x

Хотын фракцийг буланд шахаж, унагаах гэсэн ажиллагаа тэднийг улам хүчирхэгжүүлэх үү?!

Энэ хавар улс төрд гал гарсан үйл явдлуудын ар араасаа өрнөх нь тодорхой боллоо. “Авлигын загалмайлсан эцгийг алдчихлаа” гэж олон улсад цоллон байж Т.Бадамжунайг бариад ирэв. Үүнтэй зэрэгцээд Засгийн газраас зарласан “шүүр” ажиллагааны хүрээнд төрийн албыг хуу цэвэрлэхээр 800 албан тушаалтны сандал ширээний асуудал хөндөгдлөө. Энэ бүгдийн цаана МАН-ын фракцуудын тэмцэл улам хурцдаж, шуурга босож ч мэдэхээр байна.

МАН-ын 80-аад оныхон М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас нь унагааж, улс төрд багагүй хугацаанд ноёлсон хотын фракцийг хуйгаар нь унагасан. Улмаар түүний фракцыг устгах гэсэн явуулгууд хөшигний ил ч нэг, далд ч нэг өрнөсөөр ирэв. У.Хүрэлсүхийн томилгоогоор удирдах албан тушаалд очсон хотын бүлэглэлийнхнээс Л.Оюун-Эрдэнэ байсхийгээд л сугалж явуулдаг байлаа. Бас бус хэсэг нь М.Энхболдоосоо урваж, эрх мэдэлд хүрсэн нэгнийг тойрон хүрээлсэн. МАН-ын 80-аад оныхны бичсэн зохиолын дагуу хотын фракц яах аргагүй дотроосоо задарч, бутарсан. Бас хуваагдаж, хоёр талд гарсан. Улс төрд хэн нэгний хормойноос зүүгдэхгүй л бол хөлөө олоход хэцүү. Ялангуяа унасан фракцийнхаа удирдлагыг амбицад хөтлөгдсөн хүмүүс орхиод явдаг нь МАН-д гэлтгүй улс төрд байдаг л нэг үзэгдэл. Тэр утгаараа өнгөрсөн хугацаанд хотын фракц М.Энхболдтойгоо хамт нам гүм болоод байв. Тал, тал тийшээ явах нь явж, цөөн хэд нь “эзэндээ” үнэнчээр үлдсэн гэж МАН-ынхан өөр хоорондоо ярьцгаах юм билээ. Харин М.Энхболдоос холдсон хэсэг нь У.Хүрэлсүх дээр очиж наалдсаныг улс төрийн хүрээнийхэн бүр ч андахгүй.

МАН-ын 80-аад оныхон төр барьж байгаа, тэдний эрин үед хотын фракцыг дахин сэхэхээргүй болтол нь бут цохиж чадлаа гэж Л.Оюун-Эрдэнийг дагагчид алга ташиж гүйлддэг нь худлаа биш. Тэгвэл тэдний хүслээр болохгүй гэх олны яриа оргүй биш бололтой. Хараад байхад хотын фракц тийм ч амархан ойчихгүй юм шиг байна. Мэдээж насаараа улс төрийн тогоонд чанагдсан хаширууд хэдийд яаж хөдлөхөө хэзээнээсээ зурчихаад сууж байгаа биз. Буланд хэт шахагдаад байсан хотын фракцынхан зохион байгуулалтад орж, хүчээ нөөж эхэлжээ. Тэд МАН-ын хуучны нөлөө бүхий кадруудтай нэгдэхээс гадна увсын фрацктай сүрхий сүлэлдсэн сурагтай.

Улстөрд хүчтэй нэгнийгээ дарахын тулд нөгөөдүүл нь нэгддэг процесс байдаг. Энд тэнд нууцаар уулзаж, халуун дотно яриа өрнүүлж, хамаг “хор”-оо найруулж төлөвлөнө. Сонгууль хаяанд ирсэн болохоор одоо бүгд эрчимтэй хөдөлгөөнд орох нь ойлгомжтой. Харин хэн ухаалаг нүүдэл хийсэн нь ялна. Энэ өнгөнөөс харахад, Л.Оюун-Эрдэнийн хувьд хотын фракцыг дарах гэж байгаад дийлдэхээргүй хүчтэй болгоод босгоод ирж байгаа юм биш биз.

Гэхдээ улс төр ийм бужигнаантай байгаа үед асуудал яаж ч эргэж болно. Магадгүй намын дарга өөрөө М.Энхболдыг буцаад нэгдье гэж дуудаад ирүүлж ч мэднэ. Бүр ч эсрэгээрээ хүрээгээ тэлсэн У.Хүрэлсүхийн зүүний хүчний фракц Л.Оюун-Эрдэнийг унагаах гэж шуурхайлж ч магадгүй. Ер нь М.Энхболдын фракц улс төрд эргэн ирэлт хийхээс олон хүн тэр дундаа МАН-ын одоогийн удирдлагууд үнхэлцгээ хагартал айж суугаа.

Тиймдээ ч янз бүрийн улс төрийн акци өрнүүлж, массыг жигшүүлэхээр элдэв мэдээлэл хөврүүлж байгаа гэж харж, тайлбарлах хүмүүс ч байна. Эцсийн дүндээ хотын фракцыг нухчин дарах гэсэн иймэрхүү үйлдлүүд нь тэднийг улам хүчирхэгжүүлж, улс төрд эргэн ирснээ хэзээ мөдгүй зарлах нь үнэн ажээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 27 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top