x

Зуслангийн газар худалдан авахдаа юуг анхаарах вэ?

Зүг чигийн тухайд амьдрах хүний сонирхол мэднэ. Заавал хойшоо, урагшаа, зүүн, баруун гэсэн зүг чиг үгүй. Жишээлбэл, Баянзүрх дүүрэгт гэртэй хүн Гачуурт, Шар хоолойд, Сонгинохайрханд бол Найрамдалд, хотын төвөөр бол хойшоо чиглэл гэх мэтээр. Гэхдээ түгжрэлийг тооцоолох хэрэгтэй.

Ойролцоогоор хотын төвөөс 20 км дотор айл сийрэг, эрүүл тэгш, харууц сайтай, тогтой боломжийн газар үлдээгүй гэхэд хилсдэхгүй. Үлдсэн цөөн нь хэмжээнээс авхуулаад сэтгэлд таарахгүй. Тэгэхээр 20-45 км дотор орших боломжийн үнэтэй газар юу байна гэдгийг судлаад үзэхэд буруудахгүй. Ер нь газар сонгоно гэдэг бол маш их цаг, судалгаа хувь хүнээс шаардана. Тийм ч амар ажил биш. Заримдаа шантрах, залхах үе тохиолдохыг үгүйсгэхгүй. Иймд идэвхтэй хандаж өдөр бүрийн оролдлогоор үр дүнд хүрнэ.

1.Газраа сонгохдоо эдийн засгийн тооцоолол заавал хийгээрэй.

Сэтгэл хөдлөлөөр хандаж үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь олон эрсдэлийг дагуулна. Нэгэн тооцоолол хийе. Маш сайхан харууцтай 0.7 хэмжээтэй хоосон газар шар хоолойн нэг аманд худалдаж авлаа гэж бодъё. Хотын төвөөс Гачууртын эцэс хүртэл 23 км, засмал замаа дуустал 4-5 км явна. Нэмээд тухайн амандаа шороон замаар 4-10 км орчим явж очно гэж бодохоор хамгийн багадаа 30 км замыг туулж байгаа биз.

Шороон зам нь бороо, цастайд асуудалтай. Бас л чанга. Адаглаад машин тэрэг завааруулна, явах эд ангид нь дуу орчих гээд ирж очих болгонд тэвчээр шалгана. Иймд шууд засмалаар давхиж очих боломжтой газар байх нь нэн тэргүүний шаардлага болно. Тийм ч амархан засмалтай ойр газар олдохгүй болов уу. Эхний эгнээ байлаа гэхэд үнэ нь тэнгэрт хадсан үнэтэй. Гэвч орон нутагт, хотоос ойрхон зайд боломжийн газрууд байсаар, эзнээ хүлээсээр байдаг. Тухайлбал, Төв аймаг бол хамгийн сонгодог жишээ. Сүхбаатарын талбайгаас ердөө 43 км зайд оршдог. Наана нь Өлзийт хороолол, Түргэний гол, Кувейтийн ам, Бяцхан хөндлөн гээд маш сайхан харууцтай газрууд бий. Үүнийг санаа буюу жишээ гэж ойлгоорой.

2. Хоосон газар хоосон л байдаг.

Тэнд үл хөдлөх хөрөнгө барьж баялаг бүтээх нь үнэт цаг, үрэлгэн хандаж боломгүй мөнгө санхүүг шаардах нь бичигдээгүй хууль гэлтэй. Ахиад нэгэн жишээ авъя. Сийрэгхэн, эрүүл, харууц сайтай эзэмших эрхтэй газар ойролцоогоор 12–13 сая төгрөгийн ханштай байна. Тог татах бол тийм ч хямд биш. Тухайн авсан газрын үнэтэй шууд дүйцдэг зүйл бол эрчим хүч, хувийн шон. Нэмж газраа хашаална. Налуу уруу, намаг цэвдэгтэй газар бол тэгшлэх, суурийг нь гүн цутгахаас өгсүүлээд мөнгө урсана гэж ойлгоорой. Ойролцоогоор тухайн газраа амьд байлгаж, сайн капитал болголоо гэхэд 30–40 сая төгрөг орох нь байдаг л зүйл.

Дээрх үнийн дүн дээр нэмж та үл хөдлөх хөрөнгө болох амины орон сууц, зуслан байшингаа барих ажил үлдэнэ. Үүнийг л энгийнээр эдийн засгийн тооцоолол гээд байгаа юм шүү дээ. Цаасан байшин барьдаггүй л юм бол хямд төсөр өртгөөр байшин барина гэдэг бодлоо толгойноосоо авч хаях хэрэгтэй. Харин КОВИД-ын өмнөхөн, эсхүл КОВИД-ын үед баригдсан шинэ, шинэвтэр байшин үнэ хямд байх аваас худалдан авах нь зөв шийдвэр байж магад. Худалдан авагчийн тооцоолол, сонирхол мэднэ. Толгойгоо эрдмээр дүүргэх, газрыг эдээр дүүргэх нь эзний мэдэх хэрэг билээ.

3. Нэр шилжүүлэхэд нэн төвөгтэй.

Хотын дүүргүүдээр оочер дараалал ихтэй. Бичиг баримтаа өглөө гэхэд гэрчилгээ нь гарч өгөхгүй хэсэг хүлээлгэхийг хэн ч таашгүй. Харин орон нутагт бол өдөртөө нэр шилжих боломжтой юм байна лээ.

4. Татварын асуудлыг мартаж боломгүй.

Аливаа газрын нэр шилжих бүрд тодорхой хэмжээний татварыг бүсчлэлийн зэрэг, хэмжээнээс хамаарч заавал төлнө. Мөн үл хөдлөх хөрөнгө болох байшин худалдаж авч буй бол үнийн дүнгийн 2%-ийг төлөх хуулийн зохицуулалт бий. Худалдаж буй тал нь хуулиараа төлөх ёстой боловч хэн нь хэдийг төлөхийг хэлэлцээр, наймаа чинь мэдэх хойно доо.

5. Хамгийн сайхан газар бол өмчлөлийн газар мөн.

Яагаад гэдэгт өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн гурван үгний учрыг жишээгээр авч үзье.

  • Өмчлөх гэдэг нь чиний өөрийн үр хүүхэд, ач зээ чинь чамайг үгүй болсны дараа ч өмчилж болдог, үнэ цэнэ нь өнө мөнхөд өсөж байдаг үүрдийн зүйл билээ. Чамаас хэн ч, төр ч салгаж үл чадна.

  • Эзэмших гэдэг нь хууль ёсны эхнэр, нөхөр чинь гэсэн үг. Гэхдээ хэзээ ч салж өөр хүнийх болж мэднэ. Хуулийн хүрээнд тодорхой нөхцөлд л чиний мэдэлд байгаа гэх юм уу даа. 15 жилээр гэх мэтээр тогтоосон хугацаатай байдаг зүйл.

  • Ашиглах гэдэг нь нууц амраг чинь мөн. Чи зүгээр л түр зуур цаг нөхцөөж, зугаагаа гаргаж буй хэлбэр. Чинийх ч биш хүнийх ч биш. Хэрэгцээ дуусахаар чи тэрийг юм уу, тэр чамайг хаяна.

6. Сайныг дагавал сарны гэрэл.

Хотхоны төлөвлөлттэй, боломжийн айлууд амьдардаг уулын аман дахь газрын үнэ дагаад л өсдөг. Сарны гэрэл гэснээс нарны гэрлийг заавал тооцоол. Бүтэн өдрийн турш нар тусдаг, энгэр ээвэр, эсхүл тэгш сайхан газар хамгийн чухал.

7. Зуслан гэх үгний утгыг ухаад нэг үзээрэй.

Монголчууд зусландаа хэзээ гарч, хэрхэн зусдагийн учир ихээ. Зуны цагт гол, булаг бараадсан дэнж их чухал. Хүүхдүүд адаглаад голын хөвөөнд тоглож, зүлэг ширгэн дээр нь гүйлдэх нь сайхан. Мөн ой мод ч сайхан. Салхи сэрчигнээд л, шувуу жиргээд л, аглагт бол хөхөө донгодоод л гоёхон доо.

Зарим хүмүүс модондоо ойр байх нь дэмий гэх нь бий. Санал нийлнэ. Эрсдэлийг бас л тооцоолох хэрэгтэй. Хуулиараа ойн сан бүхий газраас 300 метрийн дотогш газар олгохыг хориглоно. Түүнчлэн, гал, усны гашуун зовлонд ам гардаггүй ард түмэн шүү дээ.

8. Зугаацахын тулд л зусланд гардаггүй ээ.

Ертөнцийн хэргийг үл огоорч гэгээрэх гээгүй л бол утасны сүлжээ, 4G барьдаг газар байж ажлаа хэвийн үргэлжлүүлнэ. Ялимгүй мэт санагдавч яг цагаа тулахаар “тэвдэж явахад тэвнээр туслахын” адил аминд орно.

9. Долоо хэмжиж нэг огтол.

Авах газрынхаа кадастрын зургийг нь шалгаарай. Ам мэхэнд оочих вий. Egazar.gov.mn-ээр ороод шалгахад ээ дээ их л удаж 5 минут болох байх шүү. Амьдрал баян хойно аливаа наймаа бартер дээр тулгуурлаж хийгдэх нь элбэг. Хөөрхий унаа нь л шөлөнд гаргах хонь шиг хамгийн түрүүнд эзнийхээ нүдэнд өртөх нь бий.

Ченжийн эх орон болсон хойно тухайн машиных нь мэдээллийг autobox.mn/index.php сайтаар нэвтэрч хэчнээн эзэмшигч сольсныг нь мэдэж болно. Арван жилийн хугацаанд 20 гаруй эзэмшигч солигдсон ч машин явж байдаг даа.

10. Суусан цэцнээс явсан тэнэг хожно.

Авах, гээхийн аугаа их ухаанаараа хандаарай. Сургаал айлдах гэж энэхүү бичвэрийг бичиглэсэнгүй. Эцэст нь хэлэхэд, надад ч бас наймаа хийх сонирхол байна. Албан бус боловсрол газар шинжээч гэж өчнөөн жил өвчигнөсний учир шинжиж авсан газар, шилж босгосон байшингаа үнэ тохирвол арилжина.

Монголчууд адуу хөрвөөсөн газар ханаа ширлэж, агт шилгээсэн газарт гэрээ барьдаг.

Хуульч Б.Пүрэвсүрэн /iKon.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 3 цаг 4 мин ЭМГЭНЭЛ 3 цаг 13 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 3 цаг 13 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 3 цаг 14 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 3 цаг 15 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 3 цаг 16 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 3 цаг 17 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 3 цаг 18 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 43 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 6 цаг 45 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 6 цаг 45 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 6 цаг 46 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 6 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 6 цаг 50 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 8 цаг 42 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 8 цаг 46 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 8 цаг 47 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 8 цаг 48 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 8 цаг 49 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 8 цаг 50 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top