x

Хүн чанар, Хүлцэл ба Хандлага

"Ази, Номхон Далайн Бүсийн Дауны Холбоо"-ны ерөнхийлөгчтэй цуг "Дауны хам шинжтэй хүмүүсийг бие даан амьдрах боловсрол ба халамжийн систем, туршлага хуваалцах" олон улсын хуралд онлайнаар оролцож, уг хурлыг зохион байгуулсан Энэтхэгийн Amity их сургуулийн төгсөгчдөд хандан үг хэлэх хүндтэй ажлын ард гарлаа. 

3А (Гурван А) буюу "Authenticity, Acceptance, and Attitude", монголоор "Хүн чанар, Хүлцэл ба Хандлага" сэдвээр төгсөлтийн баяраа тэмдэглэж буй оюутнуудад хандаж хэлсэн үгийнхээ гол санааг товчхон сийрүүлбэл:

Хүн болгон ондоо! Хүн бүр бие биенээсээ ялгаатай. Энэ ялгаа хүн төрөлхтний гайхамшиг, бидний амьдралыг утга учиртай бас сонирхолтой болгодог үнэ цэн. Иймээс бие биенийхээ ялгаатай талыг хүлээн зөвшөөрөөч. Бид нэгнийгээ үзэл бодол, үнэт зүйл, сонирхол, хобби, улс төрийн болон бэлгийн чиг баримжаа, өмсөж буй хувцас, хийж буй ажил, хэрэглэж буй эдлэлээр нь хэзээ ч ялгаварлан гадуурхаж болохгүй. Та бид ямар ч хүнд зөвхөн өөрийнхөө дуртай зүйлийг тулгаж, хэнийг ч өөрийнхөө үзэл бодлын мухарт хүчээр хорьж болохгүй. BE DIFFERENT!

Яг үнэндээ бусдаас өвөрмөц, ялгаатай хөгжилтэй хүмүүст асуудал байдаггүй. Харин хамгийн том асуудал бидэнд өөрсдөд минь байдаг. Хумсаа нуусан муур шиг амьдардаг та бидний хуурамч ба хүлээцгүй зан нийгмийн том синдромыг хэдийнэ үүсгэжээ. Даунтай хүмүүсийг энгийн хүмүүстэй харьцуулбал тэдний аз жаргалын индекс хамаагүй өндөр байдаг. Яагаад гэвэл тэдэнд бусдыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг комплекс огт байдаггүй. Иймээс өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе. Бусдыг өөрчлөх гэж хүчлэхээс илүүтэйгээр өөрийгөө эхлээд нэг сайн толинд хараарай. BE AUTHENTIC!

Бид бие биенээ юу гэж харах, юу гэж дуудахаас бүх юм эхэлдэг. Намхан, бүдүүн, тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй, тэнэг, ижил хүйстэн, ядуу, хараа муутай, царай муутай гэх мэтээр нэгэнтэйгээ харьцаж, нөгөөд хандаад л байвал хүн хоорондын ямар эерэг харилцаа үүсэхгүй. Иймээс хандлагаа хамтдаа өөрчлөе. BE POSITIVE!

Хүртээмжтэй нийгэм бол хүн төрөлхтөний жинхэнэ хувьсгал. Хүн бүрийн өвөрмөц ялгаатай тал зарим хүнд давуу тал болдог бол нөгөө заримд нь сул тал болдог. Загасыг тэнгэрт нис гэж бид хүчилж чадахгүйтэй адилхан ялгаатай хөгжилтэй, ялгаатай үнэ цэнтэй хүн бүрт тохирсон сурч, ажиллаж, амьдрах орчинг бүрдүүлж өгөх нь хүний эрх, хөгжлийн эрхийн хамгийн эрхэм зорилго байх учиртай. BE INCLUSIVE!

Ялгаатай хөгжилтэй, зарим юмаараа бүр бүх юмаараа бусдаас ялгаатай хүмүүст гэсэн хүний эрх, нэр төр гэж байдаг. Бусдын ялгаатай болон давуу тал, хамгийн гол нь өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрч чаддаггүй нэгэн бол энэ дэлхийн хамгийн дорой хүн! Иймээс өөрөөсөө ялгаатай хүмүүсийг хүлцэн хүндэлж, хандлагаа өөрчилцгөөе! BE HUMAN!

В.Ганзориг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2 цаг 47 мин ЭМГЭНЭЛ 2 цаг 56 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2 цаг 56 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2 цаг 57 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2 цаг 58 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2 цаг 59 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 3 цаг 0 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 3 цаг 1 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 26 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 6 цаг 28 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 6 цаг 28 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 6 цаг 29 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 6 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 6 цаг 33 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 8 цаг 25 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 8 цаг 29 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 8 цаг 30 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 8 цаг 31 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 8 цаг 32 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 8 цаг 33 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top