x

Төрийг хазаарлахуй

Хямгагүй, хазааргүй төр нь өөртөө өмч төвлөрүүлэн цүнх баригчдаар хүрээлүүлж тэднээрээ өөрсдийгөө өөгшүүлдэг. Хямгагүй байх шалтгаан нь татвар төлөгчид болон байгалийн баялгаас орж ирсэн орлогыг үрэн таран хийнгээ эрх мядагтнууд өөрсдөө цулайх зорилго. Бас гадны буцалтгүй тусламжийг буцалтгүй тонуул болгон дээрэмддэг. Хөнгөлөлттэй зээлийг, элдэв олон санг дарга нар танил талаараа дамжуулан хувьдаа завшин хялбархан мөнгөжих хэрэгсэл болгодог. ЖДҮ, Хөгжлийн банк, Эрдэнэт, Нүүрс, Төмөр замын, Янзан бүрийн төсөл юу болж байгааг хар! Дээрх явдал суудал төр хазааргүй байгаагийн гамшиг.

Төрийн данхар бүтцийг нурааж, маш цомхон бүтэцтэй болгож, засгийн мэдлийн өмчийг нээлтэй ил тод хувьчлах, бизнесийн явцыг татварын дарамтгүй болгох, банкны чөлөөт систем бүрдүүлэх,цаасан мөнгө хэвлэхийг таслан зогсоох, эдийн засагт засаг хөндлөнгөөс оролцохыг хориглох…

Засаг: 

  1. Хувь хүнийг харгислал хүчирхийллээс хамгаалах сэргийлэхтэй болох,

  2. Хувийн өмчийг дээрэм тонуулаас өмгөөлөх хараат бус,ёс зүйт шүүхтэй байх,

  3. Гадна дотнын буруу халдлага үйлдлээс үндэстнээ аврах батлан хамгаалал энэ 3 л засаг төрийн үндсэн үүрэг. Ингэж байж л төрийг хазаарлана. 

Хувь хүнийг төрийн дарангуйлал, харгислалаас хамгаалах гэж л үнсэн хууль оршдог. Үндсэн хууль нь дуртай үедээ засаж, дургүйгээ хүрэхээр ноолдог эрх мэдэлтэнд олгосон ямба биш. Төрийг хазаарлаагүй цагт хаашаа л бол хаашаа, сүрдүүлэг хийн айдсаар удирдах арга галбир руу галгиулна. Тийм учраас төрийг хазаарламуй.

Хазаар хямга гэдэг нь эмх цэгцтэй саруул сэтгэлгээ, эрүүл ухаантай байх үндэслэл. Элдэв хэрэгт орооцолдсоноосоо болоод өршөөл хайгсад олшрох янзтай болоод явчихлаа. Аврал хүмүүнд өөрт нь бий. Буг, бурхан ч хүний дотор байдаг араншин. Ааш авираас мөн чанар илэрнэ. Зөв хүнээс саруул сэтгэлгээ цацарна. Буруу сэдлээс бохир бүхэн асгарна. Үнэн зөв ёс зүй, учир зүй, гоо зүй ертөнцийг тунгалаг байлгах гольдирол. Тун ч их мэдлэг бодит мэдээлэлтэй байж гэмээнэ саруул сэтгэлгээ ундарч эрүүл хандлага бэхжинэ.

Өршөөлийг өөр газраас хайх биш өөрөөсөө ол! Өөр хаанаас ч уучлал ирэхгүй. Төр, сүлд хоёр ямар ч өршөөл хэнд ч үзүүлэхгүй. Өршөөл ирэхдээ тултал буруу зангаруу битгий орж бай. Төрийн сүлд бол хэн нэгний зурсан зураг. Төр нь эрх чөлөөг боож дарангуйлах эрх бүхий хүнд суртал. Тийм учраас хүн төрөлтөн төрийн харгислалаас өөрийгөө хамгаалах гэж үндсэн хуулийг эрэмбэлэн цогцлоодог. Харин төрийнхөн нь үндсэн хуулийг эрх мэдэлтэнд олгосон бэлэг сэлт мэт андуурч хадуураад дураараа авирлаж засаглалын хямрал үүсгэж үймээн самуун дэгдэх нөхцөлд хүргэдэг.

Төр, төрийн сүлд хоёр өршөөлийн газар биш харин харгислал дарангуйллын зэвсэг болой. Төрийг, түүний нэрээр гул баригсдаар харгислал үйлдүүлэхгүйн тулд төрийг хязгаарлан хазаарламуй.

Хазааргүй морь унаж яваа эзнээ яаж ч мэдэхийн адил хямгагүй, хязгаарлалгүй төр хүнийг алж хяддаг. Төрийнхөн дээрэмчин, тонуулчин, алуурчин болдог. Хүн өөрийнхөө сүр сүлдийг дээдлэх нь л аминд өлзийтэй бөлгөө.

Д.Сосорбарам /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 3 цаг 0 мин ЭМГЭНЭЛ 3 цаг 9 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 3 цаг 9 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 3 цаг 10 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 3 цаг 11 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 3 цаг 12 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 3 цаг 13 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 3 цаг 14 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 39 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 6 цаг 41 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 6 цаг 41 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 6 цаг 42 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 6 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 6 цаг 46 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 8 цаг 38 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 8 цаг 42 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 8 цаг 43 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 8 цаг 44 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 8 цаг 45 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 8 цаг 46 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top