x

АН, МАН-аас өргөн барьсан Сонгуулийн хуулийн төслүүдийн ижилсэл ба ялгарал

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ хэлэлцэнэ. Уг хуулийн төсөл өнгөрөгч долоо хоногийн чуулган, Байнгын хорооны хэлэлцэх асуудлын хуваарьт “Бусад” гэдэг томьёоллоор орсон байсныг УИХ-ын дарга Г.Занданшатар “Өглөө нь төсөл өргөн бариад өдөр нь Байнгын хороогоор хэлэлцдэг байж таарахгүй. УИХ-ын гишүүд төсөлтэйгээ танилцах ёстой, Сонгуулийн тухай хуульд хариуцлагатай хандах ёстой” гэснээр хэлэлцүүлгийг хойшлуулсан билээ.  

Өнөөдрийн байдлаар УИХ-ын сонгуулийн тухай хоёр төсөл УИХ-д өргөн баригдаад байгаа. Нэг нь УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгээс өргөн мэдүүлсэн төсөл, нөгөө нь УИХ дахь АН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн төсөл.

Хоёр төслөөс харвал УИХ-д олонхи, цөөнхийг үүрэг гүйцэтгэж буй улс төрийн хоёр нам АН, МАН-ын хувьд сонгуулийг пропорциональ, мажоритари хосолсон хэлбэр буюу холимог тогтолцоогоор явуулах дээр санал нэгтэй байгаа юм байна. Ингэхдээ жагсаалтаар сонгох гишүүдийн тоон дээр санал зөржээ. Үүнээс болоод АН-ын бүлэг УИХ-ын ажлын хэсгээс тусдаа хуулийн төсөл өргөн барьсан бололтой.

Эрх баригч МАН-ын хувьд УИХ-ын 76 суудлын 50 хувь буюу 38 суудлыг пропорциональ систем буюу намын жагсаалтаар, үлдсэн 38 суудлыг мажоритари тойргоос сонгож гаргаж ирэхээр төсөлд тусгасан байна. Харин АН-ын хувьд өмнөх 2012 оны сонгуулийн нэг адил 28 суудлыг намын жагсаалтаар, үлдсэн 48 суудлыг мажоритари тойргоос сонгохоор төслөө боловсруулжээ.

Сануулахад 2012 оны сонгуулийн хуулийг хийхдээ АН-ын зүгээс анх 38:38 гэдэг харьцааг санал болгож байсан юм. Гэвч МАН-ын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч 28:48 гэдэг харьцаан дээр буусан билээ. Тухайн үеийн цөөнх болох МАН-ын зүгээс “Сонгуулийн пропорциональ тогтолцоо, намын жагсаалтыг оруулж ирж байгаа анхны тохиолдол учраас болгоомжтой хандах ёстой. Сонгогчдын сайн таньж мэдсэн мажоритари тойрог дээр давуу байдлыг өгөх ёстой. Намын жагсаалтад дулдуйдаж болохгүй” гэдэг байдлаар асуудалд хандаж байсан билээ. Гэвч энэ удаад МАН буюу парламентын олонхийн зүгээс сонгогчид өмнө хэлсэн хүчин зүйлүүдийг “даван туулсан” буюу пропорциональ сонгууль өгөхөд суралцсан гэж дүгнэсэн бололтой юм. Хоёрдугаарт, өнгөрсөн хоёр удаагийн сонгуульд нэр дэвшиж сонгогдсон намынх нь гишүүд янз бүрийн гэмт хэрэгт орооцолдож, нэр хүндээ алдсан учраас мажоритари жижиг тойрогт сонгогчидтой шууд нүүр тулах нь эрсдэлтэй харагдаж байж ч болох. Тиймээс “зайнаас” тоглох, МАН гэдэг малгай дор гол хүчээ хуримтлуулах нь эрх баригч намын зорилго байж болох юм.

Харин АН-ын хувьд яагаад намын жагсаалтад бичигдэх тоог аль болох бага барихыг эрмэлзэж байгааг тайлбарлах боломжгүй юм. Өмнө нэг удаа сонгуулийн холимог тогтолцоог оруулж ирсэн нь чухамдаа АН-ын санаачилга байсан, мөн тэр үед АН-ын зүгээс намын жагсаалтаар нэр дэвшигчдийн тоог аль болох олон байлгах, нэр дэвшигчдийн 50 хувьд хүргэхийг чармайж байсан нь үнэн. Тиймээс энэ удаад намын жагсаалтаар нэр дэвшигчдийн тоог аль болох бага байлгах бодлого барьж байгаа нь тогтолцоотой нэг их холбоотой биш байх. Магадгүй, намын жагсаалт урт байх нь эрх баригч намд илүү ашигтай гэдэг байдлаар асуудалд хандаж байж болох юм. Хоёр удаагийн сонгууль дараалан үнэмлэхүй эрх барьсан нам шүү дээ.

Тэгэхээр хоёр намын хувьд тогтолцооны гэхээсээ илүү улс төрийн нөхцөл байдлаа харсан “өрсөлдөөн” буюу зөрчилдөөнт бодлого байх шиг байна.

Зарчмын шинжтэй гэж болохуйц бас нэг ялгаа хоёр хуулийн төсөлд байгаа нь эмэгтэй квотын асуудал.

Тухайлбал, МАН-аас буюу УИХ-ын ажлын хэсгээс өргөн барьсан төсөлд “Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтаар нэр дэвшигчих 38 нэр дэвшигчийн 19 нь эмэгтэй гишүүн байна гэсэн үг. Энэ бол урьд хожид гарч байгаагүй том тоо. Өмнөх 2012 оны жагсаалтад МАН эмэгтэйчүүд дээр 25 хувийн, АН 30 хувийн квот тогтоож байсан санагдана. МАН-ын жагсаалтын дөрвөн хүний нэг нь эмэгтэй байсан бол АН-ын жагсаалын гурван хүн тутмын нэг нь эмэгтэй байсан. Тухайн үед энэ тал дээр АН илүүрхэж байлаа.

Харин энэ удаад АН яагаад 50 хувь хүртэл шидэж өгсөн нь гайхалтай. Магадгүй үлдсэн 38 суудал буюу мажоритари тойргуудаа эрчүүддээ тохирсон байж болох юм. /Тэгээд ч одоо УИХ-д сууж байгаа МАН-ын эмэгтэйчүүдээс эргэж сонгогдох магадлалтай хүн бараг “тэг” хувь. Тэгэхээр намын жагсаалт л тэдэнд аврал болно гэсэн үг/ Хэрэв тийм биш бол эрчүүд давамгайлсан энэ парламентаас ийм үр дүн хүлээх хэцүү.

Харин АН-ын бүлгээс өргөн барьсан төсөлд, жагсаалтад бичигдэх 28 гишүүнийг 1:1 буюу эрэгтэй, эмэгтэй хүйсийг тэнцүү нэр дэвшүүлэхээс гадна “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 40-оос доошгүй хувь /30-аас дээш нэр дэвшигч/ нь аль нэг хүйсийнх байна” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдийн 14 нь эмэгтэй квот байна гэж үзвэл үлдсэн 16 нэр дэвшигчийг тойргоос гаргаж ирнэ гэсэн үг. Ингэхдээ “эмэгтэй” гээгүй, “аль нэг хүйсийнх” гэж заасан нь хүйсийн харилцааг зөвхөн “эмэгтэй, эрэгтэй” гэдгээр хязгаарлахгүй, бусад хүйсийг /трансжендер гэх мэт/ эрхийг ч бас хүндэтгэж үзнэ гэсэн санаа. Улс төрийн буюу сонгогдох эрхийн асуудал дээр бидний "саармаг" гэж нэрлэж ирсэн бусад хүйсийн эрхийг ярьж байгаа анхны тохиолдол болж байна. Энэ “нийгмийн цөөнх” гэж үзэгддэг бусад хүйсийн улс төрийн эрхийг орхигдуулахгүй байх, ингэснээрээ тэр хэсгийн дэмжлэгийг авах өөр нэг боломж ч байж мэдэх юм. 

УИХ дахь олонхи, цөөнх болох МАН,АН-аас өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг өнгөц харахад иймэрхүү. Дэлгэрэнгүйг дараа өгүүлэх болно. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 42 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top