оролцсон хүний нэрийг зарласан, долоо нь УИХ-ын гишүүн. Долоон гишүүний тав нь МАН-ын гишүүн. Гэтэл сая УИХ-д бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр оруулж ирсэн гурван хүний нэг нь АН. Хоёр гишүүнийхээ нэгийг МАН аваад үлдчихсэн. ҮАБЗ-өөс чиглэл өгч, МАН-ын Засгийн газар байгуулсан нүүрсний оффтейк гэрээ, төмөр замын бүтээн байгуулалтад сөрөг хүчний гишүүн “Ажнай” Бат-Эрдэнэ ямар хамаа байна аа? Гуя дагаж хүзүү гэдэг болов.

Нэг зүйлийг тодруулахад, Тавантолгойн ордын нийт хэмжээ 110 мянган га. Үүнээс ашиглалтын зөвшөөрөлтэй нийт талбайн 95,5 хувь буюу 68522 га-д төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаа явуулдаг. 4,1 хувь буюу 2959 га-д “Энержи ресурс” ХХК, үлдсэн 0,4 хувь болох 276,9 га-д орон бидний ярьдгаар “Жижиг Тавантолгой” буюу орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК үйл олборлолт явуулдаг. Компанийн нийт хувьцааны 51 хувь нь Өмнөговь аймгийн өмч, 49 хувийг 23 орны 2682 хувьцаа эзэмшигч (2022 оны байдлаар) эзэмшдэг. Үүнээс хамгийн том хувьцаа буюу 20 орчим хувийг дээр нэр гарсан “Ажнай” Бат-Эрдэнэ гэдэг хүн эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, хамгийн энгийнээр хэлбэл ордын 0,4 хувийг эзэмшиж байгаа орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн хувцааны 20 хувийг “Ажнай” Бат-Эрдэнэ гэдэг хүн эзэмшдэг юм байна. Тэгээд тэр компани нь зах зээлийн үнээс хямдаар гэрээ хийж, улсад хохирол учруулсан, хувьдаа ашиг олсон гээд байгаа оффтейк гэрээтэй бүр “түй” ч хамаа байхгүй. Хэзээ байтлаа, яасан гэж хувийн компани, тэр тусмаа нийтэд хувьцаагаа гаргасан хувьцаат компани зах зээл дээр 130 ам.доллар байгаа нүүрсийг 60 доллараар зарах гэрээ хийгээд, өөртөө хохирол учруулаад явж байх юм бэ. Хүн өөрийнхөө өмчөөс хулгай хийнэ гэж байх уу? 

Хэрэв тийм бол ядаж Д.Бат-Эрдэнэ гэдэг хэдий хэмжээний нүүрс хулгайлсан, яг ямар үйлдлээрээ гэмт хэрэгт буруутгагдаж байгаа зэргийг ил зарлах хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын зарласан 40 их наяд төгрөгийн хохирлын яг хэдийг нь “Ажнай” Бат-Эрдэнэ гэдэг хүн дээр тохож байгаа юм. Хамт түдгэлзүүлсэн Т.Аюурсайхан гишүүн бас хэдэн төгрөгийн хохиролтой юм. Энэ хоёртой хамт шалгагдаж байсан Ж.Мөнхбат гишүүн яагаад өөрөө хүсэлтээрээ өргөдлөө өгөөд УИХ-ын гишүүнээс буугаад явчихав?

40 их наяд төгрөг гэдэг бол нэг хүний сарын цалингаар бодоход 40 сая хүний цалин. Энэ мөнгөөр 40 сая айл хоолтой, ундтай явна аа гэсэн үг. Монгол Улсын нийт өрхийн тоо 800 мянга гаруйхан. Өрхийн тоондоо хуваагаад үзвэл улсаараа 50 сар буюу дөрвөн жил амьдрах, амь зуух мөнгө.

Тэгвэл энэ мөнгийг хулгайлсан бусад хүмүүс нь хаана явна? АТГ-аас зарласан 17 албан тушаалтны хэн нь хэдэн их наядыг хулгайлсан юм? Үүнийгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар яг одоо зарлах хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол “Ажнай” Бат-Эрдэнэ гэдэг нэг хүнээр туг тахьчихаад ард жинхэнэ хулгайч нар нь ял завшаад, дараагийнхаа хулгайч нарт байраа тавьж өгөөд явах болно. Эцэстээ нүүрсний хэрэг гэж байхгүй, 40 их наяд төгрөг ч гэж байхгүй, АН гэдэг ганц “хулгайч”-тай, тэр нь “Ажнай” Бат-Эрдэнэ болж үлдэх нь.

Харин хэрвээ Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын зарласан “40 их наядын нүүрсний хулгай” анхнаасаа худлаа, санаанаасаа зохиосон зүйл байсан бол Монголын нийгмийг нийтээр нь хагаралдуулж, уур бухимдалд автуулсан, гэм зэмгүй хүмүүсийг гүтгэсэн, идэр есийн хүйтэнд хайран сайхан залуусыг хотын төв талбайд шалдалсан, нүцгэлснийхээ төлөө энэ хоёр хүн өөрсдөө уучлал гуйгаад огцрох, хариуцлагаа хүлээх ёстой.

Ингэхэд Хөхөө гэрлэж чадаагүй нь Бумаад ямар хамаа байна аа?

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2 цаг 58 мин ЭМГЭНЭЛ 3 цаг 7 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 3 цаг 7 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 3 цаг 8 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 3 цаг 9 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 3 цаг 10 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 3 цаг 11 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 3 цаг 12 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 37 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 6 цаг 39 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 6 цаг 39 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 6 цаг 40 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 6 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 6 цаг 44 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 8 цаг 36 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 8 цаг 40 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 8 цаг 40 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 8 цаг 42 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 8 цаг 43 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 8 цаг 44 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top